x

“Хар жагсаалт" ба ИРЭЭДҮЙ

Манай улс ФАТФ-ын саарал жагсаалтанд ороод удаагүй байна. Гэтэл бидний ярьдгаар “Хар жагсаалт” буюу Европын холбооны “Өндөр эрсдэлтэй бүлэг”-т бүртгэгдчихлээ. Авлигажсан төртэй, төрийн дээд шатанд хээл хахууль, төсвийн хулгай нүүрэлчихсэн, энэ хулгайн мөнгө нь сүүлдээ улс хооронд мөнгө угаах гэмт хэргийн хэмжээнд хүрсэн учраас Монгол Улс ийнхүү саарал, хар жагсаалтанд орж байна. Хар жагсаалт бол төр шургалсан авилгачдад ашигтай, ард иргэдэд хүндээр тусдаг зүйл. Авилгачид төрийн дээд эрх мэдлийг удаан атгахын тулд тэд иргэдийг ядуу байлгах сонирхолоо ийнхүү гүйцэтгэж байгаагийн илрэл нь энэ.

Саарал, хар жагсаалтанд Монгол Улс орсноор ямар бэрхшээл иргэдэд ирэх вэ гэдгийг иргэд бид ойлгох ёстой. Хамгийн энгийнээр хэлбэл иргэн хүний эдийн засгийн боломж хаагдана, хумигдана гэсэн үг. Технологийн дэвшил ашиглан гадаад улс орны зах зээл дээр ажил үйлчилгээ явуулж орлого олдог шинэ үеийн залуучуудын боломж хумигдана. Гадаадын хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулагч нартай хамтран ажиллах боломж бас эрс багасна. Ажил амьдралаа болгоод явж байгаа дундаж давхаргын иргэд дээр саарал, хар жагсаалтын хор уршиг шууд очино.

Манай засгийн газар гадаадаас маш их хэмжээний зээл авч бондуудын эргэн төлөлт, цар тахлын үеийн нэмэлт эдийн засгийн арга хэмжээгээ санхүүжүүлэх шаардлагатай байгаа. Эдгээр санхүүгийн хэрэгцээг шийдэхийн тулд Засгийн газар дахин гадаад улс орнуудаас зээл авахаас өөр гарц байхгүй. Бид саарал, хар жагсаалтанд орсон тул хүү өндөртэй, нөхцөл хатуу гадаад зээл авахаас өөр сонголтгүй болж байна. Хүү өртөг өндөртэй гадаад зээлийг татвар төлөгч иргэд төлж барагдуулдаг, иргэн бүрийн нуруун дээр ирэх ачаа улам нэмэгдэнэ гэсэн үг. 

Мөн томоохон бизнес төслүүд, арилжааны банкууд гадаад зах зээлээс зээл авч санхүүждэг. Манай улс эрсдэл өндөртэй улс учраас бас л эдгээр бүх санхүүжилтийн өртөг зардал өндөр байна гэсэн үг. Гадаадаас өндөр хүү өртөгтэй мөнгө зээлсэн банкуудын зээл иргэдэд өндөр хүүтэй очих нь тодорхой. Өөрөөр хэлбэл зээлийн хүү буурах боломж үндсэндээ байхгүй болж эсрэгээрээ хүү нэмэгдэх нөхцөл үүсч мэднэ.

Иргэд бид сонголтондоо маш хариуцлагатай, нухацтай хандаж өөрчлөлтийн салхийг эргүүлэх эгзэгтэй үед ирчихээд байна. Авлигалтай хамтын хүчээр тэмцэж байж энэ эргүүлгээс гарах ёстой. Даргад үйлчилдэг тогтолцоог бүрэн халж иргэдэд үйлчилдэг болгох том хандлагын өөрчлөлт хийх шаардлага байна. Хар, саарал жагсаалтаас гарч дэлхийн улс орнуудтай хөл нийлүүлэн хөгжих бололцоо бидэнд байна. Хариуцлага, мэдлэг, бүтээмжийн дархлаагаа бий болгосон иргэд залуучууд энэ бүхнийг хийж чадна.

Эдийн засагч Р.Шинэгэрэл

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл... Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний... 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ
Top