x

​​​​​​​Lipton брэндийн талаарх сонирхолтой 10 баримт

Англичуудын цайнд дуртай болсон түүх нь Lipton цайнаас эхэлснийг хүмүүс тэр болгон мэдэхгүй байх л даа. Урт удаан хөдөлмөр, ухаалаг рекламын хүчээр 150 жилийн хугацаанд дэлхийд таржээ. Өнөөдөр ямар ч цай түүнтэй өрсөлдөхгүй. Дэлхийн цайны худалдааны 10 хувийг Lipton брэнд дангаараа эзэлдэг. Та бүхэндээ түүний түүхтэй холбоотой олон сонирхолтой баримтуудыг хүргэж байна.

"Баян болох ээдрээтэй зам"

Дэлхийн цайны алдартай компанийг үүсгэн байгуулагч нь Томас Липтон нь шотланд гаралтай хүн юм. Түүний амжилтийн түүх нь ер бусын хүнд ажил байжээ. 

Глазго хотноо 1850 онд төрсөн ирээдүйн саятан найман настайгаасаа эхлэн нарийн боовчин эцгийнхээ дэлгүүрийн туслах, нэхмэлийн үйлдвэрт эсгүүрчний ажлыг хамтран хийж иржээ. Тэр бага насандаа хөлөг онгоцны туслах усан цэргээр ч ажиллаж үзсэн байна. Тэгээд 14 настайдаа Липтон хөлөг онгоцонд тасалбаргүйгээр нэвтрэн Америкт 1864 онд очжээ. Дараагийн зургаан жилд нь бага цалин хөлстэй элдэв ажил хийж явлаа. Тэр цагаан будаа, тамхины талбай гэгч юу байдгийг мах цусаараа мэдэрч авав. Ингээд 21 настайдаа ажлын ихээхэн туршлагатай хатуужсан   залуу эр нутагтаа буцаж иржээ.

"Бага зэргийн зөгнөл нь амжилтын үндэс"

Томас Липтон өөрийн анхны хуурай хүнсний мухлагийг Глазго хотноо 1871 онд нээжээ. Залуу бизнесээ нээхдээ 180 фунт стерлингийг зарцуулав. Тэр үед хэдэн арван жилийн тэр мөнгө нь сая саяаар өснө гэдгийг төсөөлөөгүй нь мэдээж. Амжилттайгаар худалдаагаа явуулахын тулд Липтон янз бүрийн зүйлийг бодож сэтгэж иржээ. Жишээ нь тэр 1881 оны Зул сарын баяраар хотынхон үзээгүй байсан том бяслаг захиалсан байв. Түүнийг харах гэсэн урт дараалал тэр даруйд нь үүсч байжээ. 

"Тариалангийн талбай ба өөрийн флот"

Анхны  дэлгүүр нь сайн орлоготой болсны дараа тэр түүнийг сүлжээ болгохоор яарсан байв. Тэр нь амжилттай болсны дараа Липтон бүх хүчээ цайны бизнест чиглүүлэв. Тэр бодож санах зүйлгүйгээр шууд л Цейлонд цайны талбай худалдан авлаа. Түүнийг зөөх өөрийн флотыг тэр бас бүтээв. Зуучлагч нар байгаагүй нь цайны өөрийн өртгийг нь багасгасан ба тэр хурдан хугацаанд бүх өрсөлдөгч нараа ардаа орхиж чаджээ. 

"Дэвшлийн хөдөлгүүр цай"

Томас Липтон өөрийн эрмэлзлэлээр Европт хурдан хугацаанд цай нийлүүлэх болсон нь тивийн шинжлэх ухаан-техникийн дэвшилд нааштайгаар нөлөөлжээ. Тэрээр хөлөг онгоцнуудын техникийн үзүүлэлтийг сайжруулж, мөн бүтээгдэхүүний үйлдвэрлэл болон чанар дээр ажиллаж байгаа зохион бүтээгч, инженерүүдэд хэзээ ч мөнгө харамлаж байсангүй.

"Талбайгаас аяганд"

Цайны бизнес эрхлэгч реклам их чухал гэдэгт эргэлзэж байгаагүй. Цайны талбайн эзэн болохоос өмнө тэр “Талбайгаас шууд аяганд” гэж уриалан дуудсан рекламын зурагт хуудас хэвлүүлсэн байв. Үүний зэрэгцээ өөрийн бүтээгдэхүүнийг олны танил болгох талаар ихээхэн зүтгэл гаргаж байв. Анх удаа тэр цайг жигнэж биш толгой дээрээ сагстай, цэнхэр нүдтэй бүсгүйн зурагтай картон хайрцагтайгаар зарж эхэлжээ. Мөн цайны ван өөрөө сонин хэвлэлээр ярилцлага байнга өгч, янз бүрийн арга хэмжээнд идэвхтэй оролцдог байлаа.

"Ууттай цай гарч ирсэн нь"

Томас Липтоныг өнөөдөр олон хүн ууттай дүрдэг цайг бүтээгч гэж алдаатайгаар боддог. Харин цайны уутыг тэр биш харин Том Салливан гэдэг америк хүн зохиожээ. Харин Липтон түүнийг үйлдвэрлэлд шуурхайлан нэвтрүүлжээ. ХХ зуунд цайг ууттайгаар худалдах болсон нь олонд их таалагджээ.

"Амьдралын англи стиль бүрэлдсэн нь"

Их Британийн тухай ярихаар одоо цайны уламжлалыг нь бид дурсан санадаг. Хэрэв сэр Томас Липтон байгаагүй бол өнөөдөр тийм уламжлал гэж ярихгүй байсан биз дээ. Тэр л англичуудыг хаадаас нь авахуулаад цайнд дуртай болгосон хүн. Хатан хаан Виктория липтон цайнд дуртай байсан ба 1897 онд Томас Липтоныг үндэсний баатар Рыцарь болгож байжээ.

"Буяны үйлст"

Сэр Томас Липтон 1931 онд нас барахдаа өөрийн дараа цайны вант улсыг үлдээсэн ба харин өв залгамжлагчаа үлдээсэнгүй. Түүний хөрөнгө хэдэн зуун сая фунт стерлинг байсныг бүгдийг нь зөвхөн буяны үйлст зориулахаар болсон байдаг. Гэсэн хэдий ч түүний байгуулсан брэнд өөрийн замаа үргэлжлүүлсэн юм.

"Хамгийн танил, хамгийн алдартай брэнд"

Өнөөдөр Lipton марк англи-голландын Unilever концерных ба компани брэндийн үзэмжийг шинэчлэхэд 100 сая долларын хөрөнгө оруулалт хийжээ. Бүтээгдэхүүний дизайн ихээхэн өөрчлөгдөж, шинэ лого нь 2014 оны гуравдугаар сард бүтээгджээ. Энэ бүгдийн буянаар брэнд дэлхийд хамгийн танил, хамгийн алдартай болжээ.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 3 цаг 55 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 4 цаг 4 мин Элсэн манханыг тогтворжуулах, нүүдлийг нь зогсоох арга хэмжээг авч хэрэгжүүлж байна 4 цаг 8 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 4 цаг 12 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 4 цаг 46 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 6 цаг 21 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ Уржигдар 16 цаг 26 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна Уржигдар 14 цаг 26 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ Уржигдар 14 цаг 15 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Уржигдар 11 цаг 38 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Уржигдар 10 цаг 05 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… Уржигдар 09 цаг 23 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Уржигдар 09 цаг 16 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Уржигдар 09 цаг 09 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно Уржигдар 09 цаг 04 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 59 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 52 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ Уржигдар 08 цаг 43 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Уржигдар 08 цаг 34 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно Уржигдар 08 цаг 00 мин
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ...
Top