x

Өвөр Монголчууд түргэний машин, оношлуур, сорьцийн аппарат бэлэглэв

БНХАУ-ын ӨМӨЗО-оос Улаанбаатар хотод Сөрөг даралтын түргэн тусламжийн машин, шинэ коронавирусийн оношлуур, сорьц шинжилгээний аппарат болон хамгаалалтын бодис, ариутгалын шингэнийг ӨМӨЗО-ы Ардын засгийн ордонд өнөөдөр гардуулан өглөө.

БНХАУ-ын ӨМӨЗО-ы дэд тэргүүлэгч, Улаан загалмайн нийгэмлэгийн тэргүүн Оуяан Сяохуй: 

-ӨМӨЗО-ы тэргүүлэгч Бу Сяолин, Монгол Улсаас Хөх хотод суугаа Ерөнхий консул С.Батхуяг болон та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Хятад, Монгол хоёр улс нь уул, усаараа холбогдсон сайн хөрш, сайн найз, сайн түншүүд.

Шинэ төрлийн коронавирусийн цар тахал эхэлсэнээс хойш Монгол Улсын Засгийн газар болон нийгмийн бүх салбар Хятадын цар тахалтай тэмцэх ажлыг янз бүрийн хэлбэрээр дэмжиж ирсэн. Ялангуяа бидний цар тахалтай тэмцэж байсан хамгийн хүнд үед Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга айлчлан ирж Хятадын ард түмэн цар тахалтай тэмцэж ялна гэдэгт баттай итгэж буйгаа илэрхийлэн дэмжлэг үзүүлсэн явдал нь Монгол, Хятадын ард түмний найрсаг, гүн бат найрамдалт харилцааны илэрхийлэл болсон.

Ши Жинпинь дарга төвтэй Намын төв хорооны хүчтэй удирдлагын дор бид цар тахалыг хяналтандаа авч ололт, амжилтад хүрлээ. Ингэснээр манай улсын эдийн засаг, нийгмийн хөгжил дэг журамтай сэргэж байна.

Дэлхийн олон оронд цар тахал хурдацтай тархаж, өвчний нөхцөл байдал хүндэрч байгаа энэ үед дэлхийн улс орнууд хамтран өвчинтэй тэмцэх тал дээр анхаарлаа хандуулах шаардлага тулгарч байна. Монгол Улсад нөхцөл байдал тогтвортой, өвчлөлийн тархалтыг бага түвшинд барьж байгааг бид өндрөөр үнэлж, сайшааж байна.

ӨМӨЗО-оос Монгол Улсад үзүүлж буй 2 дахь ээлжийн тусламжийг Улаанбаатар хотод өгч байгаа бөгөөд энэхүү түргэн тусламжийн тэрэг болон техник хэрэгсэл нь Монгол Улсын халдвартай тэмцэх ажилд тус дөхөм болно гэдэгт найдаж байна. Монголын ард түмэнд эрүүл энхийг хүсэн ерөөе. Монгол, Хятадын найрамдал үүрд орших болтугай.

Монгол Улсаас Хөх хотод суугаа Ерөнхий консул С.Батхуяг: 

-Эрхэм хүндэт хатагтай Бу Сяолин, эрхэмсэг ноёд хатагтай, эрхэм хүндэт анд найз Та бүхэндээ энэ өглөөний амар амгаланг айлтган мэндчилье!

Уушгины шинэ төрлийн хатгалгаа өвчний голомтод байсан иргэд, энэ өвчинтэй тэмцэж байгаа бүх шатны байгууллагууд, зоригт дайчид Та нартаа чин сэтгэлийн хүндэтгэлээ илэрхийлж байна.

ӨМӨЗО-ы ард иргэд болон бүх Хятадын ард түмэн анх өвчин илэрсэн цагаас эхлэн Ши Жиньпин даргын нэгдсэн удирдлага, зохион байгуулалт дор Намын төв хороо, Төрийн зөвлөл коронавирустэй тэмцэх ажлын хэсэг байгуулж, улс орон даяар бүх шатны байгууллага, ард түмний эв нэгдлийг бэхжүүлэн тууштай, шийдэмгий арга хэмжээг түргэн шуурхай хэрэгжүүлсний үр дүнд вирусийн халдвар авсан иргэдийн тоо буурч, эдгэсэн иргэдийн тоо улам бүр нэмэгдэж, шинэ төрлийн уушигны хатгалгааны тархалтыг зогсоох анхны ялалтаа байгуулсаныг бид баяртайгаар харж байна.

Дэлхий нийтийн эрүүл мэндийг хамгаалах их үйлсэд Монгол Улс хэзээд идэвх зүтгэлтэй оролцож ирсэн . Бид вирусээс урьдчилан сэргийлэх боломжтой арга хэмжээг тухай бүр авч хэрэгжүүлэхийн зэрэгцээ аюулт өвчинтэй ширүүн тэмцэл өрнүүлж буй өнө мөнхийн хөршдөө чин сэтгэлийн дэмжлэгийг үзүүлэхээр улс орон даяар “Мөнхийн хөрш-Сэтгэлийн дэмжлэг” аян өрнүүлж, төрийн албан хаагч, ажилчин, малчин болон хувь хүн бүр өөрсдийн хувь нэмрийг оруулж хөрш орны ард иргэддээ тусламжийн гараа сунгаж байна.

БНХАУ нь дэлхий нийтийн өмнө их гүрний үүрэг хариуцлагаа хүлээж, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай нягт хамтран ажиллаж, нээлттэй  ил тод байдлаар вирусын халдварт хатгалгааны нөхцөл байдлын талаар мэдээлэл, туршлагаасаа хуваалцан вирусийн тархалт хурдацтай явагдаж байгаа улс орнуудад эрүүл мэндийн техник хэрэгсэл, эд, материал төдийгүй эмч нарын баг бүрэлдэхүүнээр дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж байгаа нь олон улсын талархлыг хүлээж байна.

ӨМӨЗО-оос Монгол Улсад орчин үеийн иж бүрэн тоноглол бүхий түргэн тусламжийн тэргийг хүлээлгэн өгч байгаа нь хоёр улсын ард иргэдийн найрсаг харилцаа, хүмүүнлэгийн хамтын ажиллагаанд оруулж байгаа том хувь нэмэр, найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэхэд том түлхэц болсон үйл явдал юм. Монгол-Хятад хоёр улсын ард түмний эрүүл мэндийн төлөө бид бүгд хамтдаа хийж чадах бүхий л зүйлээрээ хувь нэмрээ оруулах болно.

Тус арга хэмжээнд ӨМӨЗО-ы тэргүүлэгч Бу Сяолин, Монгол Улсаас Хөх хотод суугаа Ерөнхий консул С.Батхуяг, ӨМӨЗО-ы дэд тэргүүлэгч, Улаан загалмайн нийгэмлэгийн тэргүүн Оуяан Сяохуй, Монгол Улсаа Хөх хотод суугаа ЕКГ-ын консул Б.Гантулга, ӨМӨЗО-ы Нарийн бичгийн дарга Бао Жэнь Юй, ӨМӨЗО-ы Улаан загалмай нийгэмлэгийн дэд тэргүүлэгч Ван Фан, ӨМӨЗО-ы Гадаад хэрэг эрхлэх газрын дарга Фу Юнчинь болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Уржигдар 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Уржигдар 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Уржигдар 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Уржигдар 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Уржигдар 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Уржигдар 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Уржигдар 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Уржигдар 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд...
Top