x

“Түрээслээд өмчлөх” хэлбэрээр ашиглах 1800 гаруй орон сууц бэлэн байна

УИХ-ын дарга Г.Занданшатар Ковид-19-ийн эсрэг УИХ-аас авч хэрэгжүүлэх багц арга хэмжээний талаар танилцуулсан билээ. Тэдгээр арга хэмжээний дотор эмч, эрүүл мэндийн болон төрийн тусгай байгууллагын албан хаагчдад зориулсан орон сууцны хөтөлбөр гарган хэрэгжүүлэх тухай асуудал багтсан юм. Тэрээр энэ чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал дүгнэлт боловсруулах Ажлын хэсгийнхэнтэй уулзаж ярилцав.

Уулзалтад БХБ-ын дэд сайд Б.Мөнхбаатар, Хотын дарга С.Амарсайхан болон Сангийн яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Нийслэлийн орон сууцны корпораци зэрэг байгууллагын удирдах ажилтнууд оролцлоо.

Ажлын хэсгийнхэн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэх хэд хэдэн хувилбараас “ТҮРЭЭСЛЭЭД-ӨМЧЛӨХ” хэлбэрийг сонгох нь зүйтэй гэж үзэж байгаа аж.

Нийслэлийн орон сууцны корпораци энэ хувилбарыг амжилттай хэрэгжүүлж, иргэд ч дэмжиж байгаа юм. Энэхүү хувилбар нь орон сууцаа түрээслэнгээ өөрийн орон сууцтай болох хэлбэр юм. Жишээ нь, ам.метр нь 1.5 сая төгрөгийн үнэтэй 50 ам метр талбайтай орон сууцыг 15 жилийн хугацаагаар түрээслэхэд сард 493.0 мянган төгрөг төлөх бөгөөд 15 жилийн дараа өөрийнх нь өмчлөлд бүрэн шилжих юм. Хүүгийн түвшин нь 6 орчим хувь байх ажээ.

Өнөөгийн байдлаар “түрээслээд өмчлөх” хэлбэрээр ашиглах 1,800 гаруй орон сууц бэлэн байгаа бөгөөд ойрын үед ашиглалтад орох сууцууд ч бий аж. Хөтөлбөрт хамрагдах эмч, эмнэлгийн ажилтан, тусгай үүрэг гүйцэтгэж буй, орон сууц шаардлагатай 6,400 гаруй төрийн албан хаагч байна гэсэн тооцоо гарчээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар хөтөлбөрт хамрагдах орон сууц, хүмүүсийн судалгааг сайн гаргах, ямар нэгэн будлиан бухимдал гаргахгүйгээр зохион байгуулах бэлтгэлийг хангах, санхүүжилтийн асуудлыг шийдэх, УИХ-аас гарах шийдвэр, хууль тогтоомжийн талаар саналаа өгөх зэрэг ажлыг ойрын хугацаанд хийж гүйцэтгэхийг үүрэг болголоо. 

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Нш (66.181.161.13)
    Ар өврийн хаалгаарл шийддэгшдээ
    2020 оны 04 сарын 17 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд...
Top