x

Сурагчдын теле-хичээлд үнэлгээ хийж, чанар хүртээмжийг сайжруулна

НЗДТГ-тай НҮБ-ын Хүүхдийн Сангаас хамтран хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр болон COVID-19 вирусийн тархалтыг зогсоох хариу арга хэмжээний талаар санал солилцох, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлж, нэн шаардлагатай ажлуудыг эрэмбэлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа болон НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF)-ын Суурин төлөөлөгч ноён Алекс Хайкенс нар уулзав.

НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь салбар нь цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан эрүүл мэндийн салбарт COVID-19 вирусээс урьдчилан сэргийлэх чиглэлээр контент боловсруулан нийгмийн сүлжээгээр түгээх, эрүүл мэндийн ажилтнуудад шаардлагатай тоног төхөөрөмж болон хамгаалах хэрэгсэл олгох, боловсролын салбарт теле хичээлийг зохион байгуулахад техникийн дэмжлэг үзүүлэх ажлуудыг хэрэгжүүлээд байна.

Түүнчлэн сургуулийн үдийн цай гол хоол тэжээл нь болж байсан эмзэг бүлгийн хүүхдүүд болон 24 цагийн цэцэрлэгт хамрагдаж байсан хүүхдүүдэд илүү анхаарал халамж хэрэгтэй тул тэдний хэрэгцээ, нөхцөл байдлыг үнэлэх түргэвчилсэн үнэлгээг хийж, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлээд байна. Мөн тус байгууллага нь 2019 онд Агаарын бохирдлын эх хүүхдийн эрүүл мэндэд үзүүлж буй сөрөг нөлөөг бууруулах хөтөлбөрийн хүрээнд Эрүүл мэндийн төвүүдийн чадавхыг бэхжүүлэх, хүүхдийн өвчлөлийн цогц менежментийг хөгжүүлэх, бэлэн байдлын төлөвлөлтийг нэмэгдүүлэх, дотор орчны агаарын чанарыг сайжруулах, олон нийтийн мэдлэгийг нэмэгдүүлэх чиглэлээр олон талт үйл ажиллагаа зохион байгуулснаа танилцуулсан юм.

Ш.Анхмаа нь НҮБ-ын Хүүхдийн Сангаас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг сайшааж, талархал илэрхийлэхийн зэрэгцээ хэд хэдэн чиглэлээр хамтран ажиллах саналаа илэрхийлэв. Тэрээр “Эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг сайжруулах ажлыг зөвхөн Сонгинохайрхан, Баянзүрх дүүргээс гадна бүх дүүрэгт хэрэгжүүлэх, нийслэлийн боловсролын салбарын бэлэн байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр 2-3 нөхцөл байдалд үндэслэн төлөвлөгөө гаргахын тулд судалгаа хийх, теле хичээлд үнэлгээ хийж, зөвлөмж боловсруулах, Баянхонгор аймагт утааг бууруулах зорилгоор хэрэгжүүлсэн утаагүй гэрийн сайн туршлагыг нийслэлд түгээн дэлгэрүүлэх чиглэлээр хамтран ажиллах нь нэн чухал байна” гэж хэллээ. Эдгээр саналуудыг НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч ноён Алекс Хайкенс бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлээд “Нийслэлийн эрүүл мэнд, боловсролын салбарт хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх болно” гэв.

Цаашид талууд дээрх асуудлаар долоо хоног тутам мэдээллийг бичгээр солилцож, яаралтай үед хариуцсан ажилтнууд шууд холбогдож байхаар шийдвэрлэлээ. 

Тус уулзалтад НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Уртнасан, Төсөл, хөтөлбөр хяналт, зохицуулалтын хэлтсийн мэргэжилтэн Б.Золзаяа болон НҮБ-ын Хүүхдийн сангийн Агаарын бохирдол, байгаль орчны хөтөлбөрийн менежер С.Алтанцэцэг, Орон нутгийн хөгжлийн асуудал хариуцсан хөтөлбөрийн мэргэжилтэн Б.Тунгалаг нар оролцов.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд...
Top