x

Халдварын тохиолддлыг эмчлэхэд зориулж 2915 ор бэлджээ

Коронавируст халдварын үед эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлаа хэрхэн хангаж буй талаар, мөн тусгаарлах байранд ажиглалтад буй хүмүүсийн тухай мэдээллийг Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргал танилцууллаа.

-"Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд тусгаарлах байранд 1,451 хүн тусгаарлагдаж байна. Өссөн дүнгээр нэгдүгээр сарын 9-нөөс хойш 5,143 хүн иргэн тусгаарлах байранд ажиглагдсан. 

Одоогоор тусгаарлах байранд

  • 0-5 настай хүүхэд 37
  • Жирэмсэн эмэгтэй 28
  • Артерийн даралт ихсэх эмгэгтэй 63
  • Зүрх судасны бусад эмгэгтэй 12
  • Чихрийн Шижинтэй 19
  • Хоол боловсруулах замын эмгэгтэй 9
  • Хорт хавдрын улмаас эмчилгээ хийлгэж буй 17 хүн байгаагаас хоёр нь эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байна.

Энэ бүх иргэнд мэргэжлийн эмч нар тусламж үйлчилгээ үзүүлж байна. Мөн лабораторийн шинжилгээгээр бүгд сөрөг гарсан.

Харин гэрийн ажиглалтад байгаа иргэдэд өрх, сум, дүүргийн эрүүл мэндийн төвүүд хяналт тавьж байгаа аж. Улаанбаатар хотод 1,897 иргэн гэрийн ажиглалтад байна. Өчигдөр 721 иргэний хяналтын хугацаа дууссан.

Халдварын тохиолдлыг эмчлэх, хянаж ажиглах зориулалтаар 2,915 ор бэлджээ

Монгол Улсад халдвар тархах эрсдэл, халдвар авсан хүмүүс хүндрэх эрсдэл зэргийг тооцоолж, эмнэлгийн ор нээх төлөвлөгөөний дагуу үе шаттайгаар ор дэлгэж байна. 

Одоогоор улсын хэмжээнд эмнэлгийн 18,669 ор байна. Түүнчлэн эмнэлэг бүрт тусгаарлан ажиглах өрөө гэж бий. Эдгээрийг коронавирусийн халдварын тохиолдлыг эмчлэх, хянаж ажиглах зориулалтаар бэлтгэгдсэн. Нийтдээ 2,915 ор бэлэн байдалд байна. 

Үүнээс гадна 5,800 орыг шат дараатайгаар чөлөөлөхөөр бэлдлээ. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Асралт мед эмнэлгийн орыг одоогоор ашиглаж байгаа бол цаашид Улсын I, II, III төв эмнэлэг, АШУҮИС-ийн шинэ эмнэлгийн ор, дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн орыг хэрхэн ашиглах талаар тооцооллыг бүрэн хийсэн.

Мөн Хан-Уул дүүрэгт шинээр ашиглалтад орох гэж байгаа 300 ортой эмнэлгийг ашиглах бэлтгэл ажлыг хангаж байна. Үүнд 880 өрөө бэлэн байна гэсэн үг. Түүнчлэн эдгээрт ажиллах хүний нөөцийг бэлдэж, хангалт хийж байна.

Үүнээс гадна амьсгалын аппаратны хэдэн хувийг коронавирусийн халдварын үед ашиглахаа тооцоолсон. 

Амьсгалын 425 аппарат бэлэн байгаа. Нэмж 72 аппарат авсан. Мөн 415 аппарат шинээр авахад бэлэн байна. Түүнчлэн ЭКМО аппарат болон эмч, эрүүл мэндийн ажилтнуудын хувийн хамгаалах хэрэгслийн захиалгыг хийсэн. Мөн эмнэлгүүд шаардлагатай тооцоолол, хүнийн нөөцийн менежментээ хийсэн" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд...
Top