x

ШУА: “Бидний бахархал” өргөмжлөлийг шилдэг 6 эрдэмтэн хүртэв

Шинжлэх ухааны салбараас гадаадын улс орнууд төдийгүй дотоодынхоо томоохон шагнал хүртсэн эрдэмтдээ алдаршуулах зорилгоор ШУА-иас “Бидний бахархал” өргөмжлөлийг олгодог уламжлалтай. Энэхүү өргөмжлөлийг тухайн жилдээ амжилт үзүүлсэн эрдэмтэнд олгодог бөгөөд энэ удаа 6 эрдэмтнийг шалгаруулжээ. 

Тодруулбал, Монгол Улсын Төрийн соёрхолт, шинжлэх ухааны доктор, профессор, академич Т.Ган-Эрдэнэ /БНХАУ-ын дээд шагнал “Найрамдал”/, Монгол Улсын Малын гавьяат эмч, шинжлэх ухааны доктор, профессор, академич Б.Бямба /Шинжлэх ухааны техонлогийн салбарын Технологийн дэвшлийн шагнал/, Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, шинжлэх ухааны доктор, профессор, академич Л.Болд /Туркийн Шинжлэх ухааны Академийн Хүндэт гишүүн/, Монгол Улсын гавьяат хуульч, шинжлэх ухааны доктор, профессор, академич Ж.Амарсанаа /Б.Чимэдийн нэрэмжит Монгол Улсын Их Хурлын шагнал/, Шинжлэх ухааны доктор, профессор, академич Ч.Дугаржав /ОХУ-ын ШУА-ийн Гадаад гишүүн/, Монгол Улсын Зөвлөх инженер, Төрийн соёрхолт, шинжлэх ухааны доктор, дэд профессор Н.Жадамба /Төрийн дээд шагнал Монгол Улсын Төрийн соёрхол цол/ нар тус тус хүртэв. Дээрх эрдэмтдээс академич Л.Болд хоёр дахь удаагаа энэхүү өргөмжлөлийг хүртэж байна.

Академич Б.Бямба хэлэхдээ, “Монгол Улсын Засгийн газрын Шинжлэх ухаан “Технологийн дэвшлийн шагнал” хэмээх нэр хүндтэй шагналыг хүртсэн 6 дахь хүн боллоо. Монгол Улсын бэлчээрийн мал аж ахуйд 220 гаруй төрлийн шимэгч байдаг. Гадна талаас нь хачиг, хувалз, хамуу зэрэг 56 зүйл,  дотор талаас нь цагаан хорхой, тэжээл боловсруулах эрхтний, амьсгалын замын эрхтний гэх мэтчилэн 180 гаруй зүйлийн шимэгч малд өвчин халдаадаг. Тиймээс шимэгчээр өвчилсөн малыг эмчлэх зорилготой тарилгын болон туулгын бэлдмэл гаргасан. Импортоор нэг ч эм бэлдмэл авахгүйгээр 70 сая тоо толгой малыг өвчнөөс сэргийлэх эм бэлдмэл, тарилга, туулгыг монгол эрдэмтэд хамтран зохион бүтээж үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжийг бүрдүүлнэ” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

2018 онд “Бидний бахархал” өргөмжлөлийг “Монголын геологи ба ашигт малтмал” хэмээх найман боть цувралыг бүтээсэн эрдэмтдийн хамт төрийн шагнал хүртсэн академич Р.Барсболд, Япон Улсын Засгийн газрын “Мандах нар” одонгийн “Тууз бүхий Алтан туяа” зэрэглэлийн одон хүртсэн академич Д.Төмөртогоо, Монгол Улсаас анх удаа ОХУ-ын газар зүйн нийгэмлэгийн дээд шагнал С.М.Пржевальскийн нэрэмжит хүндэтгэлийн алтан медалийг хүртсэн академич Д.Доржготов, Туркийн ШУА-ийн 2018 оны шагнал хүртсэн академич Л.Болд, Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор доктор О.Самбуудорж нар хүртэж байв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд...
Top