x

Цэргийн төв эмнэлэгт 100 ширхэг хамгаалах хувцас хандивлав

“Сити Баз Консалтинг” компаниас Цэргийн төв эмнэлгийн эмч, сувилагч, албан хаагчдад  нэг удаагийн хэрэглээний 100 ширхэг хамгаалах хувцас хандивлав.

Тус байгууллага нь нийслэлийн Тээврийн үйлчилгээний газартай хамтран Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний чанар, стандарт, хөлс төлөлтөд хяналт тавьж ажилладаг аж.

“Сити Баз Консалтинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Энхсайхан: “Манай компанийн 200 гаруй ажилтан олон нийтийн эрүүл мэндийн төлөө эрсдэлтэй нөхцөлд, цаг завгүй ажиллаж байгаа Цэргийн төв эмнэлгийн эмч, сувилагч, албан хаагч нарт чухал хэрэгцээтэй хамгаалах хувцас хэрэглэл хандивлах ажлыг санаачлан хэрэгжүүлж байгаа юм. Бид энэ хамтын ажиллагааг улам өргөжүүлж монголчууд цар тахлын халдварыг хамтдаа даван туулна гэдэгт итгэлтэй байна” гэв.

Цэргийн төв эмнэлгийн Штабын дарга, хурандаа Н.Ганболд: “УОК-ын шийдвэр, хуваарилалтын дагуу манай эмнэлэг тусгай үүргийн онгоцоор ирсэн 320 гаруй иргэнийг /жирэмсэн эх, эмэгтэйчүүд, хүүхэд/ тусгаарлалт, ажиглалт, хяналтад авч, шаардлагатай тохиолдолд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Цэргийн төв эмнэлэгт төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлүүдээс олон төрлийн хандив тусламж үзүүлж байгаа. Нийслэлийн нийтийн тээврийн салбарт үйл ажиллагаагаа явуулдаг “Сити Баз Консалтинг” ХХК-иас бидэнд зайлшгүй хэрэгцээт, эрэлттэй байгаа хамгаалах хувцас хэрэглэлийг хандивлаж байгаа нь цаг үеэ олсон арга хэмжээ боллоо” хэмээн онцлов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд...
Top