x

С.Амарсайхан: Цар тахлын үеийн хөл хориог амжилттай зохион байгуулсан Чингэлтэйчүүддээ талархаж байна

Хотын дарга С.Амарсайхан “Ковид-19” халдварт цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” дадлага сургуулилалтын үйл ажиллагаа болж буй Чингэлтэй дүүргийн Шуурхай штабт ажиллалаа.

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 10 цагийн турш хөл хорио тогтоож, халдварт цар тахлын үеийн нөхцөл байдалд хэрхэн ажиллах, хөл хорионы дэглэмийг иргэд, олон нийт сахин ажиллах, бэлэн байдлаа шалгах, харилцан ажиллагаа, уялдаа холбоог зохион байгуулж ажилласан юм.

Чингэлтэй дүүргийн 19 хорооны 191 хэсгийн ахлагч буюу олон нийтийн цагдаа, 724 нийтийн эргүүл дүүргийн нутаг дэвсгэрт хөл хорионы дэглэмийг сахин ажиллажээ. Мөн тус дүүргийн Цагдаагийн хоёр хэлтэс, Зэвсэгт хүчний анги байгууллагын 400 албан хаагчидтай хамтран 656 цэгт хөл хорионы үеийн дэглэмийг мөрдүүллээ. 

“Өнөөдрийг хүртэл авч хэрэгжүүлж ирсэн арга хэмжээний үр дүнг хадгалж авч үлдэхэд иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, нийслэлийн хэмжээнд анхаарч ажиллах ёстой гэдгийг мэдрүүлж өгсөн өндөр ач холбогдолтой дадлага сургуулилалт боллоо. Халдварт цар тахлын энэ амаргүй хүнд цаг үед хөл хориог амжилттай зохион байгуулсан чингэлтэйчүүддээ талархаж байна. Цаашид та бид хамтын ажиллагаагаа сайжруулж, уялдаа холбоотой ажиллаж, зохион байгуулалтын болон бэлэн байдлыг сайн хангаж ажилласнаар дэлхий нийтийг цочроогоод байгаа цар тахлыг цаашид тархаахгүйгээр даван туулж чадна” хэмээн Хотын дарга С.Амарсайхан Чингэлтэй дүүргийн Шуурхай штабт ажиллаж буй алба хаагчдад хэллээ. 

Чингэлтэй дүүргийн 150 мянган иргэнийг бэлэн байдалд шилжүүлснээр Улаанбаатар хотын 1.5 сая иргэн, цаашлаад Монгол Улсын 3 сая гаруй иргэний амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалах, халдварт цар тахлын үед авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах ажилд Улсын Онцгой комиссын шийдвэр, Шадар сайдын тушаал, нийслэлийн Онцгой комиссын чиглэлийн хүрээнд дүүргийн Онцгой комисс хариуцаж урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны дадлага сургуулилалтыг зохион байгуулж, иргэдэд эрсдэл учрахаас болгоомжлуулсан энэ үйл хэргийг амжилттай хэрэгжүүлснийг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл онцоллоо.  

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд...
Top