x

Коронавирусийн үед БИЗНЕСИЙГ улс орнууд хэрхэн ДЭМЖИЖ байна вэ?

Хятадаас эхлэн тархсан коронавирус дэлхий дахиныг хамарч бараг бүх улс оронд дэлгэрснээс болоод улс орнууд хилээ хааж, хөл хорио тогтоосон нь аялал жуулчлал, зочид буудал, худалдаа гээд эдийн засгийн бүхий л салбарыг хямруулж эхэллээ. Үүн дотор бага дунд бизнес илүүтэй өртөж байна. Улс орнуудын засгийн газар энэ хямралын үед бизнесийг дэмжиж татварын амралт, нэг удаагийн тэтгэлэг, зээлийн хүү бууруулах зэрэг төрөл бүрийн л арга хэмжээ авч байна.

АНУ: Тус улсын засаг захиргаа бага дунд бизнесийг дэмжих хүрээндээ гурван сарын татвараас чөлөөлж байгаагаа өнгөрөгч гуравдугаар сард зарласан. Үүнээс гадна коронавирусийн халдварын тархалтаас болоод үйл ажиллагаа нь доголдож байгаа жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор 50 тэрбум ам.доллар гаргуулахаар Конгресст асуудал оруулж батлуулсан байна. Үүнээс гадна энэ үед зээлийн хүүгийн доод хэмжээг жижиг бизнесийнхэнд 3.75 хувь болгож бууруулсан байна.

Австрали: Жижиг дунд бизнес, ард иргэдээ дэмжиж нэг удаагийн тусламж олгохын тулд 17.6 сая ам.долларын арга хэмжээ аваад байна. Тус улсын хувьд аялал жуулчлал, зочид буудлын үйлчилгээний салбар илүүтэй нэрвэгдээд байгаа юм.

Их Британи: Тус улс эдийн засгаа бүхэлд нь дэмжихээр 37 тэрбум ам.долларын багц зарлаад байгаа. Энэ дотор жижиг дунд бизнес, зочид буудал, мөн коронавирусийн тусгаарлалтын зориулалтаар ашиглаж байгаа эмнэлгүүд зэрэгт дэмжлэг үзүүлэх, үйлчилгээний салбарын жижиг дунд бизнесийнхнийг нэг жил татвараас чөлөөлөх зэрэг асуудал багтаж байна. Нэмэлтээр жижиг бизнесийг дэмжихэд гурван мянгаас багагүй фунт стерлингийн тэтгэлэг олгох юм.

Герман: Компани аж ахуйн нэгжүүдээ дэмжихээр тус улс 610 тэрбум евро төлөвлөжээ. Энэ дотор зээлдэгчдэд төрөөс баталгаа гаргаж өгөх, агаарын тээвэр, аялал жуулчлал, худалдаа үйлчилгээний салбарыг дэмжих багцууд орж байна.

Гүрж: Юуны түрүү аялал жуулчлалын салбар, зочид буудал, зоогийн газрынхныг ойрын дөрвөн сарын хугацаанд татвараас чөлөөлжээ.

Хонконг: Улсын байранд түрээсээр суудаг айл өрхүүдэд 1200 ам.долларын нэг удаагийн тэтгэлэг өгсний зэрэгцээ хувь хүн, аж ахуйн нэгжийн татварыг тодорхой хэмжээгээр бууруулж, бизнесийн зээлийн хүүгийн доод хэмжээг шинэчлэн тогтоож өгчээ.

Хятад: Зээлийн хүүг 0.05-0.10 хувиар бууруулжээ. Нийтдээ өнгөрөгч гурвадугаар сард 79 тэрбум ам.доллар чөлөөлсөн байна. Ийм арга хэмжээг БНХАУ 2008, 2015 оны хямралын үед бас хэрэгжүүлж байсан юм.

Франц: Хямралын үед эдийн засгаа дэмжихээр хэдэн арван тэрбум еврогийн багц гаргасны дотор жижиг дунд бизнесийнхний зээлийн 90 хувь хүртэл төрийн баталгаа гаргаж өгчээ.

Өмнөд Солонгос: Эдийн засгийн дэмжлэг болгож, ялангуяа жижиг дунд бизнесийг дэмжин 9.8 тэрбум ам.долларын багц гаргасны дотор хүүхдийн мөнгө, ажилгүйчүүдийг давтан сургах хөтөлбөр ч орж байгаа.

Япон: Жижиг дунд бизнесийг дэмжих хүрээнд 20 тэрбум ам.долларын багц гаргасан. Ялангуяа эрүүл мэндийн зардал, амны хаалт үйлдвэрлэгчдийг дэмжихэд илүүтэй анхаарч байна.

Эх сурвалж: "Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл... Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний... 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ
Top