x

Хямралын эсрэг Ерөнхийлөгчийн төслийг хэлэлцье

“Тэнэсэн сум тархинд” гэдэг шиг манай Ерөнхийлөгч бодож бодож ганц удаа зөв дуугарав. УИХ-ын Тамгын газраас цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан боловсруулж буй нэг удаагийн хуулийн төсөлд Ерөнхийлөгч санал хүргүүлжээ. Сонгууль хойшлуулах тухай уриалга гаргаж, санал асуулга зохион байгуулаад явж байснаа бодоход. Оргүйгээс оройтсон нь дээр гэдэг байх аа.

Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлд хамгийн түрүүнд 2020 оны төсөвт тодотгол хийж, “Хямралын эсрэг” тусгай зорилтот сан байгуулах асуудлыг тусгасан байна. Сарын өмнө М.Энхсайхан энэ тухай анх хөндөж, “Коронавирусыг зөвхөн өвчин төдийгөөр харж болохгүй. Эдийн засаг, хямрал гэж харах ёстой. Европчууд сан байгуулаад, бонд гаргаад ажиллаж эхэллээ. Иргэдийн орлого буурч, худалдан авалт зогсвол эдийн засаг чинь бүхэлдээ унана шүү” гэж анхааруулсаар байсан. Хэн ч түүний үгийг тоогоогүй. Ерөнхийлөгч нь дөрөөлөөд “Сонгуулиа хойшлуулж, сонгуульд төсөвлөсөн зардлыг цар тахалтай тэмцэхэд зориулах” уриалга гаргаад явж байсан.

Дараахан нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх “улс орны эдийн засгийг дэмжих” долоон арга хэмжээг танилцуулахдаа мөн л “Төсөвт тодотгол хийхгүй, бүтээн байгуулалтын ажлуудаа танахыг хүсэхгүй байна” байна гэж мэдэгдсэн. Харамсалтай нь эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг Ерөнхий сайдын хүслээр жолоодох боломжгүй гэдгийг бид ганцхан сарын дотор харлаа.

Өчигдөр Монгол Улсад коронавирусын 33 дахь тохиолдол бүртгэгдлээ. Бүгд гаднаас зөөвөрлөгдөн ирсэн. Дахиад ч иргэдээ авчирна гэж байгаа учраас халдварын тохиолдлууд нэмэгдсээр байх болно. Дотооддоо халдвар тархах нь цаг хугацааны асуудал болсон. Хэсэгхэн хугацаанд Европ руу шилжээд байсан халдварын голомт эргээд Ази руу шилжиж эхэллээ. Дор хаяж хоёр, гурван удаагийн давалгаа явна, цар тахлаас үүдсэн эдийн засгийн хямрал хамгийн багадаа 18 сар, түүнээс ч удаан үргэлжилнэ гэдгийг олон улсын судлаачид, эрдэмтэд хэлж байгаа.

Харин манай Засгийн газар 3-6 сараар татвараас чөлөөлөх тухай л ярьж байна. Гэтэл татварт төлөх орлого нь угаасаа байхгүй бол яах вэ?

Тиймээс иргэн бүртээ 1.260.000 төгрөг тараая, гадаадад суугаа монголчууддаа 500 долларын тусламж үзүүлье гэж байгаа АН-ын санаачилга /шаардлага гэвэл зохилтой/ хоосон зүйл биш. Энэ бол эдийн засгийн тэлэлтийн үед уул уурхайгаас гэнэт орж ирсэн ашгаа хувь хишиг болгож тараачихаад өнөөдөр хоосон сууж байгаатай огт адилгүй зүйл.

Гэтэл дөнгөж өчигдөрхөн /угтаа бол сарын өмнө л дөө/ “ААН-үүдийг НДШ, орлогын албан татвараас чөлөөллөө”, “иргэдийн зээлийг хойшлууллаа” гэж мэдэгдэж байсан Ерөнхий сайдын мэдэгдэл хэрэгжих шатандаа ирээд яг дампуурлаа. Хөнгөлөлт, чөлөөлөлтөнд нь багтах иргэд, ААН гарахгүй болж байгаа сурагтай. Зээлээ хойшлуулах гээд очихоор нь банкууд “орлого тасалдсанаа нотол” гээд буцаадаг гэнэ. Орлого нь буураагүй, зээлээ төлөх боломжтой бол “зээлээ хойшлуулна” гээд явж байдаг хүн байх уу? Цагаан сарын өмнө тэтгэврийн зээл тэглэснээс огт өөр асуудал шүү дээ.

Тиймээс хямралын эсрэг зорилтот сан байгуулж аж ахуйн нэгж, компаниудын эрсдлийг хаая, дампуурлын эсрэг нэгдсэн бодлого, төлөвлөгөөгөөр ажиллая гэж байгаа Ерөнхийлөгчийн санаачилгыг энэ удаад дэмжихээс аргагүй. Ядаж л үйл ажиллагаа нь зогсоод, орлого тасалдаад байгаа компаниудынхаа цалинг нь төр хариуцаад тавиад явъя, тэгвэл компаниуд ч ажлын байраа хадгалж, ажилчид нь ч цалин, орлоготойгоо байна, тэр мөнгө эргээдэдийн засгаа тэтгэнэ гэж ажиллаж байгаа бусад орны туршлагыг ярья л даа. Тэр нь байхгүй орлогыг татвараас чөлөөлснөөс хамаагүй дээр.

Энэ жил төсөвлөсөн бүтээн байгуулалтаа цуцалчихвал 150 мянган ажлын байр байхгүй болно гэж МАН-ынхан яриад байгаа. Тэгвэл тэр ажлын байруудаа хадгал, цалинг нь өг. Ганцхан шавар шохой, цементэд мөнгө үрж, энд тэнд хөшөө дурсгал, соёлын ордон барихаа боль оо л гэсэн санаа шүү дээ.

Ерөнхийлөгчийн УИХ-д өгсөн саналд цар тахалтай тэмцэх ажилд хүчин зүтгэх хүний нөөцийг хангалттай хэмжээнд бэлтгэх, тэдний нийгмийн баталгааг хангах, эмнэлэг барих, шаардлагатай эмнэлгийн тоног, төхөөрөмж худалдан авах,

Цар тахлын голомтод үүрэг гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах, нэн хөнгөлөлттэй орон сууцны зээл олгох, тусламж, урамшууллын тусгай төлөвлөгөөг батлан хэрэгжүүлэх асуудлыг тусгах,

Урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг авахдаа хүүхэд, өндөр настай, хууч өвчтэй, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тогтмол авах шаардлагатай болон хөгжлийн бэрхшээлтэй, жирэмсэн, эмзэг бүлгийн иргэдийн нөхцөлийг хэвээр хадгалах, сайжруулах, үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах гэх мэт асуудлыг тусгасан юм байна.

Хамгийн тулгамдсан асуудал эмнэлэг. Саяхан УОК-оос Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа 300 ортой төрөх эмнэлгийг тусгаарлалтад ашиглана гэж мэдэгдсэн. Эмнэлгийн ирэх зургадугаар сард ашиглалтад оруулахын тулд есөн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай. Сангийн самтай ярьж байгаа гээд сууж байна. Бараг дахиад нэг эмнэлэг барьчих хугацаа.

Дээр нь тэнд ажиллах хүний нөөцийн асуудал. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 200-300 хүний төлөө тус эмнэлгийн эмч, сувилагч нийлсэн 300 ээлжгүй ажиллаж байгаа. Гэтэл халдварын талхалт 200-300 хүрээд, хоёр, гурван мянгаар нь тусгаарлаад ирэхэд манай эрүүл мэндийн салбар бүрэн дампуурна. Гэтэл халдварын тархалт хэр өргөн хүрээг хамрах, хэд хэчнээн эмч сувилагч ажиллах, онцгой байдал, мэргэжлийн хяналт, цагдаагаа яаж ажиллуулах талаар хийсэн тооцоо судалгаа, төлөвлөгөө манайд ер нь байна уу?

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд...
Top