x

Монгол Улсад коронавирусын 33 дахь тохиолдол бүртгэгдлээ

Манай улсад коронавирусийн 33 дахь тохиолдол бүртгэгдлээ. Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өнөөдөр мэдээллээ. 

Д.Нямхүү:

-"Өчигдөр хоёр лабораторид 76 хүний шинжилгээ хийгдсэн. Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 55 хүнд давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Тандалтын зорилгоор 4 хүнд коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 17 хүнээс шинжилгээ авахад нэг хүнээс коронавирус илэрлээ.

Халдвар илэрсэн иргэн нь ОХУ-аас Алтанбулагийн боомтоор орж ирсэн Төмөр замын дээд сургуулийн оюутан. Ингэснээр 33 дахь тохиолдол бүртгэгдлээ. 

Сайн мэдээ гэвэл өчигдрийн байдлаар /2020.04.19/ улсын хэмжээнд коронавирусийн сэжигтэй тохиолдол шинээр бүртгэгдсэнгүй. ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа хүмүүсээс нэг хүн эдгэрч, дараагийн тусгаарлалтад шилжлээ. Өвчтөнүүдийн биеийн байдал тогтвортой байна. Зарим нь сайжирч байна. Мөн хэд хэдэн хүн уушгины хатгаатай байгаа. Эмч нар хяналт шинжилгээгээ үргэлжлүүлж байна" гэв.

Сүүлийн мэдээллээр COVID-19 халдвар дэлхийн 213 улс, орон бүс нутгийг хамарч, нийт 2.4 сая хүн өвчилжээ. Мөн өвчний улмаас дэлхий дахинд нийт 1.6 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл:

-“Сүүлийн үед ОХУ-д халдвар нэлээд нэмэгдэж байна. Тус улсад 24 цагийн дотор 6000 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, 41 хүн нас барсан байна.

Халдвар авсан хүмүүсийн 60 гаруй хувь нь хөнгөн хэлбэрээр өвчилж байгаа байгаа ч сүүлийн өдрүүдэд нас баралтын тоо огцом нэмэгдсэн байна.

ОХУ олон хүнийг шинжилгээнд хамруулж, хөнгөн балархай хэлбэрийг эрт илрүүлж байгаа учраас өвчлөлийн тоо нэмэгдэж байгаа бөгөөд өвчтөнүүдийг хяналтдаа авч чадаж байна гэсэн дүгнэлтийг мэргэжилтнүүд хийсэн байна.

Мөн эмч, эмнэлгийн ажилчдын хамгаалах хувцас хэрэгсэл хүрэлцэхгүй байгаа учир нэг сая хувцсыг БНХАУ-аас авахаар гэрээ байгуулж эхний 300 мянган хувцас авсан мэдээтэй байна.

Манай улсын хувьд ажиглалтад 1,229 хүн байгаа бөгөөд дөрвөн хүн ажиглалтад гарсан бол дахин дөрвөн хүн ажиглалтад нэмэгдсэн байна. Ажиглалтад байгаа хавдартай долоон хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн. Хавдартай хүмүүс COVID-19 халдварын маш өндөр эрсдэлтэй бүлэгт хамаардаг учир 35 хүнд коронавирус илрүүлэх шинжилгээ хийсэн. Шинжилгээнд хамрагдсан хүмүүсээс коронавирус илрээгүй" гэв.

 
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд...
Top