x

ААН-үүд халдвар хамгааллын зааврыг дагаж, эрүүл ахуйг дээд зэргээр сахих ёстой гэв

Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг нээх тухай захирамж нийслэлийн Засаг дарга өчигдөр гаргасан. Уг захирамжийн үйлчлэлийн талаар өнөөдөр холбогдох албаны хүмүүс цахимаар мэдээлэл хийв.

НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал “Дэлхий нийтээр тархаад буй “КОВИД-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд Улсын Онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг тавдугаар сарын 31 хүртэл сунгасан.

Улс орны эдийн засаг, нийслэлийн төсвийн хүндрэлтэй асуудал, иргэн аж ахуйн нэгж байгууллагуудын санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдал гээд шил, шилээ даран үүсэж байгаа учраас хэд хэдэн бизнесийн үйл ажиллагааг нээх нь зүйтэй гэж үзсэн.

Халдварын тохиолдлууд бүгд гадны улсаас зөөвөрлөгдөн орж ирж, дотооддоо өвчний тархалт илрээгүй байна. Тиймээс тодорхой хэмжээнд эдийн засгаа тэлэх бодлого явуулж, халдвар хамгааллыг хангасан зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг нээхээр нийслэлийн Засаг дарга захирамж гарган шийдвэрлэсэн.

Үүнд, үйл ажиллагаа явуулж байгаа спорт заал, бассейн, бүжгийн клуб, сургалтын төвийн танхимын сургалтаас бусад сургалтын үйл ажиллагааг нээсэн. Засгийн газраас салбарын сайдад үүрэг өгсний дагуу танхимын сургалтын төвүүдийн үйл ажиллагааг БСШУСЯ-наас зогсоосон юм. Нийслэлийн Засаг даргын зүгээс Засгийн газрын гишүүний зогсоосон байгууллагын үйл ажиллагааг нээх хууль эрх зүйн боломжгүй учраас танхимын бус сургалтууд буюу фитнесс клуб, иог, танхимд хичээллэдэг сургалтын байгууллагын үйл ажиллагааг нээсэн.

Иргэд, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжих олон талын шалтгааныг харгалзан үзэж ресторан, баар, караоке, дэлгүүр, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаа явуулах цагийн хуваарийг 07:00-00:00 цагийн хооронд байхаар зохицуулсан. Мөн сүм хийдийн үйл ажиллагааг зөвхөн дотооддоо үйл ажиллагаа явуулахаар болгож, сүсэгтэн олныг цуглуулахгүй байхаар зохицуулсан” гэв.

НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш “Тавдугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжиж байгаа нийслэлийн Засаг даргын А/590 дүгээр захирамжийн хүрээнд байнгын хяналт, шалгалт зохион байгуулж ажиллана. Өнөөдрийн байдлаар 33 чиглэлээр 17 мянган аж ахуйн нэгжид мэдэгдэл зөвлөмжийг хүргүүлсэн.

Энэхүү мэдэгдлийн хүрээнд үйл ажиллагаа явуулах шаардлагатай гэдгийг сануулж байна. Үйл ажиллагаа нь нээгдэж буй аж ахуйн нэгжүүд, ажлын байрныхаа цэвэрлэгээг хийсний дараагаар мэргэжлийн байгууллагаар халдваргүйжүүлэлтийг хийлгэх ёстой. Ажилтан болон үйлчлүүлэгч нарын халууныг хэмжиж, амны хаалтыг зүүхийг шаардаж дотоодын хяналт тавих шаардлагатай байна.

Үйл ажиллагаа нь нээгдэж байгаа баар, караокенууд тэмдэглэлт үйл ажиллагааг явуулахыг хориглосон гэдгийг анхаарах хэрэгтэй. Эцэст нь халдвар хамгааллын заавар зөвлөмжийг дагаж мөрдөх, эрүүл ахуйг дээд зэргээр сахих ёстой гэдгийг анхааруулж байна. Мөн караокенуудад агаар сэлгэлтийг 2 цаг тутам хийж, микрафонуудаа халдваргүйжүүлэх, хамгаалах хэрэгслийг хэрэглэх зайлшгүй шаардлагатай байна” гэдгийг анхааруулав.

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар “Хэвлэл мэдээллийн байгууллагууд энэхүү захирамжийн үйлчлэлийн талаар асууж, тодруулсаар байна. Иргэдээс ирүүлсэн санал хүсэлтүүдийг судалж үзэхэд эдийн засгийн нөхцөл байдал хүндэрлээ, ажлын байргүй боллоо, амьдрал ахуй доройтлоо гэх мэт саналууд давамгайлж байсан.

Тиймээс иргэдийн санал хүсэлтийн дагуу, эдийн засгийн хүндрэлийг бууруулах зорилгоор нийслэлийн Засаг дарга шийдвэр гаргасан билээ. Аж ахуйн нэгж, байгууллагууд энэхүү шийдвэрийн хэрэгжилтийн хүрээнд халдвар хамгааллыг маш сайн сахиж ажиллах хэрэгтэй. Харин мэргэжлийн байгууллагын зүгээс шаардлагатай хяналтыг тавьж ажиллах болно. Товчхондоо иргэдийг бүх талын эрсдэлгүй байлгахад анхаарч ажиллах юм гэдгийг иргэд, олон нийт ойлгох хэрэгтэй” гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд...
Top