x

Авто зогсоолуудын хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэв

Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралдаан өнөөдөр болов. Хуралдааны эхэнд “Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” асуудлыг Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр танилцуулав.

Тэрээр “Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа авто зогсоолуудыг нэгдсэн зохион байгуулалтай болгож, шинээр судлагдсан боломжит байршлуудад авто зогсоолыг иргэн, аж ахуйн нэгжтэй хамтран байгуулах, зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэх нэн шаардлагатай байна. Нийслэл хотын замын хөдөлгөөний ачаалал, төрийн байгууллагын нягтаршил болон бусад онцлог байдлаас хамааран авто зогсоолын төлбөрийн хэмжээ, тээврийн хэрэгслийг зогсоолд байрлуулах боломжит цагийг харилцан адилгүй байдлаар зохион байгуулах нь зүйтэй юм.

Мөн зогсоолын үйлчилгээний төлбөрийг зогсоолын төлбөрийн бүсээс хамааран харилцан адилгүй байхаар төлөвлөсөн бөгөөд үйлчилгээ эрхлэгч байгууллага нь төлбөртэй зогсоолоос олох орлогын 40 хувийг Авто замын санд төвлөрүүлэхээр тусгасан. Учир нь зогсоолын үйл ажиллагаа эрхлэх хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгж нь хэрэгжүүлэгч байгууллагатай гэрээ байгуулан холбогдох стандарт, нормын дагуу өөрийн хөрөнгөөр тухайн зогсоолын талбайд тохижуулах, шаардлагатай тоног төхөөрөмжийг суурилуулан үйл ажиллагааг явуулна” гэв.

Түүнчлэн зогсоолын сэлгэлтийг нэмэгдүүлэх зорилгоор автомашиныг нэг зогсоолд удаан хугацаагаар тавихгүй байх зохицуулалтыг хийж ажиллах аж. Цаашид энэхүү журмыг хэрэгжүүлснээр нийтийн болон хувийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн зогсоолын үйл ажиллагааны зохион байгуулалт, сэлгэлт сайжирч, хотын төвийн түгжрэлийг бууруулах боломж нэмэгдэх юм байна.

Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Нийтийн эзэмшлийн зам талбайн авто зогсоолын арчлалт, ашиглалтад анхаарах шаардлагатай. Нийслэлийн Авто замын хөгжлийн газар зогсоол орчмын газрын ногоон байгууламж, хайс, хашлага болон нийтийн эзэмшлийн зам талбайд ямар зохицуулалттай байхыг журмандаа тусгах нь зүйтэй” гэдгийг онцолж хэллээ.

Нийслэлийн Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан “Тогтоолын төсөлдөө зөвлөлийн гишүүдийн хэлсэн саналыг нэмж тусгах хэрэгтэй. Авто замын хөгжлийн газар тэмдэглэлийн төслөө оруулж ирж танилцуулах шаардлагатай” гэв. Уг асуудлыг зөвлөлийн гишүүд хэлэлцэж, холбогдох албаныханд тогтоолын төсөлтэй холбоотой ажлыг илүү эрчимжүүлэх чиглэлийг тэмдэглэлээр үүрэг болголоо.

“Нэг хот- Нэг стандарт” болзолт уралдааныг дүгнэх тухай асуудлыг танилцууллаа

Хуралдаанаар дараа нь хэлэлцэх “Болзолт уралдаан дүгнэх тухай” асуудлыг НЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд танилцуулав.

Нийслэлийн Засаг даргын А/1343 дугаар захирамжаар “Нэг хот-Нэг стандарт” болзолт уралдааныг зарласан. НЗДТГ-ын даргын 2020 оны А/10 дугаар тушаалаар байгуулагдсан Болзолт уралдааныг зохион байгуулах нийслэлийн ажлын хэсэг нь 2020 оны нэгдүгээр улиралд болзолт уралдааныг идэвхжүүлэх, албан хаагчдын мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, чадавхжуулах зорилгоор хороо бүрийн төлөөлөл болох 350 хэсгийн ахлагч, 171 хорооны зохион байгуулагч, хорооны Засаг дарга, дүүргүүдийн 105 удирдах албан тушаалтан, нутгийн захиргааны байгууллагуудын 60 удирдах албан тушаалтанд 52 удаагийн сургалтыг ажлын байран дээр нь зохион байгуулж, 232 төрлийн зөрчлийн хэрхэн таних, илрүүлэх талаар цахим гарын авлага боловсруулж, хороодын албан хаагч, хэсгийн ахлагч нарт хүргэж ажиллажээ.

Нийслэлийн ажлын хэсэг нь 2020 оны гуравдугаар сарын 30-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 22-ныг хүртэлх хугацаанд дүүргүүдээс нэр дэвшүүлсэн хороо, хэсгийн ахлагч нарын баг болон агентлагуудын үйл ажиллагаатай ажлын байранд нь очиж танилцах замаар үнэлгээ өгч ажилласан байна.

Нийслэлийн Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан “Нийслэлийн нутгийн захиргааны бүх байгууллагуудын шат шатны албан тушаалтнууд тайлан мэдээллээ гаргахдаа хариуцлагатай хандах хэрэгтэй. Хариуцсан ажилдаа эзэн байснаар дараагийн урамшуулах асуудлууд яригдана. Нөгөө талаар шагнал урамшууллын хажуугаар хариуцлагын тухай асуудлыг заавал хамт ярьж байх хэрэгтэй” гэдгийг холбогдох албан тушаалтнуудад онцгойлон анхааруулж хэлэв.

Зөвлөлийн гишүүд болзолт уралдаантай холбоотой саналаа хэлж, цаашид ажлыг илүү урагшлуулах чиглэлд анхаарах хэд хэдэн асуудлаар санал солилцоод “Нэг хот-Нэг стандарт” болзолт уралдааны нэгдүгээр улирлын дүнг дүгнэх тухай захирамжийн төслийг баталлаа.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд...
Top