x

Давж заалдах шатны шүүх БРАВО

Уулын амыг хашчихаад өөрийн болгосон мэт аашилдаг эрхтэн, дархтнуудын өмнө төр хүчин мөхөстдөг жишээ цөөнгүй. Хамгийн наад зах нь л гэхэд Богд уул, Зайсан толгой орчмын тусгай хамгаалалттай газрыг хэдэн 10 гагаар нь тойруулж хашаа хатгачихаад газрын төлбөрөө төлдөггүй, орц, гарц гаргахгүй хав дарчихдаг болсоор нэлээд хэдэн жилийн нүүр үзэж буй.

1990 оноос эхлэн олгож эхэлсэн замбараагүй газар олголт, эрх мэдэлтнүүдийн гаргасан шийдвэрийн “ач”-аар нийгмийн тэгш бус хуваарилалт бий болж, Зайсан, Богд уул орчимд өнөөдөр баячууд амьдардаг гэдэг ойлголт нэгэнт бий болчихсон. Угтаа бол тэнд хуулиараа аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүд л үйлчилгээ үзүүлэх учиртай. Харамсалтай нь хэн нэгэн даргын үед авсан газартай аль нэгэн дарга барьцаж, гуйх үедээ гуйж, гуядах үедээ гуядаж газар авсаар өнөөдрийн байдалд хүрээд буй. Энэ асуудал үе үеийн Байгаль орчны сайд нарын толгойны өвчин болсоор өнөөдөртэй золгосон. Өмнө нь олгосон газрыг цуцлахаар хэн нэгэн даргын газар, танил ихтын газар байдаг учир байгаль орчны сайд нарын хувьд газар цуцлах асуудал нь толгойны өвчин болчихдог талтай. Өөрөөр хэлбэл Байгаль орчны сайд нар шүүхийн өмнө хүчгүйддэг гэсэн үг.

Харин У.Хүрэлсүхийн Засгийн газар нийгэмд бугшсан олон асуудлын идээ бээрийг шахах ажлыг эхлүүлсний үр дүнд байгаль орчны салбарт нэлээд ахиц дэвшил гарч байгаа гээд хэлчихэд нэг их буруутахгүй нь лавтай. УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатаар ахлуулсан БОАЖЯ-ныхан өнгөрсөн хугацаанд хариуцлагатай уул уурхайн эхлэлийг тавихын зэрэгцээ дээрх жишгээр тэгш бусаар олгосон яамныхаа хамааралд байх газрын асуудлыг цэгцэлж эхэлсэн нь олны талархлыг хүртээд буй. Тодруулбал, 2018, 2019 онд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын тушаалаар дархан цаазат газрын нийтлэг дэглэм горимыг зөрчсөн, газрын төлбөр төлөөгүй, үйл ажиллагаа явуулаагүй гэх үндэслэлээр Богдхан уулын Арцатын ам, Зайсангийн ам, Түргэний ам, Хүүшийн ам, Чандманий ам, Чулуутын ам, Хүрхрээгийн аманд 140 гаруй иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах эрхийг цуцалсан.

Мэдээж эрхтэн дархтнуудын эрх ашгийг хөндсөн сайдын тушаал, шийдвэр дургүйг нь хүргэж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дайрч доромжлохоос эхлээд бишгүй л дайралтад өртнө. Ингээд ч бууж өгөхгүй бол газар ашиглах эрхээ цуцлуулагсад шүүхэд гомдол гаргах эрх нь нээлттэй. Яг энэ л эсэргүүцэлтэй дээрх тушаал шийдвэрүүд тулгарч, анхан шатны шүүхээс БОАЖ-ын сайдын тушаалыг хүчингүй болгодог.

Өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд хийсэн замбараагүй газар олголтын асуудлыг одоогийн төр засгийн удирдлагууд боломжоороо засах гэж оролдож байгаа дүр зураг ажиглагдаж байгаа нь сайшаалтай ч тушаалыг нь хүчингүй болгодог шүүх хэний талд үйлчилдэг вэ гэдэг хардлагад өртдөг. Харин сүүлийн үед хууль хяналтын байгууллагуудад шинэчлэлийн салхи сэвэлзэж, төрөөс хийж хэрэгжүүлэх гэж буй ажлыг дэмжих үзэгдэл ажиглагдаж эхэлсэн нь сайшаалтай. Тухайлбал, БОАЖ-ын сайдын тушаалаар газар ашиглах эрхээ цуцлуулаад байсан газрын төлбөр төлдөггүй, зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулдаггүй байсан нэр бүхий компаниуд сайд Н.Цэрэнбатын шийдвэрийг шүүхэд өгч, ялалт байгуулсан байсныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгож, төрийг ажлаа хийх боломжоор хангах ажлын эхлэлийг тавьсанд алга ташихаар яахав.

Улсын тусгай хамгаалалттай газарт газар ашиглах эрх авчихаад төлбөрөө төлдөггүй, зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулдаггүй компаниудын толгойг шүүх, шүүгчид илж, газар ашиглах эрхийг нь цуцлах шийдвэр гаргасан сайдын тушаалыг хүчингүй болгох шийдвэр гаргадаг цаг үүгээр өндөрлөвөл тэгш бус хуваарилалтыг засах гэж оролдож буй өнөөгийн төрийн үйлдэл ажил хэрэг болох нь дамжиггүй. Ямартай ч мөнгөний өмнө хүчин  мөхөстөж, хүчгүйд үйлчилдэг гэгддэг нэрнээсээ шүүх салж эхлэв бололтой. Bravo

Одоо зайсангийн амыг 20 жил бузарласан хөрөнгөтнүүд хуулийн өмнө бөхийнө гэдэгт итгэж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд...
Top