x

Иргэдийг тусгаарлалтаас гарахаас 2 хоногийн өмнө хаягийг баталгаажуулна

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас ээлжил мэдээллээ хийлээ. 

ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан: Гамшгаас хамгаалах тухай хууль хэрэгжиж байгаа үед иргэний хүлээх үүрэг тодорхой байгаа. Уг хуулийн 37.2-д Гамшгаас хамгаалах хууль тогтоомж, эрх бүхий албан байгууллагаас гаргасан тогтоол шийдвэрийг дагаж биелүүлэх тухай заасан байдаг. Тиймээс шийдвэрийг зөрчвөл Зөрчлийн хуульд зааснаар иргэнийг 150000 төгрөгөөр торгох зохицуулалттай. Торгуулийн арга хэмжээг цагдаа, олон нийтийн цагдаа, мэргэжлийн хяналт, онцгой байдлын албан тушаалтнууд авах эрхтэй юм. 

Өнөөдөр тусгаарлалтын байрнаас гарч байгаа иргэдийг шилжүүлэх журам нарийвчлагдан гарна. Тухайлбал, тусгаарлах байрнаас монгол гэрт очвол өөрийгөө яаж тусгаарлах вэ, нэг өрөө байранд очвол яах вэ гэх мэтчилэн мэргэжлийн хяналт, эрүүл мэнд, онцгой байдлын байгууллага хамтран гаргаж байгаа.

Тусгаарлалтын байрнаас гарсан 13 иргэн эрэн сурвалжлагдаж байна хэмээн хэвлэлээр мэдээлж байгаа нь үндэслэлгүй мэдээлэл. Бүх иргэдийн бүртгэл байгаа. Харин Баян-Өлгий аймагт хоёр, Завханд нэг, Улаанбаатарт хоёр иргэн бичсэн хаягаасаа өөр газар очсон тохиолдол гарсан.

Тиймээс бид цаашид тусгаарлалтаас гарахаас 2 хоногийн өмнө хаягийн бүртгэлийг аваад хаягаар нь очиж тодруулга хийх ба 48 цагийн өмнө аймаг, орон нутгийн Онцгой комисст нь нэрсийг урьдчилан явуулах замаар хянан ажиллана. 

Одоогоор тусгаарлалтаас гарсан иргэдийн дэглэм, хяналт сайн байгаа. Үүнд иргэдийн оролцоо ч мөн чухал юм" гэлээ. 

Тэрээр үргэлжлүүлэн Замын-Үүдэд нэг иргэн тусгаарлагдаж байхдаа оргосон талаар мэдээллийн талаар "Тэр иргэн 14 хоног Хятадад тусгаарлалтад байж байгаад Замын-Үүдэд ирээд 14 хоногийн хязгаарлалтад байж байхдаа тийм зөрчил гаргасан. Тэр иргэнийг буцаад байдаг газар нь аваачсан" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Уржигдар 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Уржигдар 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Уржигдар 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Уржигдар 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Уржигдар 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Уржигдар 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Уржигдар 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Уржигдар 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд...
Top