x

ОХУ-д оршин суугаа монгол иргэд, оюутнуудын АНХААРАЛД!

Өөрийгөө тусгаарлах буюу Москва хотод тогтоогоод байгаа хорио цээрийн дэглэмийн үед иргэдийн хөдөлгөөнийг зохицуулах пропуск /цахим зөвшөөрөл/-ийн системийн журам, зааврыг Москва хотын Засгийн газрын албан ёсны цахим хуудсан дээр нийтэлсэн байна.

2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн иргэд Москва хот, Москва мужид хувийн болон албаны эсвэл нийтийн тээврээр зорчихын тулд цахим зөвшөөрлийг урьдчилан авсан байх шаардлагатай гэж дурдсан байна.

Хувийн, албаны эсвэл нийтийн тээврээр хотын эргэн тойронд зорчихдоо цахим зөвшөөрөлтэй байх эсвэл хүчин төгөлдөр албан ёсны үнэмлэх (цэргийн албан хаагч, төрийн болон хотын ажилтан, төрийн болон хотын албан тушаал хашиж байгаа хүмүүсийн үнэмлэх, шүүгч, хуульч, нотариатын үнэмлэх, сэтгүүлч, байгууллагын хамгаалалтын албаны үнэмлэх гэх мэт)-тэй байх ёстой. Харин явган зорчигчдод цахим зөвшөөрөл одоогоор шаардахгүй юм байна.

Москва хот болон Москва мужид ОХУ-ын бусад бүс нутгуудаас ирж байгаа иргэдэд энэхүү журам адил үйлчлэх юм байна.

Цахим зөвшөөрөл нь үндсэн 3 хэлбэрээр олгогдоно.

Үүнд:

-Ажлын шаардлагын улмаас олгогдох зөвшөөрөл. Энэ нь хязгаарлалтын хугацаанд буюу 4 дүгээр сарын 30-ний өдөр хүртэл хугацаагаар олгогдоно.

-Зөвхөн эмнэлэг, амбулаторид үйлчлүүлэх зорилгоор олгогдох зөвшөөрөл. Энэ зөвшөөрлийг өдөрт 1 удаа олгох боловч долоо хоногтоо хэдэн удаа ч авч болох юм байна.

- усад зорилгоор буюу хүнсний дэлгүүр, зах явах, зуслан, галт тэрэгний буудал явах зэрэг хувийн зорилгоор зөвшөөрөл авах. Энэхүү зөвшөөрлийг 1 өдрийн хугацаатай олгох бөгөөд долоо хоногт 2 удаа л олгоно.

Хувийн машинаар зорчих өргөдөл гаргахдаа тээврийн хэрэгслийн улсын дугаарыг харин нийтийн тээврээр зорчих тохиолдолд Тройка эсвэл Стрелка төлбөрийн картын дугаарыг бичих ёстойг анхааруулсан байна.

Нэг удаагийн зөвшөөрлийг олгохдоо оршин суугаа газрын хаяг, очих газрын хаягийг зааж өгөх шаардлагатай болно.

Хэрэв тухайн хүн Москвад амьдарч байгаа боловч өөр бүс нутагт байнгын бүртгэлтэй бол нийслэл дэх бодит оршин суугаа хаягаа зааж өгөх хэрэгтэй болно гэж онцолжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Уржигдар 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Уржигдар 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Уржигдар 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Уржигдар 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Уржигдар 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Уржигдар 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Уржигдар 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Уржигдар 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд...
Top