x

Цар тахлын үеийн гамшгаас хамгаалах дадлага сургууль эхэллээ

“Ковид-19 халдварт цартахлын халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт  гамшгаас хамгаалах дадлага сургуулийн ажиллагаа эхэллээ.

Шадар сайд Ө.Энхтүвшин: “Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас КОВИД-19 халдварын цар тахлын оргил үе 5, 6 дугаар саруудад тохиож болзошгүй гэж анхааруулж байгаа бөгөөд улс орнуудын засгийн газарт хөл хорио, тусгаарлалт хийх, эмч, эмнэлгийн ажилчдын тоог нэмэгдүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, боломжийг дээшлүүлэх,хамгаалах хэрэгслийг ард иргэдээр бүрэн хэмжээгээр ашиглуулах, ариутгал халдваргүйжүүлэлтийн тоо давтамжийг нэмэгдүүлэх зөвлөмжийг өгөөд байна.

Тиймээс цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх хүч хэрэгслийн бэлэн байдлыг дээшлүүлэх, гурван түвшний удирдлагыг нягтруулах, салбар дундын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах, онцгой нөхцөл байдлын үеийн хариу арга хэмжээний тактикийг боловсронгуй болгох, нэрвэгдэгсдийг эмчлэх, хорио цээр, халдвар хамгааллын дэглэм тогтоох чиглэлээр хээрийн хүн эмнэлэг дэлгэх зорилгоор дадлага сургуулийг зохион байгуулж байна” гэлээ.

Мөн тэрээр Монгол Улсын Засгийн газар болон Улсын онцгой комиссоос 2020 оны 01 дүгээр сараас эхлэн халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, гадаад улс орнуудад байгаа Монгол улсын иргэдээ татаж авах арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд 02 дугаар сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар дэлхийн 30 гаруй улс орноос 11 удаагийн тусгай үүргийн нислэгээр 2648, хилийн авто болон төмөр замын боомтоор 6096 буюу нийт 8,744 иргэнээ эх оронд нь татан авч, тусгаарлах, эрүүл мэндийн үйлчилгээ, тандалт судалгаа хийх ажлыг зохион байгуулсан.

Ингээд сургууль дадлагын үйл ажиллагаанд манай улсын төрийн бүх шатны байгууллагын алба хаагчид, ялангуяа эмч, эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн ажилтан, онцгой байдлын албан хаагчид, цагдаа, тагнуул, батлан хамгаалах, мэргэжлийн хяналт, хилийн хяналт, гаалийн албан хаагчид, Засаг даргын тамгын газрын ажилтнууд өдөр шөнийг ялгалгүй ажиллаж байгаад талархал илэрхийлье” гэсэн юм.

“Ковид-19 халдварт цартахлын  халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт  гамшгаас хамгаалах дадлага сургууль нь гурван үе шаттайгаар нийслэлийн Чингэлтэй, Хан-Уул дүүрэг болон Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудад 05 дугаар сарын 06-08-ны өдрүүдэд зохион байгуулагдана.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилгаан тээврийн системгүй учраас бид шатахуунгүйгээр хэвийн амьдрах боломжгүй 4 цаг 58 мин Наймдугаар сард болох үндэсний бөхийн барилдаанууд 6 цаг 24 мин Шинэ арслан Б.Бат-Өлзийг Ховдчууд хүндэтгэн угтлаа 6 цаг 36 мин Кристофер Ноланы трауматай Одиссей 6 цаг 54 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан 7 цаг 21 мин Туул голын салаанд боогдсон иргэдийн аюулгүй байдлыг хангалаа 20 цаг 37 мин БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тохиролцлоо 21 цаг 9 мин “Чингис хаан” үзэсгэлэнг 2026 онд БНСУ-ын Үндэсний ордонд гаргана 21 цаг 25 мин Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ 22 цаг 0 мин COP17: Газрын доройтолтой тэмцэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх сургалт зохион байгууллаа 22 цаг 7 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 22 цаг 11 мин Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв 22 цаг 18 мин Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуудыг өвлөн авна 22 цаг 25 мин Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Өчигдөр 13 цаг 18 мин COP17: Шар шороон шуургатай тэмцэх бүс нутгийн санаачилгыг дэвшүүлнэ Өчигдөр 12 цаг 59 мин С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино Өчигдөр 12 цаг 52 мин Их, дээд сургууль, коллежийн хичээл есдүгээр сарын 1-нээс цахимаар эхэлнэ Өчигдөр 12 цаг 46 мин ОХУ-ын зарим бүсэд түлшний хангамж сайжирч эхэлжээ Өчигдөр 12 цаг 38 мин Ж.Золжаргал: Нүүрснээс шатахуун, хийн түлш үйлдвэрлэх татвар, эрх зүйн орчныг судалж байна Өчигдөр 12 цаг 14 мин Өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр УОК хуралдав Өчигдөр 12 цаг 04 мин
iИх уншсан
АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгд... Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана Пашинян Армены экспортод тавьсан ОХУ-ын хязгаарлалтыг эргэн ... Монгол Улсад оны эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ... Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол
Top