x

Хан-Уул дүүрэгт баригдах төрөх эмнэлгийг коронавирусын тусгаарлалтад ашиглана

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас ээлжит мэдээллээ хийлээ. 

ОБЕГ-ын дарга Т.Бадрал:

 -"Хилийн чандаас эх орондоо ирэх иргэдэд туслалцаа үзүүлэх талаар Гадаад хэргийн сайдын саналын дагуу тооцоо судалгаа хийж, Засгийн газрын хуралдаанд оруулах чиглэлийг УОК-оос Шуурхай штабад өглөө.

Замын-Үүдийн хилийн боомтын ажлын эхлүүлэх, боомт дээр ажиллах БНХАУ-ын иргэдийг тусгаарлах, тэнд нь байршуулах ажлыг эхлүүлнэ. Тэдгээр Хятад иргэд хилээр орж ирэхгүй бөгөөд хоёр улсын дундын бүсэд барилгын ажил хийнэ. Мөн ажлыг эхлэхээс өмнө БНХАУ-д болон манай улсад нийтдээ 40 хоног тусгаарлагдаж, барилгын ажлыг эхлүүлнэ.

Мөн Хан-Уул дүүрэгт баригдаж буй 300 ортой Эх, хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн төвийг зургаадугаар сарын 1-нд хүлээж авч, эхний ээлжинд коронавирусийн тусгаарлалтад ашиглах шийдвэр гарлаа.

Хүнсний бүтээгдэхүүнийг импортоор оруулж буй тээврийн хэрэгслийг цагдаагийн машин дагаж явж, хүргэх цэгт нь хүргүүлж байгаа. Ингэж явахад цагдаагийн машин эвдрэх зэрэг хүндрэл гарч байна. 

Дөрөвдүгээр сард багтаан бүх эрүүл мэнд, УОК-ийн гишүүн байгууллагуудыг оролцуулж COVID-19 тархсан тохиолдолд хэрхэн ажиллах талаар сургууль зохион байгуулж ажиллах хэрэгтэй. Энэ сургуулийг Улаанбаатар хотод биш Сэлэнгэ, Дархан-Уул аймагт хийх нь зүйтэй.

Түүнчлэн нүүрс экспортод тээвэрлэж байгаа жолоооч 14 хоног ажиллаж 14 хоног амардаг. Ээлж нь дууссан жолооч нарыг тухайн кэмпэд нь тусгаарлах нь зөв гэж хурлаар тэмдэглэсэн. Мөн шүүхийн ажиллагаанууд тасалдсан байна. Түр хугацаагаар өнөөгийн нөхцөлтэй зохицуулах шаардлага байна.

Гадаадаас иргэдээ авах асуудлаар УОК хуралдаж, шийдвэрээ гаргадаг болсон. Өнөөдрийн хувьд тэндээс, эндээс иргэдээ татна гэсэн шийдвэр гараагүй. Зөвхөн БНХАУ-ын Эрээн хотоос 50 иргэнийг татаж авчрах шийдвэр гаргалаа. Гадаадаас ирэх гэсэн хүсэлт 8,000 дөхсөн байна. Эх орон руугаа ирэх гэж зүтгэж яваад халдвар авчих вий. Гэрийн хорионд байгаа бол түүнийгээ мөрдөж байхыг иргэддээ анхааруулж байна" гэв.

Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр:

-"Гэрээр тусгаарлаж байгаа ажлын хувьд нэг хүндрэл байна. Тухайлбал, хаяг дээрээ байхгүй тохиолдол гарч байна. Бид ИБЕГ-тай хамтарч ажиллаж байгаа. Иргэдийнхээ бүртгэлийг сайжруулж ажиллаж байна.

Тусгаарлах байрнаас гараад Эрдэнэтэд таван иргэн гэртээ хариагүй удсан тохиолдол гарсан. Цагдаагийн байгууллага эдгээр хүмүүст хариуцлага тооцсон. Тусгаарлах байрнаас гарсан хүмүүсийн хаяг байршлыг шат шатанд нь хорооны ажилтан, цагдпаа, нийгмийн ажилтан бүгд ажиллаж байгаа. Гэрээр тусгаарлагдаж байгаа иргэд хариуцлагатай байгаач гэж хэлмээр байна" гэв.

Мөн нийгмийн сүлжээгээр тараад байгаа "Сонгдо эмнэлэгт COVID-19 халдварын сэжигтэй тохиолдол тусгаарлагдсан" гэх мэдээлллийн талаар тодруулахад "Тус эмнэлэг дээр яг одоо энэ асуудлаар ХӨСҮТ-өөс холбогдох хүмүүс газар дээр нь ажиллаж байгаа. Албан ёсны хариу гараагүй байна. Бид мэргэжлийн байгууллагын гаргасан дүгнэлт дээр тулгуурлаж мэдээлэл өгнө” гэлээ.

Шуурхай штабын мэдээллийн үеэр МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат тус газрас явуулсан хяналт шалгалтын үр дүнг танилцуулав.

Тухайлбал, ариутгал халдваргүйжүүлэлтэд ашиглаж байгаа бодисуудаас 99 дээж авч шинжлэхэд ариутгалын бодисын агууламж хангалтгүй зөрчлүүд илэрсэн байна. Францад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний 55 дээжээс 23, БНХАУ-д үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс авсан 34 дээжээс дөрөв нь л шаардлага хангасан байна. Ариутгалын бүтээгдэхүүнд дэгдэмхий шинж чанар бүхий  бодисууд ордог тул хадгалалт, тээвэрлэлтийн явцад ийнхүү чанар нь алдагдсан гэж үзжээ. Тиймээс ариутгал хийхдээ орцыг нь нэмэгдүүлэхийг зөвлөлөө. 

Мөн гар ариутгах бодис үйлдвэрлэж байгаа аж ахуйн нэгжүүдэд хийсэн шалгалтад нийслэлийн зургаан дүүрэг дэх 18 ААН хамрагдсанаас 14 нь үйлдвэрлэх тусгай зөвшөөрлөө ЭМЯ-наас аваагүй байсан нь илэрчээ. Гар ариутгагч бодисын гол найрлага нь 96 хувийн хүнсний спирт. Гэтэл "Нахиа импекс", "Монос" компани техникийн спиртээр гар ариутгагч хийсэн зөрчил гарсан талаар мэдээллээ. Зөрчил гаргасан ААН-үүдэд стандартын дагуу ажиллах шаардлага хүргүүлсэн байна. 

Түүнчлэн МХЕГ-аас Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжуудад хяналт шалгалт хийж эхэлсэн гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Уржигдар 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Уржигдар 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Уржигдар 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Уржигдар 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Уржигдар 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Уржигдар 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Уржигдар 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Уржигдар 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд...
Top