x

Нийслэлд стандарт бус хашаатай, хог хаягдал ихээр цугладаг 17 байршил байна

Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын Орчны аюулгүй байдлын хяналтын хэлтсийн дарга Н.Билэгсайхан, Орчны аюулгүй байдлын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Өлзийсайхан нар өнөөдөр барилгын компаниудын орчны аюулгүй байдалтай холбоотой асуудлаар мэдээлэл хийв.   

Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын Орчны аюулгүй байдлын хяналтын хэлтсийн дарга Н.Билэгсайхан: “Орчны аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж болохуйц барилгын орчинтой 379 компанид стандартыг хангаж ажиллах чиглэл бүхий албан мэдэгдлийг хүргүүлсэн. Энэхүү мэдэгдлийн хугацаа ирэх тавдугаар сарын 1-нд дуусгавар болох юм.

Хэрэв энэ хугацаанд барилгын орчны аюулгүй байдлын стандартыг хангаж ажиллаагүй бол аж ахуйн нэгж, байгууллагад торгууль ногдуулах, тусгай зөвшөөрлийг цуцлах, нийслэлээс явуулж буй төсөл арга хэмжээнд оролцуулахгүй байх гэх мэт арга хэмжээг авна.

Мэргэжлийн хяналтын байцаагч, хотын стандартын газрын албан хаагчид нэгдсэн шалгалт хийн ажиллаж байна. Барилгын компаниудын үйл ажиллагааг зогсоох, торгууль ногдуулах гэхээсээ илүүтэй барилгын үйл ажиллагаа, гадна орчинд мөрдөгддөг стандарт шаардлагыг хангуулах, зөвлөмж мэдээллүүдийг газар дээр нь ажиллан, өгч байгаа. Энэ хүрээнд зарим аж ахуйн нэгж барилгын хашаагаа сольж, орчны аюулгүй байдлын стандартыг хангах чиглэлийн дагуу ажиллаж байна” гэв.

Орчны аюулгүй байдлын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Өлзийсайхан: “Барилга, хот байгуулалтын сайдын тушаалаар барилгын хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, ангилах, тээвэрлэх, дахин боловсруулах талаар аж ахуйн нэгжүүдийн үүрэг хүлээсэн журмыг баталсан.

Энэ дагуу барилгын үйл ажиллагаа явуулж буй компаниуд орчны хог хаягдлаа цэвэрлэх, менежментийн төлөвлөгөөтэйгээр ажиллах ёстой. Төлөвлөгөөний дагуу хэрэгжсэн ажлуудаа аймаг, нийслэлийн Засаг даргад хүргүүлэн ажиллах үүрэгтэй. Тиймээс барилгын компаниуд энэ журмын дагуу мэдээ мэдээллийг авч, мөрдөж ажиллах ёстой” гэв.

Түүнчлэн Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын судалгаагаар барилгын үйл ажиллагаа явуулахгүйгээр газар эзэмшдэг, стандарт бус хашаатай, хог хаягдал ихээр цугладаг нийслэлийн хэмжээнд нийт 17 байршил байгаа аж.

Эдгээр газрыг эзэмшигчдэд Хот байгуулалт, хөгжлийн газар, Газар зохион байгуулалтын албатай хамтарч албан мэдэгдэл хүргүүлж, цуцлуулах ажлыг зохион байгуулж байгаа юм. Цуцалсан газрыг нийтийн эзэмшлээр ашиглаж, тоглоомын талбай, авто зогсоол зэргийг хийхээр төлөвлөжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд...
Top