x

Хоосон номын учир

О.Гэрэлт-Од хэмээх залуу шинэ ном гаргаж, түүнийгээ хүмүүст бэлэглэж байгаа гэсэн хөөрхөн PR сошиалаар нэлээд явсан. Сонгуулийн угтал сурталчилгааны солиором энэ үед үүнийг бас л нэг сурталчилгаа гэж харсан биз. Ядаж байхад улс төр горилогчид ухаантай царайлсан зургаа хадсан, бусдаар бичүүлсэн ном гадуур зөндөө.  Зарим нь ч өөрөө зөв бичиж чадахгүй байж, худлаа ухаантай царайлж, хайран цаас гарзадсан гэж бараг хасах оноо болоод байгаа. Гэтэл “Монгол хөгжлийн нууц” гэсэн сүрхий нэртэй номыг 20 гаруйхан настай гэмээр залуу бичсэн гэхээр бүр гайхашрамаар байгаа биз дээ. Тэгснээ бас тэр залуу нь “Энэ номноос та ганц ч алдаа олохгүй” гэж байгаа юм.

Харин энэ номыг сөхөөд үзэхээр доторх нь хов хоосон. Эхлээд харахад бүр нүдэндээ итгэмгүй. Тэгвэл энэ нь Монгол Улсын хөгжлийг харуулж буй “зохиогч”-ийн ёгт санаа гэнэ.

Тэрээр "Энэ бол 30 жилд улстөрд яваа ах нараасаа миний тавьж байгаа асуулт. Та Улс орныхоо хөгжилд юу хийж чадсан юм бэ гэж хүн болгоноос асуухыг хүсдэг. Харамсалтай нь хариулт нь энэ хоосон цаастай адилхан хоосон байна. Тийм болохоор хүн болгоныг өөрөөсөө энэ асуултыг асуугаасай гэж хүсч байна. Залуус маань бас энэ асуултыг өөртөө тавиад өнөөдрөөс эхлээд өөрийнхөө чадахыг хийж эхлээсэй гэж хүсч байна. Залуус бид ирээдүйн энэ номыг бичнэ. Магадгүй 30 жилийн дараа бид үүнийг дүүрэн түүхтэй ном болгоно" гэж энэхүү номоо тайлбарлаж байгаа юм.

Бас нэг сонирхолтой санаа нь энэ бол улстөрчдөд бол сануулга, залууст бол ирээдүйгээ тэмдэглэх, тэмдэглэлийн дэвтэр болж болох юм байна лээ шүү. Сонгуулийн сурталчилгааны халуун цаг ирж, нэр дэвшигчид нэг нэгнээсээ ялгарах гэж үгээ барж, үсээ зулгаах гэж, зөвлөхүүд нь шинэ содон санаа олох гэж сар руу нисэх шахаж байхад үнэхээр гайхалтай санаа байгаа биз.

Гэснээс энэ бас л сонгуулийн сурталчилгаа гэж бодож байна уу? Үгүй ээ, одоохондоо нэр дэвшээгүй байгаа.

За тэгээд нэр дэвшигчид минь, Гэрэлт-Одын номыг бариад өрсөлдөгчөөсөө хийсэн ажлыг нь асууцгааж дээ. Өө тийм, сонгогчид ч гэсэн эрхэм гишүүдээсээ таны хийсэн ажил юу вэ? Энэ хоосон цаасны хэдэн хуудас нь таных вэ гэж асуугаарай?  

А.Ану

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд...
Top