x

Сонгино дахь “Биокомбинат” УТҮГ-ыг шинэчлэх төсөл хэрэгжихэд бэлэн болжээ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан нар Унгар улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяартотой өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 30-нд цахим уулзалт хийв.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Сангийн яам, Унгар Улсын Экспорт-Импорт (ЭКСИМ) банк хоорондын зээлийн хэлэлцээрт Монгол Улсаас Унгар Улсад суугаа Элчин сайд З.Батбаяр, ЭКСИМ банкны Ерөнхий захирал Гергей Якли нар Будапешт хотноо гарын үсэг зурав.

Монгол, Унгарын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр тохиосонтой холбогдуулан сайд нар баяр хүргэж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа цаашид улам өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Сонгино дахь “Биокомбинат” УТҮГ-ыг шинэчлэх төсөл хэрэгжихэд бэлэн болж байгаад баяртай буйгаа илэрхийлж, тус төслийн ач холбогдлыг онцлон тэмдэглэв. Монгол, Унгарын 70 жилийн дипломат харилцаанд тулгуурлан хоёр орны хамтын ажиллагааг худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй зэрэг салбарт түлхүү хөгжүүлэх сонирхлоо илэрхийлэв.

Усны менежментийг сайжруулах замаар манай улсын хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх, мөн тус салбарын логистикийн сүлжээг хөгжүүлэх чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлэх манай саналыг унгарын тал дэмжиж буйгаа илэрхийлж, өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулан холбогдох албаны төлөөлөгчдийг цахим хэлбэрээр уулзуулах нь зүйтэй гэдэгт сайд нар санал нэгдэв.

НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд манай хоёр улс харилцан дэмжлэг үзүүлж ирснийг тэмдэглээд олон улсын байгууллагын сонгуульд Монгол Улсаас нэр дэвшүүлсэн төлөөлөгчдийг дэмжиж буйгаа Унгарын Гадаад хэрэг, худалдааны сайд П.Сияяарто илэрхийлэв. Түүнчлэн Гадаад харилцааны сайд нарын өмнөх уулзалтын үеэр яригдсан хил дамнасан хууль бус наймаа, гэмт хэрэгтэй тэмцэх, энэ чиглэлээрх манай хүчин чармайлтыг бүрэн дэмжиж буйгаа унгар талаас илэрхийлж, хоёр улсын хууль сахиулах байгууллага хооронд шууд холбоо тогтоохоор тохиров.

Унгарын Унгарын их, дээд сургуульд суралцуулах тус улсын Засгийн газраас манайд олгодог 200 оюутны тэтгэлгийг ирэх жилүүдэд үргэлжлүүлэн олгохоо унгар тал нотлов. Мөн хоёр улсын Дипломат академи хоорондын хамтын ажиллагааг эхлүүлж, Унгарын туршлагаас суралцахаар болов.

Гадаад Хэргийн Яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд...
Top