x

"Хөл хорионы үеийг өөрсдийгөө хөгжүүлэх боломж гэж харах нь чухал"

Хотын дарга С.Амарсайхан өнөөдөр нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Уртнасан нартай уулзалт хийв.

Уулзалтын үеэр Хотын дарга ЕБС, цэцэрлэгийн сурагчдад зориулсан теле хичээлийн үр дүнгийн талаар болон элсэлтийн ерөнхий шалгалтыг хэрхэн зохион байгуулах, цаашид юунд анхаарч ажиллаж буй талаар мэдээлэл сонсож, үүрэг чиглэл өгөв.       

Нийслэлийн хэмжээнд бага, дунд, ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгт нийт 496500 хамрагдаж, 13 гаруй мянган багш, сурган хүмүүжүүлэгчид ажиллаж байна. Эдгээр сурагч, хүүхэд багачуудад теле хичэээлийг 60 гаруй судлаач, мэргэжилтнүүд, 170 орчим багш, сурган хүмүүжүүлэгч, 15 дохионы хэлний багш нар 10 дахь долоо хоногтоо зохион байгуулж  байна.

Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга “Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн хоёр сарын байдлаар теле хичээлд оролцогч хүүхдүүдийн оролцоо 81 хувьтай байсан. Энэ тоо буурч, хүүхдүүдийн оролцоо 66 хувьтай болсон. Хичээл сургууль есдүгээр сарын 1 хүртэл хойшлох шийдвэр гарсны дараа теле хичээлийн оролцоо багассан” гэсэн юм.

Мөн “Танхимын сургалтаар үзэх хичээлийн 50 орчим хувийг теле хичээлээр зохион байгуулж байна. Үлдсэн нь агуулгын алдагдалтай байгаа юм. Танхимын сургалтаар олж авах агуулгыг теле хичээлээр авах нь учир дутагдалтай байгаа. Бага боловсролын хувьд нийт 1169 цагийн хичээл үзэх ёстойгоос 571 теле хичээлийг зохион байгуулж орсон байна” гэдгийг онцлов. 

Хотын дарга С.Амарсайхан “Теле хичээлийн оролцоо хангалтгүй байна. Хөл хорионд байгаа энэ үед багш, сурагчдын оролцоонд илүү онцгой анхаарч ажиллах шаардлагатай. Ялангуяа эцэг эхчүүдэд ирэх ачаалал хэр нэмэгдэж буйг анхаарч ажиллах ёстой. Үүнээс гадна нийслэлийн хэмжээнд 12 дугаар ангиа төгсөх 12021 сурагчдын мэргэжлээ сонгох, гадаад, дотоодод сурах шийдвэрээ гаргахад заавар, зөвлөмж өгөх хэрэгтэй. Мөн сурагч, хүүхэд багачуудад зориулсан “Мэдээллийн цаг” хөтөлбөрийн хүрээнд хүүхдүүдийн танин мэдэхүйн, оюун ухааны чадавхийг нээсэн, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлсэн сургалт, хүмүүжлийн мэдээ мэдээлэл, заавар зөвлөгөөг орхигдуулж болохгүй. Коронавирусийн халдварыг бид соёлын дархлаа, хариуцлагын дархлаатай байж даван туулна” гэв.

Тэрээр “Хүүхэд, залууст хөл хориотой байгаа энэ үе бол цахим сүлжээг ашиглан өөрсдийгөө хөгжүүлэх боломж юм шүү гэдгийг ойлгуулах нь чухал. Зайны сургалт амар хялбар, өгөөжтэй байх талаас нь анхаарч ажиллах хэрэгтэй. Нийгмийн бодлогын хэлтэс, нийслэлийн Боловсролын газартайгаа хамтарч үг, үйлдэл, бодлого шийдвэрээ нэгтгэж, олон нийтийн болон бусад байгууллагын оролцоог хангаж ажиллах хэрэгтэй” хэмээн үүрэг, даалгавар өгөв.

Дашрамд дурьдахад, коронавирусаас урьдчилан сэргийлэх хүрээнд нийслэлийн төрийн болон төрийн бус сургуулийн бүх багш нар нэг өдрийн цалин болох нийт 220 гаруй сая төгрөгийг нийслэлийн Онцгой комисст хандивлаж байгааг нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга хэллээ.

Хотын дарга С.Амарсайхан “Халдварт өвчинтэй тэмцэж буй онцгой байдал болон мэргэжлийн бусад албан хаагчдын ажил үүргээ гүйцэтгэх нөхцөл байдал, хувийн хэрэгслээ хангаж ажиллахад санаа тавьж, анхааран хандив тусламж үзүүлж байгаа багш, сурган хүмүүжүүлэгчид, боловсролын салбарын нийт албан хаагчдадаа нийт нийслэлийн иргэдийнхээ өмнөөс талархал илэрхийлж байна” гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Уржигдар 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Уржигдар 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Уржигдар 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Уржигдар 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Уржигдар 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Уржигдар 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Уржигдар 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Уржигдар 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд...
Top