x

Хотын захирагчийн шийдвэр хоёр хоногийн настай

Өнгөрөгч пүрэв гаригт буюу 30-ны өдөр хотын захирагч С.Амарсайхан захирамж гаргаж, нийслэлд үйл ажиллагаа явуулдаг шөнийн цэнгээний газрууд, баар, ресторан, караоке, бусад үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийг сунгаж, 07.00-00.00 цаг хүртэл ажиллуулах шийдвэр гаргав.

Хоёр хоногийн дараа хүн хамгийн ихээр цуглардаг “Lux”, “Zu” бааруудын тусгай зөвшөөрлийг цуцалжээ. Мөн 31 ААН-ийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн байна. Шалтгаан нь хотын даргын гаргасан захирамжийг зөрчсөн буюу цаг хэтрүүлсэн, ариутгал халдваргүйтлийн дэглэм бариагүй буюу маск зүүж, 2 метрийн зай бариагүй.

Ингээд ААН-үүдийг "үйл ажиллагааг дэмжих” гэсэн хотын даргын санаачлага эсрэгээрээ "татаж унагах" хэмжээнд хүрэв. “Хотын даргын баар өрсөлдөгчгүй боллоо” гэлцэж байна. Зорилго нь өөр байсан ч байж магадгүй.

Баар, караокег нээх шийдвэр гаргасан шалтгааныг Нийслэлийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Уртнасан “Нийслэлийн эдийн засгийг эрчимжүүлэх, 45 мянган ажлын байрыг хадгалж үлдэх зорилгоор энэ ажлыг явуулсан” хэмээн тайлбарласан. Гэсэн ч нэлээд хэсэг нь ажлын байраа бүрмөсөн алдахад хүрч байгаа бололтой. Иргэдийн олонхи нь үүнийг “хорлон сүйтгэх ажиллагаа” гэж үзэж байна. Төрийнхний тэнэглэл, тооцоо судалгаагүй шийдвэрээс болж хэдэн арван хүн бүрмөсөн ажилгүй болж, гудамжинд гарч байгаа хэрэг. Татварыг нь авахыг бодсоноос биш, тэнд ажиллах, үйлчлүүлэх хүмүүсийн нөхцөл байдлыг бодсонгүй. Аль алиныг нь буруутгах арга ч байхгүй. Анхнаасаа энэ шийдвэр зөв байсан уу? гэдэг л харин асуудал.

УОК-оос улс орон даяар хорио цээрийг дэглэм тогтоосон. Дэглэм зөрчсөн иргэд, ААН-үүд хуулийн хариуцлагатай шүү гэж өдөр тутам анхааруулж сануулж байгаа. Хурал, цуглаан, сургалт семинарын үед нэг дор 10-аас илүү хүн цуглахгүй байх, өөр хоорондоо 1,5-2 метрийн зай барих анхааруулга өгч, сургууль, боловсролын байгууллагуудаа бүгдийг нь хаачихаад байхад шөнийн клубуудын хаалгыг нээнэ гэдэг нь угаасаа хэрээс хэтэрсэн хэрэг байв. Амны хаалттай сууж, 2 метрийн зай барихын тулд залуус тийшээ зүглэхгүй нь тодорхой. "Заалны дүүргэлтийг 50 хувиас хэтрүүлж болохгүй" гэсэн нь зүгээр ёс төдий шаардлага болж байгаа юм. Далимд нь хэдэн ААН-ийнхээ л амыг нь барих шив дээ.

Ер нь бол нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа ААН-үүдийн дийлэнх нь үйлчилгээний байгууллагууд, тэндээс цөм орлогоо олдог гэдэг нь ойлгомжтой. Тэр орлого байхгүй болчихвол нийслэлийн төсөв ч хүндэрнэ. Тэглээ гээд нэгдүгээрт аж ахуйн нэгжүүдээ ингэж шийтгээд, хоёрдугаарт иргэдийнхээ эрүүл мэндийг ч эрсдэлд оруулаад байж болохгүй л дээ.

Ядаж л үйлчилгээнийх нь чиглэлийг өөрчилж, ажиллах цагийг нь багасгаж, үйлчилж байгаа ундааных нь градусыг багасгаж болно шүү дээ. Хэрвээ тэр хүмүүсээ ажилтай, орлоготой байлгая гэвэл. Ямар ч байсан улс даяар тогтоосон хорио цээрийн дэглэмийг зөрчөөд, хувь хувиараа шийдвэр гаргаад явж болохгүй байх.

Хэрвээ үүнээс үүдээд нөхцөл байдал хүндэрвэл хариуцлагыг иргэд хүлээх үү, шийдвэр гаргагч нар хүлээх үү? Амны хаалт зүүсэнгүй гээд иргэнд хариуцлага тооцдог байж ажлаа зохион байгуулж чадаагүй албан тушаалтныг бас яах вэ?

Б.ЗАЯА

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Zochin (202.126.88.71)
    Xotin darga aldaa gargacn shuu yb bol tom gazar bga bgaar n zuvshuurel uguh bc n ym havgairyylj neecn buruu yyl n horoig neeh ng taldaa zuv mash uh ajilin bair cergene duurg duurgt 40 50 hunii daatstai gazraa neegd ybbal yucn be
    2020 оны 05 сарын 05 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд...
Top