x

"Гадаадаас эх орондоо ирэх хүсэлтийг нийт 9000 гаруй иргэн гаргасан"

Өнөөдөр Шуурхай штабаас Сөүл-Улаанбаатарын тусгай нислэгийг энэ сарын 30-нд үйлдэх шийдвэр гарсан талаар мэдээллээ. 

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр: “Тусгай нислэгээр зөвхөн транзит нислэг үйлдэж байгаа буюу бусад орноос БНСУ-аар дамжин эх орондоо ирж байгаа иргэдийг авна. Харин ирэх сарын 1-нд Сөүл, 2-нд Франкфурт хот руу тусгай нислэг үйлдэж, БНСУ, ХБНГУ-д амьдарч буй иргэдээ авна. Тусгай нислэгээр ирэх иргэдийн нэрсийн жагсаалтыг өнөөдөрт багтаан гаргахаар төлөвлөж байна” гэв.

ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг: "Гадаадаас эх орондоо ирэх хүсэлтийг нийт 9000 гаруй иргэн гаргасан. АНУ, Австралиас 3000 гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргасан байна. Бусад иргэдийг үе шаттай авахаар төлөвлөж байгаа. Одоогоор дараагийн нислэгүүдийн тов тодорхой болоогүй" гэв.

Гадаадаас эх орондоо ирэх өргөдлийг УОК-т бус зөвхөн Шуурхай штабт илгээх бөгөөд Шуурхай штаб хүлээн авсан өргөдөлдөө дүн шинжилгээ хийнэ. Уг ажлыг цагдаа, тагнуулын байгууллагын хяналт дор явуулж байгаа аж.

Гадаад улсаас иргэдээ авах тусгай үүргийн нислэг:

  • Дөрөддүгээр сарын 30-нд БНСУ-ын Сөүл,
  • Тавдугаар сарын 1-нд БНСУ-ын Сөүл,
  • Тавдугаар сарын 2-нд ХБНГУ-ын Франкфурт хотоос тусгай нислэгээр иргэдээ татан авна.

Тусгай нислэгээр ирэх иргэдийг шинээр бүртгэхгүй бөгөөд Монгол улсаас гадаад улсад суугаа Элчин сайдын яамдаар дамжуулан УОК-т энэ сарын 21-нийг хүртэл ирүүлсэн нутаг буцах тухай 9412 өргөдөл, хүсэлтээс хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийн өргөдөл, холбогдох нотлох баримтыг хариуцаж буй ЭСЯ-даар дамжуулан хүлээн авч УОК-ын Шуурхай штаб шийдвэрлэнэ.

Зорчигчдын бүртгэлд УОК-оос тавьж буй дараах шаардлагыг баримтална.

Үүнд:

  • Эрүүл мэндийн шалтгаантай (хүнд өвчний улмаас эмнэлгийн магадлагаагаар гадаад улсад эмчилгээнд явсан);
  • Жирэмсэн;
  • Бага насны /14 хүртэлх настай/ хүүхэдтэй гэр бүл;
  • Хөгжлийн бэрхшээлтэй;
  • Өндөр настан /60-аас дээш настай/ иргэдийг нэн түрүүнд хамруулна.

Бүртгэл нь баталгаажсан талаарх мэдээллийг ЭСЯ-аар нь дамжуулан тухайн иргэнд хүргэх бөгөөд Эрүүл мэндийн яамнаас тавьж буй шаардлагын дагуу нутаг буцах иргэд сүүлийн 48 цагийн дотор коронавирусний шинжилгээ заавал хийлгэсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд...
Top