x

Нийслэлд шинээр 122 га талбайд ногоон байгууламж байгуулна

Нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх, хотын тоосжилтыг бууруулах зорилгоор гудамж талбайг зүлэгжүүлэхийг Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан байдаг.

Энэ хүрээнд Хотын дарга С.Амарсайхан иргэдийн ажиллаж амьдрах орчин нөхцлийг сайжруулахын тулд ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлж шинээр байгуулах, сул шороо хөрс ихтэй газруудыг зүлэгжүүлж ногоон байгууламж бүхий газруудын арчлалт хамгаалалтыг эрчимжүүлэх үүргийг өгчээ.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийн хэмжээнд сул шороо ихтэй зүлэгжүүлэлт, иж бүрэн ногоон байгууламж, ойн төгөл хийх шаардлагатай 157 байршлыг тогтоож ногоон байгууламж хийж буй.

Энэ жилийн хувьд нийслэлд нийт 122 га талбайд ногоон байгууламж, 13 байршилд ойн төгөл шинээр хийгдэж байгаа талаар Улаанбаатар хотын ЗАА-ын Ногоон байгууламжийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Сүхбат мэдээллэв. Тэрээр “Нийслэлийн Засаг даргын өгсөн үүргийн дагуу Улаанбаатар хотод ногоон байгууламжийн тоог нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Сул шороо ихтэй явган хүний зам дагасан байршлуудад болон орон сууцны хороолол дунд ойн төгөл хийгдэнэ” гэв.

Нийслэлийн хэмжээнд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх хүрээнд одоогийн байдлаар Бээжингийн гудамж буюу БНХАУ-ын Элчин сайдын яам болон  БНЭУ-ын Элчин сайдын яамны урд талбай, Монгол Улсын Консерватори /Хөгжим бүжгийн коллеж/-ийн урд, зүүн талбай дагуу нийт 66ш том оврын нарс мод, 113ш гацуур мод тарьж 1200ш боролзгоноор 376урт метрийн ургамалан хашлага үүсгэж түүнийгээ троссон хашлагаар хамгаалж хийж гүйцэтгэсэн байна. Мөн дээрх байршлуудад тэхийн шээг, голт бор, монос, нохойн хошуу зэрэг 105ш гоёлын мод бутыг тарьж 900м.кв талбайг зүлэгжүүлэхээр төлөвлөжээ.


Мөн Долоон буудал буюу Чингэлтэйн гудамжны зам дагуу 920ш улиас модыг суулгаж зүлэгжүүлэх бөгөөд Ногоон нүдэн нуурын гудамж Тасганы овоо болон Ард аюушийн өргөн чөлөөнд бортоготой гацуур мод, том оврын нарс зэргийг суулгаж тохижуулж эхэлжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд...
Top