x

Гэрийн ажиглалтын хугацаа дуусаж хяналтаас гарсан 502 иргэн байна

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар “2020 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага БНХАУ-ын Ухань хотод шинэ коронавирус илэрснийг зарласан. Үүнээс хойш гурав орчим сар өнгөрчээ. Энэ хугацаанд Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам, нийслэлийн Онцгой комиссийн зүгээс коронавирусээс урьдчилан сэргийлэх хүрээнд үе шаттай арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Шуурхай штабыг байгуулсан.

Нийслэлийн хувьд халдвараас сэргийлэх, болзошгүй эрсдэлийн үед бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээ авах төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байна. Бүхий л арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлсний үр дүнд өнөөдөр хүн амын дотор Covid-19 халдвар тархаагүй гурван сар болж байна. Үүнд манай иргэд идэвхтэй оролцсон. Нийслэл рүү орох гарах хөдөлгөөнд мэргэжлийн баг хяналт тавин ажиллаж байна. Мөн нийслэлийн бүхий л эрүүл мэндийн байгууллагууд болзошгүй эрсдэлийн бэлэн байдлыг ханган ажиллаж байна” хэмээн мэдээллээ.

45873 хүн хяналт тандалтад хамрагджээ

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа “Шуурхай штаб 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Дөрөвдүгээр сарын 14-ний 8 цагийн байдлаар 9 товчоогоор орсон 7880, гарсан 7515 буюу нийт 15395 тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн. Мөн 23470 зорчигч орж, 22403 зорчигч гарсан бөгөөд нийт 45873 хүн хяналт тандалтад хамрагдсан. Энэ үед сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Мөн Зам тээврийн хөгжлийн яамны мэдээгээр 15 галт тэрэг, 3357 зорчигч, 12 нислэгийн 854 зорчигч хяналт тандалтад хамрагдсан байна. Энэ үед мөн сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. 977 төрийн албан хаагч 256 чиглэлд ажиллаж, 2385 зөрчил илрүүлсэн. Тухай бүрт нь шийдвэрлэж ажиллахаас гадна иргэдэд мэдээлэл, зөвлөмж өгч ажиллаж байна. Улаанбаатар луу орох, гарах чиглэлд тандалт судалгаануудыг хийж байна. Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймаг руу зорчих хөдөлгөөн их байна. Энэ аймгуудаас хот руу зорчих хөдөлгөөн хамгийн өндөр үзүүлэлттэй байгаа. 24 цагийн дотор 60651 орох, гарах хөдөлгөөний тандалт судалгаа хийгдсэн" гэв.

Гэрийн ажиглалтын хугацаа дуусаж хяналтаас гарсан хүн 502 байна гэв

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Л.Зэндмаа “Тусгай үүрийн онгоц, орон нутгийн боомтуудаас орж ирж байгаа иргэдийг эмнэлэг болон тусгаарлах байранд 14-21 хоног тусгаарлаж байна. Эдгээр иргэд гараад 14 хоног гэрийн ажиглалт, тусгаарлалтад байх ёстой. Дүүрэг, өрхийн эрүүл мэндийн төвүүд хяналт тавин ажиллаж байна. Улсын онцгой комиссийн шуурхай штабаас ирүүлсэн нэрсийн дагуу хяналтыг хийж байгаа. Гуравдугаар сарын 24-нөөс дөрөвдүгээр сарын 13-ныг хүртэл нийт 2509 хүнийг хяналтад авах ёстойгоос 1727 хүнийг хяналтад авсан. Үлдсэн хүмүүсийн хяналтын хугацаа нь дуусаагүй байгаа. Дөрөвдүгээр сарын 13-ны байдлаар 1727 хүний 1208-ыг нь эрүүл мэндийн төвийн хяналтад авсан. Гэрийн ажиглалтын хугацаа дуусаж хяналтаас гарсан хүн 502 байна" гэсэн юм.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Уржигдар 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Уржигдар 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Уржигдар 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Уржигдар 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Уржигдар 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Уржигдар 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Уржигдар 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Уржигдар 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд...
Top