x

Хамгийн өндөр хүүтэй хуримтлалыг та мэдэх үү?

Бидний амьдралд урт болон богино хугацааны санхүүгийн хэрэгцээ үе, үе тулгардаг. Заримдаа огт төлөвлөөгүй гэнэтийн эрсдэл гарахыг ч үгүйсгэх аргагүй. Харин бид өдөр тутмын аар саархан зүйлд хэт анхаарал хандуулснаас болж ирээдүйдээ бэлэн байх нь ховор байдаг. Тиймээс дор хаяад 1 жилээр, цаашлаад 5, 10 жилээр ирээдүйгээ төлөвлөж, олсон орлого бүрийнхээ тодорхой хувийг ирээдүйн зорилго, гарч болзошгүй эрсдэлд зориулан хадгалах нь хамгийн зөв шийдэл юм.

Орлогоо оновчтой хуваарилах хамгийн энгийн арга бол санхүүгийн 50/30/20-ийн дүрэм юм. Энэ нь та сар бүр гар дээр авдаг орлогынхоо 50%-ийг байр, хоол хүнс, унаа, хувцас гэх мэт хэрэглээндээ, 30%-ийг амралт, хобби, гадуур хооллолт, үзвэр үйлчилгээ зэрэгт зарцуулаад, харин 20%-ийг ирээдүйдээ зориулан хуримтлуулах юм. Харин юунд зориулан хуримтлуулах хэрэгтэйг хамтдаа харцгаая.

  1. Боловсролдоо зориулж: Өөрийнхөө болон хүүхдийнхээ сурч хөгжихөд хөрөнгө оруулах
  2. Хүсэл мөрөөдөлдөө хүрэх: Биелүүлэхийг хүссэн мөрөөдлөө бодит болгох
  3. Хөрөнгөтэй болох: Танд үнэ цэнийг өгөх томоохон худалдан авалтад бэлдэх
  4. Аяллаар явах: Амьдралыг илүү амттай, эрч хүчтэй болгох адал явдалд зориулах
  5. Гэнэтийн хэрэгцээ: Төлөвлөгдөөгүй, болзошгүй эрсдэлд байнгын бэлэн байх
  6. Тэтгэвэрт гарах: Тэтгэвэрт гарсны дараа ч санхүүгийн эрх чөлөөтэй байх

Дээрх хэрэгцээнээс харвал нэг биш нэлээн хэдэн зориулалт бүхий хуримтлалтай байх шаардлагатай ба зорилгоосоо хамаараад 20%-аас ч их дүнгээр хадгалж болно. Харин та өөрт тохирсон хадгаламжаа сонгосон уу? Банкнууд харилцагчийн хэрэгцээ шаардлагаас хамаараад төрөл бүрийн хадгаламжуудыг санал болгодог. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй топ 5 банкны хадгаламжуудын ялгаа, тэдгээрээс хамгийн өндөр хүүтэй банкийг доорх хүснэгтэд онцоллоо.

  • Хамгийн сонирхол татсан хадгаламж нь Голомт банкны Үндэсний хуримтлал бөгөөд сар бүр тогтмол орлого хийж чадвал 20%-ийн хүү санал болгодог юм байна. Энэ нь хуримтлуулах чин хүсэлтэй ч чаддаггүй хүмүүст зуршил бий болгох хөшүүрэг болох юм шиг санагдсан. Та www.hurimtlal.mn–ээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.  
  • Харин та хүссэн үедээ, хүссэн дүнгээр орлого хийхийг хүсвэл Энгийн хугацаатай хадгаламж, Хүүхдийн хадгаламжуудаас сонгож болно. Энгийн хугацаатай хадгаламж нь хугацаа нь дуусаад автоматаар сунгагддаг бол хүүхдийн хадгаламжууд хүүхдийг насанд хүртэл хадгалдгаараа онцлогтой.
  • Үүнээс гадна хүссэн үедээ орлого, зарлага хийх боломжтой энгийн хугацаагүй хадгаламж бүх банканд байдаг ба бусад төрлийн хадгаламжуудтай харьцуулахад хүү бага байдаг ч та богино хугацаанд мөнгөө байршуулан хүү авах боломжтой.

Хуримтлал бол өрх гэр, улс эх орны эдийн засгийн дархлаа юм. Та тогтмол хуримтлуулснаар өөрийн хүсэл мөрөөдлийг биелүүлээд зогсохгүй ямар ч гэнэтийн эрсдэлийг хөнгөн давж чадах санхүүгийн баталгаатай болох болно. Мөн таны сонголтод туслах үүднээс банкнуудын хадгаламжийн хүүг харьцуулан хүргэлээ. Зарцуулаад үлдсэнийг хадгалах бус хадгалаад үлдсэнийг зарцуулаарай. Танд амжилт хүсье.

Нийтлэлч: Б.Намуун

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл... Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний... 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ
Top