x

Эргэн төлөлт нь доголдсон иргэдийн зээлийг 12 хүртэлх сараар сунгалаа

Монголбанкны мөнгөний бодлогын хороо өнөөдөр /2020.04.13/ хуралдаж, хэрэглээний зээлийн эргэн төлөлтийн хугацааг сунгах шийдвэр гаргажээ. Эргэн төлөлт нь доголдсон зээлдэгчдийн хэрэглээний зээлийг 12 хүртэлх сараар сунгаахаар болсон байна. 

Ингэхдээ зээлийн эргэн төлөлтөө сунгах хүсэлтэй иргэд 2020 оны долдугаар сарын 31-ний дотор зээл авсан арилжааны банкандаа хүсэлтээ гаргаж, зээлийн эргэн төлөлтийн хуваариа шинэчлэх юм. Зээл төлөх хувиараа шинэчилснээр чанаргүй зээлийн ангилалд орохгүй. Эргэн төлөлтийг сунгаж байгаа хэрэглээний зээлийн төрөлд арилжааны банкнаас авсан тэтгэврийн зээлээс бусад зээл хамаарах аж. 

Мөн өнөөдөр Монголбанкны ерөнхийлөгчийн тушаал гарч, шинээр олгох зээлийн өр орлогын харьцааг тооцох аргачлалд өөрчлөлт оруулжээ. Өмнө нь хэрэглээний зээл олгохдоо тухайн зээл хүссэн иргэний орлогыг харгалздаг байсан бол одооноос өрхийн бусад гишүүний орлогыг тооцдог аргачлалыг эхлүүлэх юм байна. 

Энэ тухай Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа:

-"Хэрэглээний зээлийн хугацааг 12 сараар сунгаж буй энэ үйл явц аль хэдийнээ хэрэглэгчдийн гарт очсон зээлүүд буюу эргэн төлөлт нь хүндрээд, доголдол үүсээд буй зээлүүдийн хугацааг сунгах шийдвэр юм.  Хэрэглээний зээл гэдэгт тэтгэврийн зээлээс бусад арилжааны банкнаас олгож байгаа хэрэглээний шинж чанартай зээлүүд бүгд орно. 

Шинээр олгож байгаа зээлийн хувьд 30 сар, 60 хувийн өр, орлогын харилцааны шийдвэрүүд мөрдөгдөнө. Зээлийн өр, орлогын харцааг тооцох аргачлал нь хэрэглээний зээлийн хүрээнд өөрчилж буй хоёр дахь арга хэмжээ юм. Хэрэглээний зээлийн шинэ аргачлал батлагдаж, арилжааны банкуудад хүргэгдэнэЭнэ аргачлал дээр ямар төрлийн зээлүүд хамрагдах вэ гэдгийг нь тодорхой зааж өгсөн.

Хоёрдугаар сарын байдлаар зээлийн өсөлтийг ангиллаар нь авч үзвэл бизнесийн зээлийн жилийн өсөлт 9.6 хувьтай байна" гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл... Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний... 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ
Top