x

С.Чинзориг: “Капитал”-ын үндсэн хөрөнгөөр НДС-гийн хохирлыг барагдуулах боломжтой

ХНХЯ-ны сайд С.Чинзориг Засгийн газраас гаргасан коронавируст халдварын цар тахлын улмаас аж ахуйн нэгж, иргэдэд тодорхой үе шаттайгаар эдийн засгийн дэмжлэг үзүүлэх шийдвэрийн талаар мэдээлэл өглөө. 

ХНХЯ-ын сайд С.Чинзориг: Цар тахлын улмаас үйл ажиллагаа нь доголдсон ААН-ийн ажилтнуудад сар бүр 200 мянган төгрөг олгох шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Холбогдох журмыг ХНХЯ болон Сангийн яам хамтран боловсруулсан. Журмыг Засгийн газрын ирэх долоо хоногийн хуралдаанаар эцэслэн хэлэлцээд батлана.

Гэхдээ журмыг энэ сарын 1-нээс эхлэн буюу ухрааж тооцох юм. 200 мянган төгрөгийн урамшууллыг зөвхөн хувийн хэвшилд олгоно. Харин хувиараа хөдөлмөр эрхлэгчид хамаарахгүй. Учир нь хувиараа хөдөлмөр эрхлэгчид ажилгүйдлийн даатгал төлдөггүй учраас 200 мянган төгрөгийн урамшууллыг ажлын байраа хадгалсан ААН-ийн ажилчдад л олгох юм.  

Манай улс 1.1 сая хүүхдэд сар бүр 20 мянган төгрөг олгодог. Нөхцөл байдлаас шалтгаалан хүүхдийн мөнгийг нэмэх нь тэй гэж үзсэн. Сар бүрийн 20-25-ны өдрүүдэд хүүхдийн мөнгийг олгодог. Энэ сараас эхлэн гурван сарын турш бүх хүүхдэд нэмдэлтэй буюу 30 мянган төгрөг олгоно. Үүний тулд ямар нэг шинэ журам батлах шаардлагагүй" гэв. 

Мөн тэрээр Капитал банктай холбоотой асуудлын талаар "Нийгмийн даатгалын сангийн 79 тэрбум төгрөг намайг сайдаар томилогдохоос өмнө буюу 2017 он хүртэл жилийн 15 хувийн хүүтэй “Капитал” банкны хадгаламжинд нь байршиж байгаад хугацаа нь дуусч, харилцах дансанд шилжихэд хүү нь 5 хувь болж буурсан байдаг юм. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл энэ асуудалтай танилцаад Засгийн газарт гэрээг нь сунга гэдэг чиглэл өгсөн. Сунгасан гэрээ 2018 оны арванхоёрдугаар сард дахин дууссан. Тиймээс “Капитал”-тай гэрээ байгуулахгүй, мөнгөө татаж ав гэдэг чиглэлийг Нийгмийн даатгалын ерөнхий газартаа өгөөд хоёр талдаа ярилцаж байтал Монголбанкнаас “Капитал”-ыг татан буулгах шийдвэр гаргасан.

Энэ мөнгийг буцаан авах асуудлыг төв банктай ярьж байна. Монголбанкны зүгээс “Капитал”-ын үндсэн хөрөнгөөр хохирлыг барагдуулж авах боломжтой гэсэн. Гэхдээ тус банкны удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгэсэн учраас хөрөнгө нь битүүмжлэгдсэн юм байна. Прокуророос зөвшөөрөл авах шаардлагатай" гэлээ.

Харин ажилгүйдлийн тэтгэмж авах болон авсан иргэдийн талаар "Ажилгүйдлийн тэтгэмж авсан иргэдийн тоо төдийлөн өсөөгүй байна. Өнгөрсөн оны эхний улиралд 5000 хүн тэтгэмж авсан бол энэ оны эхний улирлын байдлаар 5200 хүн авчээ. 200 хүнээр нэмэгдсэн. Мөнгөн дүн нь 9-өөс 12 тэрбум төгрөг болж өссөн. Энэ нь ажилчид олноороо цомхтголд орлоо гэсэн үг биш. Энэ оноос эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 420 мянган төгрөг болгон нэмсэн. Иймд ажилгүйдлийн тэтгэмж өссөн юм. Ирэх улиралд дээрх тоонууд өсөж болзошгүй" гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Уржигдар 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Уржигдар 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Уржигдар 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Уржигдар 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Уржигдар 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Уржигдар 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Уржигдар 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Уржигдар 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд...
Top