x

Хувьцааны дансаа нээлгээгүй 700 мянган иргэн байна

1072 хувьцаа болон Эрдэнэс Тавантолгой ХК-тай холбоотой цаг үеийн асуудлаар тус компанийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр мэдээлэл хийв.

Өнөөдрийн байдлаар хувьцааны дансаа нээлгэсэн 1 сая 850 мянган иргэн, нээлгээгүй 700 мянган иргэн байна. Хувьцааны дансаа нээлгэсэн иргэдийн 300 мянга нь ногдол ашгаа хүлээн авах банкны дансаа мэдүүлсэн бол үлдсэн 1 сая 500 мянга гаруй иргэн банкны дансаа мэдүүлээгүй байна.

Хувьцааны дансаа нээлгэсэн ч банкны дансаа мэдүүлээгүй иргэдийн ногдол ашгийг "ebarimt" аппликейшнд холбоотой дансаар олгох чиглэлээр Сангийн яаманд хандаад байгааг тус компаниас мэдээлэв. 

Түүнчлэн 2010-2011, 2011-2012 онуудад оюутны сургалтын төлбөр, 2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр хишиг хувь хүртэж хувьцаанаас хасаж тооцуулахаар иргэдийн гаргасан өргөдөл, хүсэлт зэрэг анхан шатны баримтыг цахимжуулах ажлыг эхлүүлжээ. Иргэдийн хувьцааны тоо хэмжээний өөрчлөлтийг холбогдох хууль тогтоомж, анхан шатны баримтад тулгуурлан хянаж нягтлан бүртгэлийг тулгах, цахимжуулах чиглэлээр Нийслэлийн Багануур, Баянзүрх, Баянгол, Сүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсүүдэд Эрдэнэс Тавантолгой компанийн ажилтнууд ажиллаж байна гэв. 

Уурхайн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна

Өнгөрсөн  долоо хоногт Эрдэнэс-Тавантолгой ХК 47.6 мянган тонн нүүрс олборлож, 309 тэвшээр 23.7 мянган тонн нүүрс ачиж, 302 тэвшээр 39.2 мянган тонн нүүрс экспортолжээ. Он гарсаар 2.3 сая тонн нүүрс олборлож, 2.1 сая тонны нүүрс уурхайгаас ачиж, 853.4 мянган тонн нүүрс экспортлоод байна.

Тус компанийн охин компани “Эрдэнэс-Тавантолгой Майнинг” компанийн туслан гүйцэтгэгч “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК шинээр байгуулагдсан үйлдвэрчний эвлэлийн тэргүүлэгчээр сонгогдсон 10 ажилтнаа халж, Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн 9 ажилтныг өөрийн техник дээр ажиллахгүй байх шийдвэр гаргаснаас үүдэн Эрдэнэс Тавантолгой ХК-ийн уурхайн ажилчид ээлжинд гарч, буухдаа жагсаал хийх хэлбэрээр эсэргүүцлээ илэрхийлж байгаа аж.  “Ти Ти Жи Ви Си Өү” ХК 48 цагийн сул зогсолт хийснийг эс тооцвол уурхайн ажил хэвийн явагдаж байна. 

Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн зүгээс “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК болон “Эрдэнэс-Тавантолгой Майнинг” компанид албан бичиг хүргүүлж, ажил үүргээ хэвийн гүйцэтгэх, уурхай дээр үүссэн нөхцөл байдлыг хэвийн болгохыг шаардсан. Мөн УУХҮ-ийн сайдаас өгсөн чиглэлийн дагуу халагдсан ажилтнуудыг ажилд авах, техник дээр нь гарч байсан ажилтнуудыг өөр ажлаар хангах зэргээр уурхайчдын ажлын байрыг хадгалах, ажилтай орлоготой үлдээхэд анхаарч байна гэлээ.

Худалдан авалтын үйл ажиллагаатай холбоотой ташаа мэдээлэл цацагдаж байна

Компанийн худалдан авалттай холбоотой ташаа мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацах явдал гарсаар байна. Тухайлбал, “Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг ганцаараа 15 тэрбум төгрөгийн тендерийн асуудлыг шийдвэрлэж байна” гэсэн утгатай зүйлийг зарим иргэн фейсбүүк хуудсаараа цацсан. Энэхүү мэдээнд дурдагдсан уурхайн ажилчдын хотхоны тендер гэхэд 1 дүгээр сарын 31-нд материал хүлээж авсан. 2-р сарын 4-ний өдөр ажлын хэсэг дүгнэлтээ гаргасан байна. Харин уурхайн захиргааны барилгын барилга угсралтын тендерт эхний удаа оролцсон компаниуд  бүгд тэнцээгүй тул хоёр дахиа явагдаж, өнгөрсөн оны 12-р сарын 25-нд шийдвэр нь гарсан. Тиймээс цаг хугацааны хувьд ч Гүйцэтгэх захирал ганцаараа шийдэж байна гэдэг худлаа мэдээлэл. Мөн аливаа худалдан авалт төсвийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах хуулийн дагуу явагддаг, ганц хүн биш үнэлгээний хороо энэхүү шалгаруулалтыг хуулийн дагуу хийдэг, үнэлгээний хороонд хөндлөнгийн гишүүд оролцдог гэдгийг мэдэгдэж байна гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл... Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний... 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ
Top