x

Дааганаас унаж үхдэггүй...

Эр хүн дааганаас унаж үхдэггүй, даравгараасаа болж үхдэг... гэж нэг хэлц үг бий. Тэр үг ЗГХЭГ-ийн дарга Л.Оюун-Эрдэнийг дайрав бололтой. Ер нь нэг иймэрхүү юм хэзээд л болох гээд, дуншаад байсан хэрэг.

Мань хүн Хэнтий аймагт ажиллаж байхдаа "Монгол Улсад 400 сая жуулчин ирэх боломжтой" хэмээн ярьсныг нь МҮОНТВ мэдээллийн хөтөлбөрөөрөө цацаж, тэр нь олон нийтийн сүлжээгээр тарснаар шүүмжлэлийн бай, хэл амны үзүүр болж байна. Гитарьчин Өөжгий хүртэл бичсэн байна лээ. Одоогоор 400 сая жуулчин ярьсан галзуу Шар хадны эмнэлэгт ч бүртгэгдээгүй байна... гээд. Манай улстөрчдийн сонгууль угтсан солиорол, хэм хэмжээнээс хэтэрсэн попрол нь Шар хадны галзуучуудыг ч давлаа гэсэн үг.

Л.Оюун-Эрдэнэ даргын хэлснийг бүрнээр нь үзвэл “Холбогдсон дэд бүтцийн цикль дунд үндсэндээ бидний тооцож байгаагаар 400 орчим САЯ жуулчин ирэх хүчин чадал байна. Монгол туургатантай холбоотой буриад зон, бусад халимаг, тува зэрэг... Мөн худалдааны том, зүүн бүсийн ийм, Улаанбаатар хоттой холбогдох том төслийн гүүр нь энд харагдаж байна” гэжээ. Утгачилбал, Хэнтий аймгийн Чингис Хот, Дадал сумыг 200 км замаар холбож, шинэ гүүртэй болсноор Монгол Улс жилдээ 400 сая жуулчин хүлээж авах юм байна.

Харин одоо манай улсад жилд ирдэг жуулчдын тоо 500 гаруй мянга. /2019 онд 570,262 буюу хамгийн олон жуулчин хүлээн авсан/ Жилдээ сая жуулчин авах тухай зорилт дэвшүүлээд даруй 10 жил болж байгаа улс. Бүр Л.Гансүхийг БОАЖ-ын сайд байхаас дэвссэн яриа. Гэтэл ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өмнөх Засгийн газруудын энэ мөрөөдлийг хуга мөргөж, 400 дахин нугалсан том зорилт дэвшүүлснээрээ галзуугийн эмнэлэг рүү ачуулахдаа тулаад байгаа нь энэ. Сэвлээ, дэвлээ гэхэд бас баримжаа байж болдог доо.  

Тэгвэл Fact Check Mongolia, ikon.mn хамтран Л.Оюун-Эрдэнэ сайдын тооцооллыг /тооцоолохоо ч хат даа/ шалгажээ. 400 сая жуулчин хүлээн авна гэдэг нь жилийн 365 хоногт хуваахад өдөрт 1 сая 95 мянган хүнийг хилээр оруулж, гаргах нь байна. 

Өнөөдөр Монгол Улсад ирж байгаа жуулчдын: 

-49.3 хувь нь Буянт Ухаа 

-9.3 хувь нь Алтанбулаг

-5.3 хувь нь Замын-Үүдийн төмөр замаар

-10.6 хувь нь Замын үдийн авто замаар

-Үлдсэн 4 хувь нь Сүхбаатарын боомтоор нэвтэрсэн мэдээллийг Үндэсний статистикийн хороо өгчээ. Энэ тоо л гэхэд 400 биш, 800 дахин нэмэгдэнэ гэсэн үг. 

Энэ онд ашиглалтад орох Хөшигийн хөндийн шинэ онгоцны буудал гэхэд нэгэн зэрэг найман хөлөгт үйлчилж, цагт 1500 зорчигч хүлээн авах хүчин чадалтай. Хамгийн дээд хүчин чадлаараа ажиллахад хоногт 36000 хүн хүлээн авч чадна... гэх мэтчилэн тооцоолсон байна. Үүнийг жилийн 65 хоногоор үржүүлээд нөгөө 400 саяын хэдэн хувь болохыг тооцоод үзчихнэ биз.

Уг нь бол Н.Цэрэнбат сайдын хэлснээр Монгол Улсад ирэх гадаадын жуулчдын тоог 1 саяд хүргэчихвэл аялал жуулчлалын салбарын орлогыг нэг тэрбум ам.доллар болчих юм байна. Бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сайжруулж чадвал гэсэн үг шүү дээ. 

Арай холдуулаад нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл 2030 он гэхэд жилдээ 5 сая жуулчин хүлээж авах, харин Л.Оюун-Эрдэнэ сайдын өөрийнх нь боловсруулсан "Алсын хараа-2050" төсөлд 2050 он гэхэд 6 сая жуулчин хүлээн авах зорилт тавьсан юм байна.   

Мөн аялал жуулчлалын салбар нь дэлхийд тэргүүлдэг 10 орон:

  1. Франц 86.9 сая
  2.  Испани 81.8 сая 
  3. АНУ 76.9 сая
  4. БНХАУ 60.7 сая 
  5. Итали 58.3 сая 
  6. Мексик 39.3 сая 
  7. Их Британи 37.7 сая 
  8. Турк 37.6 сая
  9. Герман 37.5 сая 
  10. Тайланд 35.4 сая жуулчинг 2019 онд хүлээж авчээ. Тэгэхээр Л.Оюун-Эрдэнэ сайдын галзуурсан нь үнэн бололтой.  
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • иргэн (192.82.69.112)
    яриа бүхэн нь нэг иймэрхүү хуурамч л харагдаад байдгийн ,гэхдээ масс их үнэлдэг юм билээ
    2020 оны 05 сарын 07 | Хариулах
  • Choi Dovdon (122.201.22.130)
    yun harvard ve?'.Yamartai ch bolovsroltoi hunii shinj chanar haragddaggui l hun de.Bas l neg Bayartsogt shu de.Bolovsrolin asuudlig ni shalgaj bolno chu de.Yuni chin said .Bi umnuus ni ichij yavdag shu
    2020 оны 05 сарын 05 | Хариулах
  • oogii (202.126.89.210)
    shizo toi nuhur bn. tugjil tsarailchaad yumand bas barmjaa gej baimaar yum daa.
    2020 оны 04 сарын 29 | Хариулах
  • Их сурлага муутай бас тоондоо сайн биш байжээ eр нь энэ залуугийн төгссөн сургууль диплом эргэлзээтэй шүү их хурал дээр яригдаж байсаныг санаж байнм (202.9.46.234)
    Зочин
    2020 оны 04 сарын 29 | Хариулах
  • Монгол (66.181.166.134)
    АЛБАН ТУШААЛД ХУДАЛДАГДСАН ЭНЭ МОРИН ТОЛГОЙТ УУ, АНГЛИАР ЯРЬЖ БАЙХЫГ НЬ СОНСВОЛ ӨМНӨӨС ИЧИЖ ҮХМЭЭР. ХАРВАРДЫН КУРСЫГ ЯАЖ ТӨГСЧ ЧАДСАН УУ???? АСУУДАЛТАЙ ХҮН ШҮҮ ДЭЭ КККККК
    2020 оны 04 сарын 22 | Хариулах
  • Баатар (202.9.40.113)
    Энэ бацаан албан тушаалтай болж л байвал нүдээ ухаж ѳгѳхѳѳс ч буцахгүй болж солиорол нь дээд цэгтээ тулчихаад юу хэлж ярьж байгаагаа ч мэдэхээ байжээ хурдан тэр ШАР хадны эмнэлэгт хэвтүүлж эмчлэхгүй бол болохгүйн тэгэхгүй бол юу дуртайгаа бурж улс орны нэр баастана шүү
    2020 оны 04 сарын 22 | Хариулах
  • зочин (139.5.218.167)
    сайдаа ч хатдаа
    2020 оны 04 сарын 22 | Хариулах
  • цолмон (202.137.144.142)
    Энхбөяр Энхболд Хүк 3-г яалаа ? дараагийн хаан ард ах нь ахын ард нь ЖОНХ зуурагч
    2020 оны 04 сарын 22 | Хариулах
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 9 цаг 9 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 9 цаг 18 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 9 цаг 23 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 9 цаг 26 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 10 цаг 0 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 11 цаг 35 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ Уржигдар 16 цаг 26 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна Уржигдар 14 цаг 26 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ Уржигдар 14 цаг 15 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Уржигдар 11 цаг 38 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Уржигдар 10 цаг 05 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… Уржигдар 09 цаг 23 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Уржигдар 09 цаг 16 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Уржигдар 09 цаг 09 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно Уржигдар 09 цаг 04 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 59 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 52 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ Уржигдар 08 цаг 43 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Уржигдар 08 цаг 34 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно Уржигдар 08 цаг 00 мин
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ
Top