x

Согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудын цагийн хуваарийг сунгав

Дэлхий дахинд нүүрлэсэн аюулт цар тахал 213 улс бүс нутагт дэлгэрч, 3.2 сая гаруй тохиолдол бүртгэгдэж, 230 мянга гаруй хүн нас баржээ. 

Үүнээс улбаалан Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж иргэдийн дунд хүмүүс олноороо цуглах олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахгүй байх захирамж гаргасан билээ. 

Тэгвэл өмнө гарсан захирамжийн хуулийн үйлчлэл өчигдөрөөр дуусгавар болж байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан А/590 дүгээр захирамж гаргажээ. 

Захирамжид өмнөх захирамжийг үйлчлэх хугацааг 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгаж байгааг дурьдсаны зэрэгцээгээр улс, нийслэлийн эдийн засаг, хувийн хэвшлийн байгууллага, түүнд ажиллагчдын үйл ажиллагааг дэмжих зорилгоор, мөн Засгийн газраас өгсөн үүрэг чиглэл, иргэд, аж ахуйн нэгжийн хүсэлт, саналыг үндэслэн нийслэлийн нутаг дэвсгэрт стандартын шаардлага хангах хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа спорт заал, бассейн, бүжгийн клуб, сургалтын төвийн тэнхмийн сургалтаас бусад сургалтын үйл ажиллагааг нээхээр заажээ. 

Мөн архи согтууруулах ундаагаар үйлчилдэг байгууллагын үйл ажиллагаа явуулах цагийн хуваарийг 07:00-00:00 цаг болтол сунгасан бол шашин сүм хийдийн байгууллагууд зөвхөн дотоод үйл ажиллагаагаа эрхэлж болохыг захирамжид дурьджээ. 

COVID-19 буюу шинэ коронавирусийн халдвараас нийслэлийн иргэд өртөхөөс урьдчилсан сэргийлэх зорилгоор өнгөрөгч 1 сараас эхлэн Улсын онцгой комисс болон Нийслэлийн Онцгой комиссоос шийдвэр гаргаж, Нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэдийн дунд хүмүүс олноороо цуглах олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахгүй байх, Их дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаанд хөл хорио тогтоох, Нийслэлийн хэмжээнд бүх тѳрлийн баар, биллиард, спорт заал зэрэг спорт, соёл урлагийн газрууд, сургалтын төвүүдийн үйлчилгээг түр зогсоох шийдвэрийг 4 сарын 30-ны өдрийг хүртэл мөрдөн хэрэгжүүлэх А/436 дугаар захирамжийг өмнө нь гаргаж байсан. 

Нийслэлийн Засаг даргын шинэ захирамжийг бүрэн эхээр нь танилцуулж байна.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд...
Top