x

Өнжмөл өвс шатаж, 51 настай иргэн галд амиа алдав

-Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлж байна-

-Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг, Согоотын задгай /Хайлаастын шинэ эцэс/ өнжмөл өвс шатаж байна гэсэн дуудлага өчигдөр /2020.05.03/ 16:58 цагт Нийслэлийн онцгой байдлын газарт иржээ.

Онцгой байдлын алба хаагчид 17:16 цагт очиж, 1.5 га талбайд өнжмөл өвс байсныг 15 минут ажиллаж унтраасан байна. Харамсалтай нь гал түймэрт тус дүүргийн 16 дугаар хорооны иргэн 51 настай эрэгтэй С өртөж нас баржээ. Хэргийг Цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

-Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг, Тахилтын дөрөвдүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлага өчигдөр 13:50 цагт Онцгой байдлын ерөнхий газарт иржээ. Энэ дагуу Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид иргэн Д-ын 7х10 метрийн хэмжээтэй байшингийн 2х7 метрийн хэмжээтэй үүдний амбаарын дээврийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан байна.

-Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо,  Монелийн 33 дугаар гудамжинд иргэн С-ийн эзэмшлийн 4х6 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, 2х2 метрийн хэмжээтэй амбаар, мөн иргэн С-ийн эзэмшлийн 7х8 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг алба хаагчид унтраажээ. Гал түймрийн дуудлага өчигдөр өдрийн 18:30 цагт бүртгэгдсэн байна.

-Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг, Улиастайн 2А дугаар гудамжны задгайд иргэн Э-ийн эзэмшлийн “Аксент” загварын суудлын автомашин шатаж байсныг алба хаагчид унтраажээ. Гал түймрийн дуудлага өчигдөр орой 19:43 цагт иржээ.

АРХАНГАЙ АЙМГИЙН ГУРВАН СУМАНД ТҮЙМЭР ГАРЧ, НИЙТ 2420 ГА ТАЛБАЙ ШАТЖЭЭ

Ахуйн хүрээний гал түймрийн дуудлага мэдээллээс гадна ой хээрийн түймрийн дуудлага мэдээлэл ч  бүртгэгджээ. Архангай аймгийн Булган, Эрдэнэбулган, Цэнхэр сумын нутагт өнгөрсөн амралтын өдрүүдэд түймэр гарчээ.  Тодруулбал, Цэнхэр сумын Цэнхэр багийн “Халзангийн даваа” гэдэг газарт гал түймрийн улмаас 10 га талбай шатсан бол Булган сумын Тусгалт багийн “Улиатай” гэдэг газарт гал түймэрт 2400 га талбай шатжээ. Мөн Эрдэнэбулган суманд 10 талбай гал түймэрт үнс нурам болжээ. Түүнчлэн Нийслэлийн ногоон бүс “Зайсангийн-Ам”-нд өнгөрсөн баасан гаригт гал гарч, урьдчилсан байдлаар хоёр га талбай шатжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд...
Top