x

Шинэ төрөх эмнэлэг зургаадугаар сард ашиглалтад орно

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Хотын дарга С.Амарсайхан тэргүүтэй холбогдох албаны хүмүүс Яармагт баригдаж буй 300 ортой Нийслэлийн эх, хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн төвийн барилгын ажлын явцыг шалгав. 

Нийт долоон блокоос бүрдсэн 34.200 метр.кв, 2.4 га талбай бүхий эмнэлгийн барилгын ажлын явц 95 хувьтай явж байна. Эхний ээлжинд хоёр блокийг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж.

Хотын дарга С.Амарсайхан “Нийслэлийн зүгээс шаардлагатай зам, орц, гарц, дэд бүтцийн асуудлуудыг цаг алдалгүй хийж, үйл ажиллагаа явуулах бэлтгэлийг хангахад анхаарч ажиллаж байна. Өмнө нь би ирж ажиллахдаа Эрүүл мэндийн сайд, Засгийн газарт танилцуулаад энэ асуудал шийдэгдэх шатандаа явж байна. Мэдээж барилга байгууламж барьж дуусах нэг асуудал, үүний цаана тоног төхөөрөмж гээд олон ажил бий. Энэхүү эмнэлэг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв болон дүүргүүдийн эмнэлгийн ачааллыг асар ихээр хуваалцах юм. Нийслэлийн эх хүүхдийн эрүүл мэндийн төвийг хоёрдугаар улиралдаа багтаагаад ашиглалтад оруулах боломж байгаа гэж үзэж байна. Нэг өдөр, нэг цагийн өмнө энэ эмнэлгээ ашиглалтад оруулах шаардлага бидэнд бий” гэв.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Яармагт баригдаж буй 300 ортой Нийслэлийн эх, хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн төвийн барилгын ажил санхүүжилтээс болж 10 жил болсон. Бид Засгийн газрын хуралдаанаар нэмэгдэл 13 тэрбум төгрөгийн асуудлыг шийдвэрлэлээ. Мөн зөвхөн барилгын санхүүжилтийг шийдвэрлээд зогсоогүй, эмнэлэгт шаардлагатай тоног төхөөрөмжийн санхүүжилтийг шийдвэрлэж чадлаа. Дэлхийн банк, Сангийн яамтай 26.9 сая ам.долларын гэрээнд гарын үсэг зурсан. УИХ  ирэх долоо хоногт гэрээний асуудлыг батална. Энэ хүрээнд 10 гаруй сая ам.долларын төхөөрөмжөөр 300 ортой Нийслэлийн эх хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн төвийг тоноглох нөхцөл боломжийг бүрдүүлж байгаа юм” гэв.

Барилгын ажлын явцын өдөр тутмын ажилд Барилгын хөгжлийн төв хяналт тавин ажиллаж байгаа аж.

Хотын дарга С.Амарсайхан “Барилгын ажлын гүйцэтгэгч компани дутуу гүйцэтгэлээ хийхийн хажуугаар цэвэрлэгээгээ хийх ёстой. Барилгын хөгжлийн төв хяналтаа маш сайн тавих хэрэгтэй. Нийслэлийн Эрүүл мэндийн газар мөн хяналтаа тавиад ажиллана. Ямар нэгэн байдлаар дутуу ажил үлдээж болохгүй. Нийслэлийн эх, хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн төв энэ цаг хугацаанд яаралтай ашиглалтад оруулах шаардлага байгаа. Төсөв хөрөнгийн асуудлыг шийдвэрлэчихсэн байгаа учир бүх асуудал та бүхнээс шалтгаална шүү. Иймд ажлаа маш сайн, хурдан шуурхай хийх хэрэгтэй” гэж сануулав.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Уржигдар 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Уржигдар 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Уржигдар 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Уржигдар 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Уржигдар 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Уржигдар 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Уржигдар 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Уржигдар 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд...
Top