x

Яармагт дэлгэгдэж буй дадлага сургуулилалтын эмнэлгийн бэлэн байдлыг шалгав

“Ковид-19 халдварт цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” дадлага сургуулилалт энэ сарын 6-8-ны өдрүүдэд болно.

Үүнтэй холбогдуулан өнөөдөр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, хотын Захирагч С.Амарсайхан нар Яармагт дэлгэгдэж буй дадлага сургуулилалтын эмнэлгийн бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байгааг шалгав.

Нийслэлийн Эх, хүүхдийн нэгдсэн эмнэлгийн В блокт “Яармаг-100” ортой эмнэлгийг Ковид-19 халдварт цар тахлын үед ажиллахад зориулан бэлтгэл байдлыг бүрэн хангаж тохижуулжээ.

Ингэхдээ эмнэлгийг халдвар хамгааллаас нь шалтгаалан шар, ногоон, улаан бүсүүдэд хувааж, өвчнүүдэд шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлэх тоног төхөөрөмж, эдлэл хэрэгслийг бүрэн бэлдсэн байв. Мөн яаралтай тусламжийн өрөө, халдваргүйжүүлэлтийн хэсэг, хог хаягдлын өрөө, шарил түр хадгалах өрөө, нөөцийн өрөө, эмнэлгийн ажилчдын хувцас солих, амрах, хоолны өрөө гээд бүгдийг зориулалтын дагуу тохижуулж бэлтгэл байдлыг хангажээ.

Энэ үеэр хотын Захирагч С.Амарсайхан “Коронавирусийн дэгдэлт гарсан тохиолдолд дэлгэх 100 ортой эмнэлгийг урьдчилсан байдлаар ашиглалтад авахад бэлэн болжээ. Эмнэлгийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглосон байна. Нийслэлийн Эрүүл мэндийн газар эмнэлгийн бэлэн байдлыг хангах бүх зохион байгуулалтыг хийж ажиллалаа. Цаашдаа энэ 300 ортой нийслэлийн Эх, хүүхдийн нэгдсэн эмнэлэг зориулалтын дагуу үйл ажиллагаагаа явуулна. Мөн Буянт-Ухаа спортын ордонд дадлага сургуулилалттай холбоотой 300 орыг дэлгэж байна. Энэ үзүүлэх дадлага сургуулалилтаар бид болзошгүй эрсдлээс сэргийлэх бэлэн байдлаа хангах нөөц боломжоо гаргаж ажиллана. Коронавирус манай улсад дотроо тархаагүй ч гэсэн хэрвээ эрсдэл үүссэн тохиолдолд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх бэлэн байдлыг хангах зорилгоор үзүүлэх дадлага сургуулилалтыг хийж байгаа юм” гэв.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар “Яармаг-300 эмнэлгийн хувьд эмнэлзүйн болон лабораторийн шинжилгээгээр онош нь батлагдсан хүмүүсийг хүлээж авна. Эмчимт эмчилгээ шаардлагатай хүндэвтрээс дээш зэргийн оношлогдсон хүмүүсийг Яармаг-100 эмнэлэг рүү хүргэж, эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлнэ. 300 ортой эмнэлэгт үндсэндээ 145 эмч, эмнэлгийн мэргэжилтнийг томилон ажиллуулж байна. Эмч, сувилагч, лаборант гээд маш олон төрөл мэргэжлийн хүмүүс ажиллана. Дээр нь нэмэгдээд Цагдаа, Онцгой байдал, Мэргэжлийн хяналтын газар гэх мэт мэргэжлийн байгууллагууд үүрэг гүйцэтгэж ажиллана. Гурван ээлжийн зохион байгуулалтаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа эрүүл мэндийн төвүүдээс эмнэлгийн ажилчдыг авч ажиллуулж байна” гэв.

Дараа нь Буянт-Ухаа спортын ордонд дэлгэж буй “Яармаг-300” эмнэлгийн бэлтгэл ажлыг шалгав. “Өвчтөнийг хүлээн аваад эрэмблэн ангилж, хэвтэн эмчлүүлэх А, В, С бүсэд хувааж эмчилгээ, оношилгоо үзүүлж ажиллана. А бүсэд өндөр эрсдэлтэй өвчтөнүүд байх бөгөөд эрчимт эмчилгээ үзүүлнэ. В бүсэд хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд байх бол С бүсэд насанд хүрэгчид, эрэгтэй өвчтөнүүдийг тусгаарлах зориулалттайгаар эмнэлэг үйл ажиллагаа явуулахад бэлэн болсон байна” гэж Баянзүрх нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч Ө.Айгиймаа танилцуулав.

Хотын Захирагчийн зүгээс бэлтгэл байдлыг бүрэн хангаж, хариуцлагатай ажиллаж байгаа эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдэд талархаж байгаагаа илэрхийлсэн юм. Цаашид цар тахлын дэгдэлт дэлхий нийтэд буурах хүртэл хамтдаа илүү хичээж, халдвар хамгаалал, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээгээ цаг алдалгүй иргэддээ үзүүлж ажиллах болно гэлээ.

Монгол УОК-ын шийдвэр, Шадар сайдын 33 дугаар тушаалын дагуу энэхүү дадлага сургуулилалтыг хийх бөгөөд гурван өдрийн турш үргэлжилнэ. Маргаашнаас эхлэн Улс, нийслэлийн онцгой комиссын Шуурхай штаб, 9 дүүрэг, 21 аймгийн Шуурхай штабууд тодорхой цагийн байдал дээр дэлхий нийтэд тархаад буй цар тахлын хариу арга хэмжээний үеийн үйл ажиллагааг тодорхойлох, бэлэн байдлаа шалгах, харилцан ажиллагааг зохион байгуулах, үүрэг гүйцэтгэж буй албан хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх арга хэмжээг зохион байгуулна. Дадлага сургуулилтыг гурван үе шаттайгаар хэрэгжүүлэх аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилгаан тээврийн системгүй учраас бид шатахуунгүйгээр хэвийн амьдрах боломжгүй 4 цаг 58 мин Наймдугаар сард болох үндэсний бөхийн барилдаанууд 6 цаг 24 мин Шинэ арслан Б.Бат-Өлзийг Ховдчууд хүндэтгэн угтлаа 6 цаг 36 мин Кристофер Ноланы трауматай Одиссей 6 цаг 54 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан 7 цаг 21 мин Туул голын салаанд боогдсон иргэдийн аюулгүй байдлыг хангалаа 20 цаг 37 мин БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тохиролцлоо 21 цаг 9 мин “Чингис хаан” үзэсгэлэнг 2026 онд БНСУ-ын Үндэсний ордонд гаргана 21 цаг 25 мин Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ 22 цаг 0 мин COP17: Газрын доройтолтой тэмцэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх сургалт зохион байгууллаа 22 цаг 7 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 22 цаг 11 мин Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв 22 цаг 18 мин Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуудыг өвлөн авна 22 цаг 25 мин Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Өчигдөр 13 цаг 18 мин COP17: Шар шороон шуургатай тэмцэх бүс нутгийн санаачилгыг дэвшүүлнэ Өчигдөр 12 цаг 59 мин С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино Өчигдөр 12 цаг 52 мин Их, дээд сургууль, коллежийн хичээл есдүгээр сарын 1-нээс цахимаар эхэлнэ Өчигдөр 12 цаг 46 мин ОХУ-ын зарим бүсэд түлшний хангамж сайжирч эхэлжээ Өчигдөр 12 цаг 38 мин Ж.Золжаргал: Нүүрснээс шатахуун, хийн түлш үйлдвэрлэх татвар, эрх зүйн орчныг судалж байна Өчигдөр 12 цаг 14 мин Өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр УОК хуралдав Өчигдөр 12 цаг 04 мин
iИх уншсан
АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгд... Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана Пашинян Армены экспортод тавьсан ОХУ-ын хязгаарлалтыг эргэн ... Монгол Улсад оны эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ... Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол
Top