x

МАН-ын эмэгтэйчүүд бие биенээ “хутгалж” эхлэв

Энэ сарын 16 буюу ирэх долоо хоногт багтаж улс төрийн намууд нэр дэвшигчдээ тодруулах ёстой. Тиймээс гадагшаа төдийлөн ил гараагүй ч МАН доторх нэр дэвшигчдийн өрсөлдөөн хурцдаж, нэлээд хорон арга луу шилжиж байгаа бололтой. Мэдээллийн сайтууд дээр үзэгдэж эхэлсэн нэр дэвшигчдийн талаарх зарим нэг дүгнэлт, төрөгдлүүдийг аваад үзвэл МАН-ын эмэгтэйчүүд ч бас энэ “тулаанд” орсон байна.

Мэдээж үүний өмнө улс төрийн намууд тойргуудад нэр дэвшигчдээ зоохоор урьдчилсан байдлаар тандалт судалгаа явуулжээ. Тухайлбал, МАН, АН-аас хийсэн судалгаагаар Чингэлтэй дүүрэгт тус тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг хамгийн өндөр рейтингтэй гарсан юм байна. Өнгөрсөн хугацаанд УИХ-ын Өргөдлийн байнгын хороог толгойлохдоо авч хэрэгжүүлсэн хийсэн ажилтай нь харьцуулахад байх л ёстой үр дүн.

Өргөдлийн байнгын хорооноос утааг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, утаагүй түлшний хэрэглээн дээр тавьсан хяналт, мөн дээр нь нийслэлийн гэр хорооллуудаас анхлан Чингэлтэй дүүрэгт байгуулсан Дэд бүтцийн станц, ногоон хөгжлийн төсөл гэх мэтчилэн олон асуудал, шийдлийн урд нь М.Оюунчимэг гишүүн эмэгтэй хүн байтугай эр хүнд чангадсан ачаа үүрч зүтгэсэн нь үнэн. Гэвч сонгууль дөхөөд ирэхийн цагт энэ бүхэн тус намын эмэгтэйчүүдэд төдийлөн таатай санагдахаа больсон бололтой.

Тиймээс саяхнаас “ЖДҮ зээлтэй нэр холбогдсон шалтгаанаар М.Оюунчимэгийг намын дарга нь нэр дэвшүүлэхгүй байж магадгүй” гэх мэтчилэн зарим нэг сайтаар хөөрхөн “чимхээд” эхэлжээ. /уг нь АТГ асуудлыг нь шалгаад "тийм юм байхгүй" гээд хэлчихсэн/ “Эр хүн эрх хүндээ хайртай, эм хүн эм хүндээ дургүй” гэдэг билүү.

Ирэх сонгуулиар нэр дэвшигчид томсгосон 29 тойрогт /нэмж 3 тойргийг шинээр байгуулсан/ нэгээс илүү мандат дээр өрсөлдөнө. Харин МАН тус намын дүрэмд заасны дагуу нэр дэвшигчдийн 25 хувь буюу 16-г нь намынхаа эмэгтэйчүүдээс дэвшүүлэх ёстой. Үлдсэн 13 тойрогт дан эрчүүд дэвшинэ гэсэн үг. Тийм болохоор эрэгтэйчүүдийн хувьд эмэгтэй квоттойгоо тойрог булаацалдах шаардлага бол төдийлөн байхгүй. Харин эмэгтэйчүүд дотроосоо бие биенээ дэгээдэж эхэлсэн болж харагдаж байна.

Яг үнэндээ энэ удаагийн парламент хамгийн олон эмэгтэй гишүүнтэй, эмэгтэйчүүд нь түүхэнд байгаагүй хамгийн муу нэртэй. Үүн дотор арай дөнгүүр, зарим тал дээр эрчүүдээсээ ч илүү тодорч харагдаж байгаа гуравхан эмэгтэйн нэг нь АН, хоёр нь МАН-ынх. Хоёулаа сэтгүүлч мэргэжилтэй.

Д.Сарангэрэлийн хувьд “монголчуудын ... хувь нь тэмбүүтэй” гэж зарласнаасаа бол хэвлэл, соошлаар гайгүй сайн балбуулж, барцадаа арилгаж аваад одоо коронавирусын эсрэг гардан тулаанд ороод байгаа. Дэлхийн даяар тархаж байгаа цар тахалын аюулыг монголчууд дотооддоо хазаарлаж, гаднаас оруулж ирсэн тохиолдлуудаа гадагшаа алдахгүй бариад байж чадсан нь Д.Сарангэрэлийн хувьд нэмэх оноо болж байна. Одоохондоо монголчууд улс орныхоо эрүүл мэндийн салбарын ажлыг цар тахалтай хийж буй тэмцлийн үр дүнгээр хэмжиж байна гэсэн үг. Дээр нь намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагыг тэргүүлж байгаа.

Тиймээс нэг талаас сонгуулийн санал хураах өдөр хүртэл энэ үр дүнгээ хадгалж чадвал Д.Сарангэрэл сайдын хувьд ногоон гэрлээр сонгогдож мэдэхээр байна. Харин нөгөө талаас нөхцөл байдлаа нягтлаад үзвэл яг өнөөдрийн нөхцөлд Эрүүл мэндийн сайд нь сонгуульд нэр дэвшээд, сурталчилгаа хийгээд явах нь улс төрийн хувьд хариуцлагагүй зүйл ч байж мэднэ. Эрх барьж байгаа нам, Засгийн газар нь нөхцөл байдлаа хэрхэн үнэлэхээс л шалтгаалах юм даа.

Харин М.Оюунчимэгийн хувьд зөвхөн утаагүй тулшнийхээ тухай яриад явахад л бараг гишүүн болчихоор. Тиймээс түүний өнгөрсөн дөрвөн жил Чингэлтэйд дэвссэн фонн дээр хөлс урсгалгүй босоод ирэх хүсэлтэй өрсөлдөгчид нам дотор нь цөөнгүй байдаг бололтой. 

Тийм биш бол А.Ундраа, Б.Ундармаа, Дорноговиос Г.Мөнхцэцэгийн, Өмнөговиос Н.Амарзаяагийн гээд аль хэдийн тавиад туучихсан тойргууд зөндөө л байна шүү дээ. 

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • Зочин (105.112.124.248)
    Миний гэрчлэлийг уншаарай. МОНГОЛ УЛСЫН МИНИЙ ХҮМҮҮСИЙН МЭНД ХҮРГЭЕ ЖИНХЭНЭ, ЖИНХЭНЭ БАЙШИНААС АВАХ ЗЭЭЛ ХЭРХЭН ЗЭЭЛТЭЙ БАЙГААГАА МЭДЭГДЭЖ БАЙНА. ЗЭЭЛИЙН КОМПАНИЙГ ЖОЗО ЛУЙС ЗЭЭЛИЙН КОМПАНИ гэж нэрлэв, би өнөөдөр маш их баяртай байна БУРХАН JOSE LUIS ЗЭЭЛИЙН КОМПАНИЙН и-мэйлийг ивээх (joseluisloans@gmail.com) Намайг Сэндэнсүрэнгийн Номинчулуун гэдэг Миний хаяг khovd Аймаг Монгол 7-3 ХОВД АЙМАГ 03 84155 Монгол Би бол МОНГОЛ УЛС байшин худалдаж авахын тулд сүүлийн 5 сарын хугацаанд жинхэнэ зээлийн компани хайж байна Миний олж авсан зүйл бол надад итгэж, эцэст нь итгэхэд хүргэсэн олон тооны луйвар байсан өдрийн хувьд тэд миний мөнгийг хариуд нь юу ч өгөхгүйгээр авсан миний итгэл найдвар алдагдсан, би эргэлзэж, бухимдсан, би хэзээ ч хүсээгүй Интернэт дэх зээлийн компаниудтай холбоотой бүх зүйл, тиймээс би зээл авахаар явсан а-аас зарим мөнгө найз минь, би түүнд болсон бүх явдлыг хэлээд тэр надад тусалж чадна гэж хэлсэн тэр надад ямар ч хэмжээний зээл тусламж үзүүлэх боломжтой зээлийн компанийг мэддэг тэр надад маш бага хүүтэй 2% хүү хэрэгтэй байсан тэднээс зээл авахад тэр зээл авах хүсэлт гаргахад надад чиглүүлсэн тэр надад хэлсэн шиг би тэдэнтэй И-мэйлээр (joseluisloans@gmail.com) өргөдөл гаргасан, би хэзээ ч итгэсэн боловч би хичээгээд хамгийн их гайхсандаа 24-ийн дотор зээл авсан цаг, би итгэж чадахгүй, Би дахин аз жаргалтай, баян болж, ийм зээл олгосонд Бурханд талархаж байна ийм луйвар дээр ийм компаниуд одоо хүртэл байдаг, Зээл авах шаардлагатай байгаа бүх хүмүүст энэ имэйлийг (joseluisloans@gmail.com) танд өгөхийг зөвлөж байна. (joseluisloans@gmail.com) хаягаар орж, тэднээс зээлээ аваарай, бурхан ивээг jose luis зээлийн компани нь жинхэнэ зээлийн санал болгосны төлөө. Би зээл авсан тул зээлийнхээ талаар JOSE LUIS зээлтэй холбоо бариарай стрессгүйгээр энэ компаниас амжилттай зээл аваарай., имэйлээр нь зочилно уу (.joseluisloans @ gmail.com)
    2020 оны 11 сарын 06 | Хариулах
  • Зочин (66.181.177.245)
    Оюунхорол одоо болноо одоо буяны замаа хайсан нь дээр дэн. Өөртөө жаахан ч болов хүн чанар үлдээ дээ. Үнэн зүйлийг танихаа байгаад удаж байгаа шүү
    2020 оны 05 сарын 14 | Хариулах
  • Zochin (139.5.216.181)
    Hurungu ni ers nemegdsen konduktar egchee darga bolgoson jdu- chin setguulch emegtei dahij songohgui bhaa ard tumen
    2020 оны 05 сарын 14 | Хариулах
  • Сайхнаа (103.229.120.146)
    Оуинчимэг оуинхорол сарангэрэл нтр бол одоо хэрэггүй дээ
    2020 оны 05 сарын 13 | Хариулах
  • Зочин бүсгүйчүүд (103.229.120.146)
    Одоо өөр залуухан гоё хүүхнүүд хэрэгтэй байнаа. Бас архичин. Худалч хулгайч хүмүүсхэрэггүй шүү хөгшин авгайчуул чинь уи ч хийдгүй ум байна үрчлээсээ татуулахаас анги ум боддоггүй ум байнаа айл гэр архи тамхигүй.цэвэр цэмцгэр инээд хөөр баяр цэнгэлтэй байх нь зөвхөн эмэгтэй хүнээс.л шалтгаална. Монгол даяар биш гэхэд хотоо соёлтой сайхан архигүй болгоход хүүхнүүд. Л чухал үүрэгтэй.их мэдлэг боловсролтой. Хүмүүжилтэй хүүхнүүдийг олж сонгоё Эрдэмтэй хүүхнүүд олон байгаа .тв ийн нэвтрүүлэгч дуучин тамирчин шүлэг бичдэг гм хүүхнүүдээр уи хийхэв дээ. Могой алахад модны нэмэргүйтэй адил биз дээ ккк
    2020 оны 05 сарын 13 | Хариулах
  • zochin (202.55.188.40)
    Huukee zuvhen JDU.Kontsees.gj buu tuilshir.hamgiin zuviun hulgaichuud chin uul uulaar uragshaa achsag.tn 2 altiig gargadag baylagiin hulgaichuud shu.JDU gj hashgarsaar naad jinhene zuvuun hulgaichuud chimeegui ner devshij bga.Baylagiin hulgaichuudiig l buu devshuul.buu songo.Jdu bol ergeed tulj bn.baylag buteej bolno.Uhuulsan uulaa.alt.erdenesee yaj nehen teleh uom.Ard tumen uuniig l uhaaraasai.
    2020 оны 05 сарын 13 | Хариулах
  • иргэн (122.201.21.223)
    Эдэн дотор Нарантуяа, Оюунхорол, Сарангэрэл, Оюунчимэг гар л гарахад зүгээр. За тэр Гарамжав, Ундармаа бил үү нөгөө улсын мөнгө хусаад банкаа дампууралдаг чинь тэр, за тэгээд бусад нь ч хэрэггүй дээ. Ах дүү амраг саднаа ажмл орлоготой, өөрсдөө хөрөнгөө арвижуулсан хойно төрийн минь ордноос эднийг үтэр түргэн зайлжжлах хэрэгтэй.
    2020 оны 05 сарын 12 | Хариулах
  • Зочин (64.119.17.188)
    Хамгийн ёс зүйгүй гишүүн Оюунчмэг. Худалч хулгайч.
    2020 оны 05 сарын 12 | Хариулах
  • Яая даа (150.129.140.163)
    Оюунчимэг бол хүний хувьд их эвдэрсэн, амбиц нь хэтийдсэн нь харагдаад байх болж. Сэтгүүлч байхдаа ямар зөв, төлөв даруу бүсгүй байлаа. Одоо тэнгэрт ниссэн, тасарсан байна. Хэн байснаа ч санахгүй, хүмүүс яаж байх нь ч хамаагүй зөвхөн өөрийнхөө нэр хүндийг өсгөх гэж улайрдаг пиарч авгай болж. Суудал зохисонгүй. Байрандаа орж олны дундаа явах нь зөв байхаа
    2020 оны 05 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.131.248.238)
    ОЮУНЧИМЭГИЙН ХӨРӨНГӨ, ОРЛОГО ХЭД ДАХИН НЭМЭГДСЭН ГЭЛЭЭ? ТҮҮНИЙГЭЭ ТАЙЛБАРЛАХГҮЙ БОЛ ЧД-Д ШАНСГҮЙ ШҮҮ.
    2020 оны 05 сарын 11 | Хариулах
  • сонгогчид (103.212.119.178)
    Энэ сэдэвийг арай өөрөөр нэрэлчих үг,сэтгэл хоёр сэтгүүлч гэх авгайд олдоогүй юм байхдаа чааваадаа
    2020 оны 05 сарын 11 | Хариулах
  • сонгогчид (103.212.119.178)
    Энэ сэдэвийг арай өөрөөр нэрэлчих үг,сэтгэл хоёр сэтгүүлч гэх авгайд олдоогүй юм байхдаа чааваадаа
    2020 оны 05 сарын 11 | Хариулах
  • сонгогчид (103.212.119.178)
    Энэ сэдэвийг арай өөрөөр нэрэлчих үг,сэтгэл хоёр сэтгүүлч гэх авгайд олдоогүй юм байхдаа чааваадаа
    2020 оны 05 сарын 11 | Хариулах
iШинэ мэдээ
Түүхийн хичээлээр хоёр, англи хэлээр 36 сурагч 800 оноо авлаа 18 цаг 28 мин М.Бадамсүрэн: Банкны зээл авах зорилгоор малын тоог нэмж хэлдгээс болж Монгол Улс яг хэдэн сая малтай вэ гэдэг эргэлзээтэй болсон 21 цаг 38 мин Хүчтэй аадар борооны улмаас Тайванийн төмөр замын гол шугам хаагджээ 21 цаг 43 мин Венесуэлд нурангид дарагдсан олон зуун хүнийг аврахаар ажиллаж байна 21 цаг 47 мин Г.Эрдэнэбат, Ж.Сүхбаатар нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томиллоо 22 цаг 39 мин Хятадын Чиндао хотод жүдо бөхийн гранпри тэмцээн эхэллээ 23 цаг 36 мин Ялбагийн хөндийг байгалийн төрхөнд нь орууллаа 23 цаг 51 мин Эрүүл мэндийн салбарын асуудлууд энэ Засгийн мэлмийд хэзээ өртөх бол? Өчигдөр 08 цаг 57 мин УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгаланг Азийн парламентуудын усны асуудал хариуцсан Зөвлөлдөх зөвлөлд урив Өчигдөр 08 цаг 43 мин Их британид “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 08 цаг 36 мин Олимпын хартид төвийг сахихтай холбоотой нэмэлт өөрчлөлт оруулжээ Өчигдөр 08 цаг 23 мин УИХ-ын дарга С.Бямбацогт Эрчим хүчний салбарын инженер, мэргэжилтнүүдтэй уулзлаа Өчигдөр 08 цаг 15 мин “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-2026” олон улсын чуулган болно Өчигдөр 08 цаг 11 мин Азийн улс төрийн намуудын Олон улсын бага хурлын УЗ-ийн 45-р хуралдаан эхэлнэ Өчигдөр 08 цаг 06 мин Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан. Үүлшинэ, бороо орно Өчигдөр 08 цаг 01 мин АН-ын шинэ удирдлагуудын орон нутгийн нөхөн сонгуульд оролцсон амжилт ба сургамж Уржигдар 20 цаг 08 мин О.Цогтгэрэл: АН өнөөдрөөс сонгуулийн бэлтгэлдээ орлоо Уржигдар 18 цаг 52 мин Сэлэнгэ аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг агаарын хөлгөөр гүйцэтгэж байна Уржигдар 17 цаг 31 мин Сэргээгдэх эрчим хүч, цаг уурын тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөллөө Уржигдар 17 цаг 31 мин Нийгмийн түншлэлийг бэхжүүлэх төслийн гурван талт уулзалт боллоо Уржигдар 17 цаг 30 мин
iИх уншсан
Хүүхдийн нэр барьсан хөгийн улс төр Уулын тахилга бүхэн Монголыг XVII зууны бүдүүлэг орон шиг ха... М.Бадамсүрэн: Банкны зээл авах зорилгоор малын тоог нэмж хэл... Эрүүл мэндийн салбарын асуудлууд энэ Засгийн мэлмийд хэзээ ө... Бортээгийн орд: Г.Занданшатарын Засгийн газраас Н.Учралын За... Эрүүл мэндийн салбарын “Дарга анги”-ийнхны дураар дургилт М.Энхцэцэг: 20 кВт хүчин чадалтай системтэй айл жилд 10 сая ... Энэ 7 хоногт Монгол Улсад болох онцлох үйлд явдлууд Наадмын амралтын өдрүүдэд зохицуулалт хийж, 7 дугаар сарын 1... ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд ш... Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ... Н.Учрал БНХАУ-ын CATL компанийн удирдлагатай уулзаж, эрчим х... Испанийн шигшээ баг Саудын Арабыг 4:0-ээр буулган авлаа Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болг... Венесуэлд нурангид дарагдсан олон зуун хүнийг аврахаар ажилл... Төрийн далбааны өдрөөр зэвсэгт техниктэй цэргийн парад зохио... Хэлбэр ялж, агуулга ялагдав АН-ын шинэ удирдлагуудын орон нутгийн нөхөн сонгуульд оролцс...
Top