x

Автомашиныг ТЭГШ, СОНДГОЙГООР нь хязгаарлахгүй

Хотын дарга С.Амарсайхан "ХОТ" цагаар ээлжит мэдээллээ хийлээ.

Тэрээр “Өнөөдөр дулхийн улс орнуудад хамгийн хурцаар тавигдаж буй асуудал бол энэ цар тахал. Хэдийгээр өвчний халдвар дотооддоо гараагүй боловч улирлын онцлогоос шалтгаалаад дөрөв, тавдугаар сард халдвар тархах өндөр магадлалтай байгаа. Хаврын улиралд цас мөс хайлах, зэрлэг амьтдын нүүдэл, усны шувууд ирэх гээд биднээс шалтгаалахгүй хүчин зүйлс бий. Тиймээс иргэдийн зүгээс аль болох мэргэжлийн байгууллагуудын заавар, зөвлөгөөг дагахыг хүсэж байна.

Мөн нийслэлийн хэмжээнд зуслангийн чиглэлд гал түймрийн эрсдэлээс сэргийлэх чиглэлд анхааран ажиллаж байна. Гэсэн хэдий ч иргэдийн санамсар болгоомжгүйгээс үүдэн гал түймэр гарсаар байна. Халдварт өвчний энэ үед нийслэл, онцгой байдал, эмч сувилагч, цагдаа хүчний байгууллага гээд өдөр шөнөгүй ажиллаж байгаа алба хаагчдадаа ачаалал нэмэхгүй байх үүднээс иргэд дор бүрнээ хичээж, анхаарал болгоомжтой хандахыг уламжилж байна.

Нийслэлд шинээр дэг журам тогтоох чиглэлд нийслэлийн алба хаагчид эргүүл хийж хяналт тавин ажиллаж байсан бол өөр зохион байгуулалтад орж байна. Улаанбаатар хотод 180 олон нийтийн цагдаа ажиллаж ирсэн. Энэ тоог нэмэгдүүлж 1700 хүн үүрэг гүйцэтгэх болсон. Хорооны хэсгийн ахлагчдыг олон нийтийн цагдаагаар ажиллуулах бэлтгэл ажлуудыг өнгөрсөн хоёр сарын хугацаанд хийгээд бэлэн болж байна. Эдгээр олон нийтийн цагдаа нар орон сууц, гудамж талбайд ёс зүйгүй үйлдэл буюу нус цэрээ хаях, бие засах, хог хаягдлаа ил задгай хаях гэх мэт үйлдэл гаргасан иргэдэд хариуцлага тооцож ажиллана. Хяналтын систем бий болж байна.

Гудамж талбайд нус цэрээ хаясан, бие зассан, тамхины иш хог хаягдал хаясан, нийтийн зориулалттай орон сууцанд бусдын амар тайван байдлыг алдагдуулсан бол олон нийтийн цагдаа хууль сахиулагчийн үүрэг гүйцэтгэж, шаардлага тавих, сануулга өгөх, торгох зэрэг эрхийг хэрэгжүүлэх эрхтэй болсон гэдгийг онцолж хэлмээр байна.

Түүнчлэн шинээр эх хүүхдийн эрүүл мэндийн төв удахгүй ашиглалтад орох гэж байна. Бүтэн арван жил царцсан барилгыг ашиглалтад оруулахаар Эрүүл мэндийн яамтай хамтран холбогдох ажиллагааг хийж байгаа. Барилгын ажил 95 хувьтай байгаа. Ойрын хугацаанд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Холбогдох хууль журмын хүрээнд хяналт тавин ажиллаж байгаа.

Цэрэг татлагын тухайд Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу цэрэг татлага явагдахгүй. Судалгаагаар 30 мянга гаруй иргэн цугладаг учир халдвараас сэргийлэх үүднээс энэ жилийн тухайд цэрэг татлага явагдахгүй.

Улсын онцгой комиссоор улсын хэмжээнд автомашины дугаарыг тэгш, сондгойгоор нь явуулах тухай чиглэл ирсэн. Гэхдээ нийслэлийн зүгээс аль болох иргэдийг хувийн автомашинаар зорчуулах, олон нийтийн тээврийн хэрэгслээр аль болох зорчуулахгүй байх тухай саналтай байгаа. Нийслэл рүү орон гарах хөдөлгөөнийг хязгаарлах тухай шийдвэр гараагүй. Онцгой байдал үүсвэл тухай бүрд мэдээлнэ. Нийслэл орох гарах хөдөлгөөнд хяналтуудаа тавин ажиллаж байгаа” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Уржигдар 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Уржигдар 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Уржигдар 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Уржигдар 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Уржигдар 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Уржигдар 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Уржигдар 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Уржигдар 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд...
Top