x

Б.Отгонсүх: Баянхошууны эцсээс хойш тавигдаж буй шинэ зам есдүгээр сард ашиглалтад орно

Нийслэлд хийгдэж буй авто замын бүтээн байгуулалт, засвар шинэчлэлтийн ажил энэ сарын 1-ээс эхлээд байна.

Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 4,19 дүгээр хороо буюу Баянхошууны эцсийн буудлаас хойш шинээр авто зам тавих ажил эхэлсэнтэй холбогдуулан Нийслэлийн засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх болон нийслэлийн холбогдох албаныхан өнөөдөр газар дээр нь очиж ажиллав.

Б.Отгонсүх: "2019 онд Улаанбаатар хотод замын хэд хэдэн томоохон бүтээн байгуулалтын ажлууд  хийгдсэн. Үүнд Налайхын авто зам, Олимпын гүүр, Яармагийн гүүрийн ажлууд орно.

Харин 2020 онд энэ томоохон бүтээн байгуулалтын тохижилт, ногоон байгууламжийн ажлуудыг гүйцээж хийхээс гадна нийтдээ улсын болон нийслэлийн төсвөөс 52 км авто замыг хийхээр төлөвлөсөн.

Өнөөдөр бид Баянхошууны эцсийн буудлаас хойш шинээр тавигдаж буй 2.8 км замын ажилтай танилцаж байна. Замын засвар, шинэчлэлт, шинээр тавих ажлууд хуваарийн дагуу эрчимтэй явагдаж байна. 

Нийслэлийн иргэдээс хотын захын хороололд хатуу хучилттай зам тавих хүсэлт их ирдэг. Иргэдээсээ ирсэн саналын дагуу Баянхошууны эцсээс хойш хийгдэж буй шинэ замын ажил ирэх есдүгээр сард хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна. Тус замын ажлын газар чөлөөлөлтөд 88 нэгж талбар хамрагдсан бөгөөд Нийслэлийн газар зохион байгуулалтын алба болон НАЗХГ-ынхан газар дээр нь ажиллаж байна.

"Нэг хот- Нэг стандарт" аяны хүрээнд хийж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг стандарт шаардлагын дагуу хийж гүйцэтгэх зорилт тавьсан. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотод нэг км зам тавигдсан ч стандартын дагуу хийгдэнэ. Шинээр тавигдаж буй замууд ногоон байгууламж, гэрэлтүүлэгтэй хийгдэх болно" гэлээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Уржигдар 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Уржигдар 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Уржигдар 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Уржигдар 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Уржигдар 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Уржигдар 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Уржигдар 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Уржигдар 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд...
Top