x

"Зайлшгүй өөрийн биеэр ирж үйлчлүүлэх шаардлагатай иргэдэд урьдчилан олгосон цагийн дагуу үйлчилнэ"

БНСУ-д бүлэг халдвар авсан тохиолдол буурч, шинээр илэрсэн тохиолдлуудын халдвар авсан эх үүсвэр, маршрут зэргийг бүрэн тодорхойлж, өдөрт нэг оронтой тоо буюу 10-аас доош халдварын тохиолдол илэрч байгаа тул халдварын эрсдэл буурах хандлагатай байна.

Үүнтэй холбоотойгоор БНСУ-ын Засгийн газраас улсын хэмжээнд “нийгэмд зай барих” дэглэмийг сулруулан “ахуйн хүрээнд зай” барих дэглэмд шилжүүлэх шийдвэр гаргасан. Суугаа оронд 5 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн цэцэрлэг, сургууль, зарим байгууллагыг хатуу хяналтын дор үйл ажиллагааг үе шаттайгаар эхлүүлж байна.

Монгол Улсын Онцгой комиссын 2020 оны гуравдугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар вирусийн тархалт намжих хүртэл Дипломат төлөөлөгчийн газруудын консулын үйлчилгээг шуудан болон цахимаар үзүүлэхээр шийдвэрлэсэн. Суугаа оронд тавдугаар сарын 6-ны өдрөөс “ахуйн хүрээнд зай барих” дэглэмийг хэрэгжүүлж байгаатай холбогдуулан ЭСЯ-ны Консулын хэлтэст зайлшгүй өөрийн биеэр ирж үйлчлүүлэх шаардлагатай дараах үйлчилгээг тавдугаар сарын 11-ний өдрийн Даваа гаригаас эхлэн урьдчилан олгосон цагийн дагуу үзүүлнэ.

Үүнд:

• Иргэний шинэчилсэн бүртгэл

/цахим үнэмлэх шинээр авах, сунгалт хийх, дахин авах/

• Банк, санхүү, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой итгэмжлэл,

• Монгол Улсын харъяат, иргэншлийн асуудал,

Анхаарах зүйл:

• Дээр дурдсан зайлшгүй биеэр ирж үйлчлүүлэхээс бусад төрлийн итгэмжлэл, нотариат, төрсний бүртгэл хийлгэх, гэрлэлт бүртгэл, гадаад паспорт захиалга, лавлагаа авах зэрэг үйлчилгээг дотоодын шуудан болон цахимаар үргэлжлүүлэн хүлээн авна. Иймээс зөвхөн зайлшгүй ирж үйлчлүүлэх шаардлагатай иргэд урьдчилан цаг авч үйлчлүүлнэ үү.

• Үйлчилгээний дарааллын дугаарыг ЭСЯ-ны 02-798-1950 дугаарт холбогдож авах бөгөөд тухайн өдөр хүлээн авах иргэдийн нэрсийг Консулын хэлтсийн гадна байршуулна.

• ЭСЯ-ны Консулын хэлтэст бүлэг бөөгнөрөл үүсгэхгүйн тулд нэг дор 5-аас дээш иргэнийг дотогш нэвтрүүлэхгүй. Үйлчлүүлж буй иргэд “2 метрийн хувийн зай барьж” харилцах журмыг мөрдөхийг зөвлөж байна.

• Ирж буй иргэн бүрийн биеийн халууныг хэмжиж, ариутгал хийсний дараагаар оруулна. 37,0 хэмээс дээш биеийн халуунтай иргэнийг нэвтрүүлэхгүй.

• Суугаа орноос хэсэг бүлгээрээ голомтлон халдварлах эрсдэл хэвээр байгааг анхааруулж байгаа тул нийт иргэд амны хаалт зүүх, олон нийтийн газраар явахгүй байх, хувийн ариун цэврийг чанд сахих зэрэг хорио цээрийн журмыг үргэлжлүүлэн чанд сахих нь зүйтэй. Гэнэтийн нөхцөл байдал үүссэн тохиолдолд иргэдийг хүлээн авах шийдвэрийг цуцалж болзошгүй.

• Консулын хэлтсээр үйлчлүүлэх иргэд www.mongolembassy.com цахим хуудасны “консулын үйлчилгээ” цэснээс шаардагдах баримт бичгийн жагсаалттай танилцаж, хувийн бэлтгэлээ бүрэн хангах нь түргэн шуурхай, чирэгдэлгүй үйлчлэх боломжийг олгодог болно.

МОНГОЛ УЛСААС БНСУ-Д СУУГАА
ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд...
Top