x

Нэг сая орчим иргэний ногдол ашгаа хүлээн авах банкны данс тодорхойгүй байна

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны дансаа нээлгэж, арилжааны банкны дансаа мэдүүлсэн буюу бүртгэлээ бүрэн баталгаажуулсан 600 мянган иргэний ногдол ашиг маргааш буюу 5 дугаар сарын 1-нээс иргэдийн дансанд орж эхэлнэ.   

Өнөөдрийн байдлаар 1.600.000 мянган иргэн хувьцааны дансаа нээлгэсэн ч нэг сая орчим иргэний ногдол ашгаа хүлээн авах арилжааны банкны данс тодорхойгүй эсвэл алдаатай байна.

Иргэд ногдол ашгаа авахын тулд аль нэг үнэт цаасны компанид хандаж хувьцааны дансаа нээлгэн, өөрийн ашигладаг арилжааны банкны дансаа мэдүүлэх шаардлагатай. Өөрийн эзэмшиж буй хувьцааны тоо ширхэг, хувьцааны данс нээлгэсэн эсэхээ Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн цахим хуудас эсвэл 158989 дугаарт регистерийн дугаараа латин үсгээр бичиж илгээн шалгах боломжтой юм.

Хувьцааны дансаа нээлгээгүй байсан ч тухайн иргэний ногдол ашиг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд хадгалагдаж байх бөгөөд иргэд хүссэн үедээ дансаа нээлгэж мөнгөө авах боломжтой.

Зарим иргэдийн ногдол ашгийг И-баримт аппликейшн болон хүүхдийн мөнгө олгодог дансаар олгохоор холбогдох зохицуулалтыг хийж байгаа ч эцсийн шийд гараагүй байгааг "Эрдэнэс Тавантолгой" компаниас мэдээлэв. 

2012 оны 4-р сарын 1-ээс өмнө төрсөн Монгол Улсын иргэн бүр тус компанийн хувьцаа эзэмшигч бөгөөд компани 2019 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 90 төгрөгийн ногдол ашиг тооцож олгохоор болсон юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.55.188.86)
    Төрийн банкаар тараагаачээ бусад арилжааны банкууд хэрэггүй коронавирусын үеэр харилцагчидаа хүн гэж тоогоогүй шүү дээ хямралыг уян хатан ухаалгаар давах байтал арилжааны банкууд иргэддээ хатуурхсан
    2020 оны 04 сарын 30 | Хариулах
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл... Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний... 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ
Top