x

Сүүлийн хоёр тохиолдлын хавьтал болох 49 хүнийг тогтоон тусгаарлажээ

Эрүүл мэндийн яамны мэдээллийн дараа ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Өчигдрийн тохиолдлын хувьд олон хүнтэй уулзсан учраас хавьтлуудыг алдсан гэх ойлголт иргэдийн дунд тараад байна. Өчигдөр орой УОК хуралдсан нь үүнээс болсон уу?

Д.Нарангэрэл: 

-Тийм зүйл байхгүй. Монгол Улсад COVID-19 бүртгэгдсэн ихэнх тохиолдол УОК хуралддаг бөгөөд өчигдөр Улсын онцгой комиссын 17 дахь хуралдаан болсон.

А.Амбасэлмаа: 

-Коронавируст халдварын 34, 35 дахь тохиолдол нь ОХУ-аас ирсэн ачаа тээврийн жолооч нарын дундаас гарсан. Бид гуравдугаар сарын 10-наас эхлэн ачаа тээврийн машины жолооч нарыг тосож аван, гурван газарт барааг нь буулгаж байгаа. Тухайн үед нь ХӨСҮТ-ийн мэргэжлийн баг ажилласан. Сэжигтэй зүйл илрээгүй хүмүүсийг ажиглах байранд тусгаарлаж байна.

Дөрөвдүгээр сарын 16-ны өдөр ОХУ-аас Алтанбулагийн боомтоор нийт 32 ачаа, тээврийн машин хилээр орж ирсэн. Үүнээс 21 жолооч нь орос иргэн учраас ачаагаа буулгаад шууд буцсан. Үлдсэн 11 монгол жолоочийн хоёр нь үлдэж, ес нь буцаад явсан.

Үлдсэн гээд байгаа хоёр жолооч нь л нэг гэр бүлийн хүмүүс юм. Өөрөөр хэлбэл, 35 дахь тохиолдол болох гэр бүлийн хүн нь ч бас жолооч. Одоогоор хилээр буцаж гарсан есөн жолоочийн дөрөв нь ирснийг Сэлэнгэ аймагт тусгаарласан. Мөн энэ тохиолдлын хавьтал болох 49 хүнийг тогтоогоод Сэлэнгэ, Дархан-Уул, Замын-Үүд зэрэг аймагт тусгаарласан байна.

Сэлэнгэд тусгаарлагдсан 12 хүний сорьц үүрээр ирсэн. Одоогоор шинжилгээ хийгдэж байна. Харин Замын-Үүдэд тусгаарлагдсан хүмүүсийн сорьц одоо ирж байгаа. Улаанбаатар хотод тусгаарлах байранд аваачсан 24 хүний шинжилгээ сөрөг гарсан.

Энэ батлагдсан тохиолдол нь өөрөө ОХУ-аар дамжин хоёрдугаар сарын 21-нд Унгар хүртэл яваад буцаж ирсэн. Бид нийт жолооч нар хилийн цаана ачаа авах үедээ халдвар авсан байх эрсдлийг тооцож үзэхэд дөрөвдүгээр сарын 8, 9-ний өдөр халдвар авсан байх эрсдэлтэй байна.

-Ойрын хавьтал гэж тусгаарласан хүмүүсийн талаар мэдээлэл өгөөч?

А.Амбасэлмаа: 

-Бид ачаа тээврийн жолооч нарыг ирэхэд нь тусгаарлаж, 2-3 хоногийн зайтай шинжилгээ хийж байгаа. Мөн тэдгээр машинуудыг хилээр орж ирэхэд ард, урд нь цагдаагийн машин замд нь буулгахгүйгээр дагаж байгаа.

Ойрын хавьтал болоод тусгаарласан гээд байгаа хүмүүс бол ихэвчлэн жолооч нарыг хилээр орж ирэхэд нь хяналт тавьсан хилийн байцаагч, гаалийн ажилтнууд болон ачаа буулгасан хүмүүс. Гэхдээ тэд бүгдээрээ хамгаалах хувцас, хэрэгсэлтэйгээр ажилласан учраас эрсдэл харьцангуй бага.

Түүнээс гадна ер нь ачаа тээврийн жолооч нар их олон сараар явдаг учраас гэр бүлийн хүмүүс нь уулзахыг боддог. Энэ нь халдвар тараах эрсдэл болох учраас иргэд энэ тал дээр анхааралтай байх хэрэгтэй.

-Хилээр орж ирж байгаа жолооч нарыг тусгаарласан юм бол яагаад хөдөлгөөн хаах шийдвэр гаргасан юм бол?

А.Амбасэлмаа: 

-Тэднийг хилээр орж ирэхэд нь ариутгал, халдваргүйтгэлийг хийж байгаа. Тийм ч учраас бид халдварыг хил хязгаар дотроо илрүүлэн, тогтоон барьж байна. Харин ачаа тээврийн машины хувьд, машин нь эвдэрсэн зэргээр хөдөлгөөн их байна. Ачаа тээврийн жолооч нараас халдвар гарсан учраас УОК ийм шийдвэр гаргасан. Үүнийг иргэд ойлгох хэрэгтэй.

-Бусад улс орны мэдээллээс харахад эдгэрээд эмнэлгээс гарсан хүнээс дахин вирус илэрч байна. Эдгэрсэн хүмүүс халдвар тээгч болоод байна уу, эсвэл дахин халдвар аваад байна уу?

Д.Нарангэрэл: 

-БНХАУ-д Ухань хотод эдгэрээд эмнэлгээс гарсан 115 хүнээс 26 хүнд нь буюу 13 хувьд коронавирус дахин илэрсэн. Өвчтөнийг эдгэрээд гарснаас хойш 14-37 дахь хоногт вирус дахин илэрсэн байна.Тиймээс эдгэрсэн хүмүүс нян тээгч болж байна уу, эсвэл дахин халдвар аваад байна уу гэдгийг эрдэмтэд судалж байна. Одоогоор тогтоогдоогүй.

Мөн Европын зарим оронд энэ цар тахлын эрч харьцангуй буурч байгаа. Үүнтэй холбоотойгоор хөл хориог цуцлах арга хэмжээг зарим улс авч буй. Гэхдээ дэс дараа, үе шаттайгаар авч байгааг анхаарах хэрэгтэй.

Хөл хориог гэнэт цуцлах нь буцаж тархаах эрсдэл бий болгож байгааг Сингапур, Индонез улсын жишээ харуулж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд...
Top