x

Иргэдийн гарын үсгээр өмч хураадаг үе ирэв үү?

Монголчууд 1930-аад онд өмчөө хураалгаснаас болж төр засагтаа тэрсэлж байсан түүхтэй. Социалист түүхэнд хэдэн лам нар дээрх хэргийг өдөөгөөд нам даруулсан гэдэг. Үнэн хэрэгтээ тухайн үеийн сүм хийд, чинээлэг давхаргынхан ч өртсөн гэдэг нь өнөөдөр ил болж байна.

Монгол өмчийг нийгэмчилсний дараа социалист өмч гэсэн ойлголт гарч, иргэдийг хувийн өмчтэй байхыг хуулиар хоригложээ. Социализм амины өмч гэсэн нэр томьёо гаргав. Энэ амин зуулгын хэмжээний өмч гэсэн үг. Монгол социализмын үед дээд тал нь 22 сая малтай болсон. Харин иргэд 75-аас дээш бог малтай байхыг зөвшөөрдөг байжээ.

Гэхдээ ийм хэмжээний малтай иргэд тун ховор байсан гэдэг. Учир нь хэдэн харж, хянадаг Ардын хянан шалгах, Намын хянан шалгах гэх мэт хүчний байгууллагаас илүү эрхтэй байгууллагууд байсан. Хэн нэг нь нийтийн худалдаанд гараагүй зүйлийг хэрэглэвэл тэр дороо л Ардын хянан шалгахад дуудагдана. Байшин барих нөхөр худалдаанд гарсан хүнсний бүтээгдэхүүний хайрцаг ашиглахаас хэтэрч болохгүй.

Гэхдээ энэ бүхнийг илрүүлэх арга тун нарийн, хүнлэг бус тогтолцоотой. Намын гишүүн хүн дутагдлын хажуугаар дуугүй өнгөрч болохгүй. Ялангуяа хэн нэг нь социалист өмчөөс хумсалсан бол өршөөлгүйгээр намын хянан шалгах хороонд мэдэгдэх үүрэгтэй. Ийм замаар социализм иргэдийг өмчгүй болгосон. Иргэдийн мэдээллээр намын, ардын хянангууд өмч хураасаар 1990 онтой золгосон.

Харин 1990 оноос иргэдийн өмчийг хязгаарлахаа больсон. Түүгээр ч зогсохгүй хувийн өмч бусад хэлбэрийн өмчүүдтэй хуулийн өмнө тэгш эрх эдэлнэ. Ингэснээс 1990 оноос ганзганд явсан цөөнгүй иргэд банктай, үйлдвэртэй болж чаджээ. Өнөөдөр Монголын эдийн засгийн 70 гаруй хувийг хувийн хэвшил авч явж байгаа. Энэ нь зах зээлийн эдийн засагт бараг шилжсэнийг батална.

Харамсалтай нь сүүлийн жилүүдэд хүний эрх чөлөөний баталгаа болсон хувийн өмч рүү дайрсан мэдээ гардаг боллоо. Хамгийн сүүлийн нэгэн жишээ бол Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 4500 шахам иргэдийн гарын үсэгтэй хүсэлт. Дээрх иргэд сумандаа байдаг Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг төр засаг буцааж авахыг хүсч байгаа юм байна.

Тэдний үзэж буйгаар тус үйлдвэрийг 2015 онд Худалдаа хөгжлийн банкны харьяа Бейзмэнт ХХК хувьчилж авсан аж. Үйлдвэрийг хувьчилснаар ашиг ихээр буурч, цалин мөнгөө тавих нь хүндэрсэн бололтой юм. Үүнээс үүдэж Сайхан сумын иргэд төр засагтаа хандаж үйлдвэрийг нийгэмчлэх хүсэлт гаргасан гэнэ. Монголчууд 80-аад жилийн өмнө хувийн өмчтэй байхын төлөө тэмцэж байсан бол энэ удаа хувийн өмчийн эсрэг санал гаргасан бололтой. Өнөөдөр коронагаас болоод олон үйлдвэр, аж ахуйн газрын санхүү хүндэрч байна. Монголчуудад гадаадын хөрөнгө оруулалт татах шаардлага өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Энэ үед хувийн өмч рүү тэр тусмаа төр засагтаа захидал бичээд авчих санаархал дэлхийд муу дохио болж очно.

Ийм жишиг тогтвол Эрдэнэтийнхэн, Өмнөговийнхон төр засагтаа захиа бичиж чадна. Харин хувьчлал хууль бусаар явагдсан иргэдийн захидлаар биш төр хуулиараа шийдэх ёстой. Ямар ч тохиолдолд иргэдийн захидлаар төр засаг хувийн өмчид халдаж болохгүй. Энэ үйлдэл Азийн цээжин дэх ардчилсан Монгол үгүй болсныг дэлхийд харуулна.

Эх сурвалж: "Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • АБ (66.181.191.135)
    хувчилал нь булхайтай бол шалгаад буцаах нь юун буруу бхв.Үндэслэлгүй хөрөнгөжсөн нам дагсан нөхөд их бга да
    2020 оны 04 сарын 28 | Хариулах
  • Нацаг (66.181.161.16)
    Ардчилал нэрээр луйвараар авсан тэгээд ард түмнийг боол мэт ажилуулж бгаа Монголд ардчилал гэж бгаа юм уу хүний эрх ашиг хамгийн ихээр зөрчиж бна баян бол хүн ядуу бол хүн биш болчихоод байна хууль хэн зөрчиж байна дандаа баян эрх мэдэлтэнгүүд байна энийг ардчилал гэхгүй ээ
    2020 оны 04 сарын 27 | Хариулах
  • Зочин (150.129.140.81)
    Манай иргэд өөрсдөө ХХБ, УББанкаар нь үйлчлүүлэхгүй байж эх ороноо хамгаалж ухамсартай байх хэрэгтэй.
    2020 оны 04 сарын 27 | Хариулах
  • Эрдэнэдалай (103.57.92.137)
    Луйвраар авсан бол буцааж өгөх ёстой! Монголд аливаа өмч хувьчлагдахад зөвхөн эзэн нь баяждаг тэнд ажилладаг хүмүүс бүгд хохирдог! Ийм жишээ олон бий...
    2020 оны 04 сарын 27 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд...
Top