x

Сэлэнгэд батлагдсан тохиолдолтой хамт хилээр орж ирсэн 265 хүнээс коронавирус илэрсэнгүй

Коронавирусийн тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ ээлжит мэдээллээ /2020.04.11/ хийлээ. 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

-2020 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Өчигдрийн байдлаар нийт 371 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Үүнд Сэлэнгэ аймагт батлагдсан тохиолдолтой хилээр орж ирсэн 265 хүн хамрагдсан.

Тэдгээрээс Дархан-Уул аймагт 34, Орхон аймагт 43 хүн очсон байсан бөгөөд бид мөн тандалтын шугамаар 23 хүнд шинжилгээ хийсэн. Бүгдэд нь коронавирус илрээгүй.

Түүнчлэн ХӨСҮТ-д тусгаарлагдсан зургаан хүнээс давтан шинжилгээ авахад коронавирус илрээгүй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 203 хүн  тусгаарлалтад байна.

Өвчтөнүүдийн биеийн байдлаар сайн байгаа бөгөөд бид эмчилгээний үр дүнг томографаар хянаж, бусад шаардлагатай давтан шинжилгээнүүдийг авч хянаж байна.

Хамгийн гол нь бид анхаарлаа сулруулж болохгүй. Иргэд дулаан орсон гэх шалтгаанаар амны хаалт зүүхгүй байгаа нь том алдаа. 

Тиймээс амны хаалтаа сайн зүүх, гартаа бээлий өмсөж, гараа байнга ариутгах нь чухал.

Тархалтын хоёр, гурав дахь давалгаа Европоос Ази руу зөөвөрлөгдөх магадлал өндөр байна

 

Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл:

-"Өвчлөл АНУ, Герман, Франц, Их Британи, Турк улсад голомтлон тархсаар байна.

Япон улс улсад 582 шинэ тохиолдол бүртгэгдснээс 189 нь Токио хотод бүртгэгдээд байна. Үүнийг судлаачид улирлын томуутай хавсарч байгаа нь өвчлүүлэх шалтгаан болж байна гэж үзэж байна.

БНСУ-д шинээр 30 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд сүүлийн үед залуусын дунд ихээр бүртгэгдэх болжээ.

Түүнчлэн ОХУ-д өвчлөл өндөр байгаа бөгөөд нийт 1,700 гаруй хүн шинээр халдвар авч, нийт тохиолдлын тоо 11,917 болоод байна. Мөн Улаан-Үд хотод өвчлөл нэлээд эрчтэй байгаа юм. Тус хотод 64 хүн шинээр өвчилж 12 хүн эдгэрсэн бол нэг хүн өвчний улмаас нас баржээ.

Өчигдрийн байдлаар мөн ОХУ-ын Тува улсад нэг шинэ тохиолдол бүртгэгдсэн.

БНХАУ-ын хувьд шинээр 42 тохиолдол бүртгэгдсэн нь гаднаас зөөвөрлөгдсөн байна. Иймд Азийн орнуудад Европын орнуудаас хоёр, гурав дахь давалгаа болж өвчний тохиолдол зөөвөрлөгдөн орж ирэх магадлал өндөр байгааг Хонг Конгийн судлаачид анхааруулж байна.

Харин манай улсад COVID-19 халдварын зөөвөрлөнгдсөн 16 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс одоогоор 4 нь эдгэрсэн бол 12 хүн ХӨСҮТ-д эмчлэгдэж байна.

Өчигдрийн байдлаар улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Ажиглалтад нийт 1,425 хүн байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн явагдаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Уржигдар 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Уржигдар 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Уржигдар 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Уржигдар 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Уржигдар 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Уржигдар 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Уржигдар 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Уржигдар 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд...
Top