x

Банкны ачааллыг гар утаснаасаа харах боломжтой боллоо

Банкаар очиж үйлчлүүлэх шаардлага зайлшгүй тулгарах үед бидний санаанд хамгийн түрүүнд орж ирдэг зүйл бол “Хэр их ачаалал, очер дараалалтай байгаа бол, миний өмнө хэдэн хүн үйлчлүүлэх бол, дараагийн ажил руугаа амжих болов уу?” гэх бодлууд. Гэсэн ч банкны ачааллыг хэр байгааг мэдэх боломжгүйгээс “азаа үзээд” л урт дараалал руу орж, дугаараа хүлээхээс өөр аргагүйд хүрэх тохиолдол олон. Тэгвэл бидний очер хүлээн суудаг цаг ард хоцорч, хүссэн салбарынхаа ачааллыг гар утаснаасаа харж, өөрт хамгийн ойр, харилцагч багатай салбараар үйлчлүүлэх боломжийг Голомт банк анх удаа ХАРИЛЦАГЧДАА олгож байна.

Смарт банкаараа хэдхэн хормын дотор салбарын ачаалал харах тухай зааварчилгааг танилцуулъя.

1. Эхлээд Голомт банкны Смарт банк аппликейшны нүүрний доод хэсэгт байрлах “Байршил” цэс дээр дарж нэвтрэх бөгөөд үүний тулд заавал нэвтрэх нэр, нууц үг ашиглах шаардлагагүй.

2. “Байршил” цэс рүү ороход Голомт банкны бүхий л ATM, салбаруудын байршлууд газрын зурагт харагдах ба “Салбар” хэсгийг сонгосноор зөвхөн салбаруудын байршил ялгаран харагдана.

3. Жишээ нь би өөрт хамгийн ойр байрлах Хан-Уул дүүрэг дэх Хан-Уул бизнес төвөөр үйлчлүүлэхээр ачааллыг нь харахаар сонгосон юм. Гэтэл миний үйлчлүүлэх хэсэг буюу Иргэдийн төлбөр тооцоо хэсэгт яг одоо 16 хүн үйлчлүүлэхээр хүлээгдэж байгаа мэдээлэл гарч ирж байгаа учраас ойр байрлах өөр салбарын ачааллыг мэдэхээр шийдлээ.

4. Үйчлүүлэх гэж байсан салбар маань ачаалал ихтэй байсныг утаснаасаа харчихсан учраас ойр байрладаг дараагийн салбар болох Номин тооцооны төвийг сонгож, ачааллыг нь харлаа. Иргэдийн төлбөр тооцоо хэсэгт 5 хүн үйлчлүүлж байгаа буюу харьцангуй ачаалал багатай байгаа нь харагдаж байна. Тиймээс би Номин тооцооны төв рүү эргэлзэх зүйлгүй очин үйлчлүүлж, цаг заваа хэмнэх шийдвэр гаргалаа.

Салбарын ачааллыг харах шинэ үйлчилгээ нь хэр их харилцагч үйлчлүүлж, ачаалалтай байгааг нь хараад зогсохгүй ажиллах цагийн хуваарь, холбогдох утасны дугаар зэрэг шаардлагатай мэдээллүүдийг газрын зурган дээр тодруулж өгснөөрөө ихээхэн давуу талтай болжээ. Уг үйлчилгээг Смарт банк аппликэйшнаас гадна хэрэв та компьютерээс нэвтэрч байгаа бол www.egolomt.mn хаягаар нэвтрэн ATM байршил цэснээс хараарай. Ачаалал багатай салбараар үйлчлүүлж, цаг заваа хэмнэх боломжтой боллоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл... Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний... 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ
Top