x

ОХУ улаанбуудайн экспортоо зогсоовол гурилын хангамж ноцтой байдалд орно

-Өнөө жил 360 мянган га талбайд улаанбуудай тариална-

2020 оны хаврын тариалалтыг “Өрх бур хүнсээ бэлтгэе” уриалга дор эхлүүлээд байна.

Дэлхий нийтийг хамарсан “Covid -19” цар тахлын дэгдэлтийн улмаас онцгой дэглэм тогтоосон энэ үед ажлын байрыг хадгалах, үндсэн нэр төрлийн үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний хангамж, нөөцийг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн ачааллыг хөнгөлөх, хаврын тариалалтын дэмжлэгийг бодитой байлгах нөхцөлийг бүрдүүлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх мөн улаанбуудай, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, тос, тэжээлийн болон хүлэмжийн таримлын тариалалтыг нэмэгдүүлэх зорилгоор Газар тариалангийн тогтвортой хөгжлийг дэмжих зарим арга хэмжээний тухай 138 дугаар тогтоолыг Монгол Улсын Засгийн газраас батлан гаргасан билээ.

Уг тогтоолоор өнөө жил 360 мянган га-д улаанбуудай, 16 мянган га-д төмс, 11.6 мянган га-д хүнсний ногоо, 45 мянган га-д тосны, 38.2 мянган га-д тэжээлийн ургамал, 7.3 мянган га-д жимс жимсгэнэ тариалах ажлыг технологийн хугацаа, зөвлөмжийн дагуу шуурхай зохион байгуулах тухай тусгагдсан юм.

“Хүнсээ бэлтгэх нь бүх нийтийн үйлс" аяныг орон даяар “Өрх бүр хүнсээ бэлтгэе” уриалга дор ийнхүү эхлүүлэхдээ Дархан хотын Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн эрдмийн зөвлөлөөс гаргасан.

2020 оны хаврын тариалалтад баримтлах агро зөвлөмжийг баримтлах юм байна. Уг зөвлөмжид 2020 оны хаврын тариалалт хөрс, цаг агаарын ямар нөхцөлд хийгдэх гэж байгааг ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс гаргасан тавдугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээ, дулааны улирлын төлөв дээр тулгуурлан тарилтын ерөнхий агро зөвлөмжийг төв, баруун, зүүн гээд бүсүүдээр долоо сая тонн болжээ.

Манай улсын хувьд жилд 230 орчим мянган тонн гурил хэрэглэдэг гэх тооцоо бий. Энэ хэрэгцээг хангахын тулд 300 мянган тонн улаанбуудай шаардлагатай гэж ХХААХҮЯ-наас мэдээлсэн. Өнгөрсөн жил 246.4 мянган тонн улаанбуудай хураан авсан нь 2020 оны гурилын хэрэгцээний 80 хувийг хангаж байгаа юм. Иймд үлдсэн хэрэгцээг хангахын тулд 60 мянган тонн улаанбуудай, импортлох шаардлага тулгараад байсан билээ.

Харин Монгол Улсын ҮАБЗ-ийн шийдвэрийн дагуу хангах боломжтой тооцоог гурилын үйлдвэрүүд болон яамныхан гаргасан. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед гэртээ хорионд байгаа олон зуун мянган хүүхдээ, ахмадаа, иргэдээ өлсгөх вий гэсэн үүднээс тариаланчид маань судалгаанд үндэслэн ойлголцож, энэхүү импортын квотонд хүлээцтэй хандаж байгаа.

Хэрэв ОХУ хилээ хаах нөхцел үүсвэл улаанбуудайн импорт тасалдаж, гурилын хангамж ноцтой болох, энэхүү тахлын үргэлжлэх хугацаа бүрхэг байгаа зэрэг олон хүчин зүйлүүдийг тооцон боловсруулсныг нийт тариаланчид, ногоочид, газар тариалангийн тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэдээ хүргүүлжээ.

Хаврын тариалалт эхэлсэн эдгээр өдрүүдэд улс орнууд хүнсний бүтээгдэхүүний экспортдоо хязгаар тогтоож, дотооддоо нөөцөлж буй тухай мэдээлэл хөвөрч байна. Тэр дундаа манай хойд хөрш болох ОХУ улаанбуудай экспортоо зогсоож байгаа тухай мэдээ сэлт олны анхаарлыг татаж байгаа.

Казахстан улаанбуудайн гурил, гурвалжин будаа, лууван, сонгино, төмс зэрэг ногоо экспортлохыг хориглосон бол Орос хилийн чанад руу гурвалжин болон цагаан будаа гаргахгүй, Беларусь гурвалжин будаа, сонгино, сармис хилээр гаргахыг хориглоод байгаа юм. Улаанбуудайн томоохон экспортлогч болох ОХУ үр тарианы нийлүүлэлтээ зогсоовол байдал хүндэрнэ гэж барууны шинжээчид үзсэн бөгөөд Чикагогийн бирж дээр улаанбуудайн үнэ хоёр долоо хоногт 11 хувиар өсжээ. ОХУ, Казахстан, Украин улаанбуудайн экспортдоо хязгаарлалт тогтоох гэж буйгаа хэдийнээ зарласан нь улаан буудайн эрэлтийг нэмэгдүүлээд байгаа юм.

ОХУ 2019 онд 43.3 сая тонн үр тариа экспортолсны 33 сая тонн нь улаанбуудай байсан бол энэ тоо эрс багасаж, Засгийн газраас тогтоол гарган 2020 оны хэрэглээнд дутагдалтай байсан 60 мянган тонн улаанбуудайг ОХУ-аас импортолсон.

Монголын тариаланчдын үндэсний холбооны гүйцэтгэх захирал Ө.Болдсайхан "Монгол Улс нэг сард 21 мянган тонн гурил иддэг байсан бол коронавирусээс шалтгаалсан хорио цээрийн улмаас олон зуун мянган хүүхэд, оюутан гэртээ олон сарын турш байгаа нь үндсэн хүнс болох гурилын хэрэглээг огцом өсгөсөн. Бидний нийлүүлсэн 247 мянган тонн буудай нь есөн сарын хэрэглээ байсан бол дээрх шалтгаанаар долоон сарын хэрэглээ болон буурсныг гурил үйлдвэрлэгчидтэй хийсэн олон удаагийн судалгаагаар тодорхой болсон.

Гурилын үйлдвэрүүд түүхий эдгүй болох, одоо агуулахдаа гурилын нөөцгүй болсон мэдээлэл бодитой тул улаанбуудай импортлох шаардлага тулгарсан. 60 мянган тонн улаанбуудай импортлохоос гадна нэмж импортлох 100 мянган тонн улаанбуудайн 10 мянгыг нь гар ариутгалын бодис, "үлдсэнээр нь гурил хийхэд энэхүү өндөржүүлсэн байдлаас шалтгаалсан нэмүү хэрэглээтэй холбоотойгоор нийт импортын будаагаар таван сарын гурилын хэрэгцээг хангах буюу ирэх наймдугаар сарыг дуустал гурилаар үзэхэд дэлхий нийтээрээ зөвхөн амьд үлдэхийн төлөө тэмцэж байхад хүн ардаа хүнсний хомсдолд оруулахгүй байх шийдвэрийг бүх талууд нухацтай судлан, алдаагүй шийдвэр гаргах хэрэгтэй" гэж онцолсон юм.

Харин зарим шинжээчийн үзэж буйгаар ОХУ улаанбуудайн илүүдэлтэй учир зургаадугаар сарын 31-нээс эхлэн буудайгаа урьдын адил экспортолно. Энэ бол түр зуурын арга хэмжээ. Хөл хориотой холбоотойгоор тээвэрлэлтийн замаар халдвар тараахгүйн тулд авч хэрэгжүүлж буй алхам.

Тус улс гурван жил идэх хүнсний нөөц, үр тариатай учир ургацын гарц, болцоо харж байгаад хадгалсан буудайгаа хилээр гаргана. Хэрвээ хилээ улам чангатгавал ОХУ-аас үр тариагаар хараат орнуудын хувьд байдал хүндэрч, гурилын хангамж олон улсад доголдоно гэж үзэж байгаа юм.

Манай тариаланчдын хувьд Оросоос оруулж ирсэн үрийн улаанбуудайн чанар муу байгаагийн дээр хүрэлцээ тааруу байгаа талаар холбогдох газруудад нь хандаж "Хойд хөрш хилээ хаавал хүссэн хүсээгүй дотоодын тариаланчдаа түшиж таарна. Монгол Улсыг тэжээх нөөц, боломж бидэнд бий" гэсэн байр суурийг илэрхийлж байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд...
Top