x

ЕБС болон их, дээд сургуулийн төгсөлтийн шалгалтыг цахимаар авна

Нийслэлийн Онцгой комисс өчигдөр цахимаар хуралджээ.

Сургуулийн цэцэрлэгийн үйл ажиллагааг 9 дүгээр сарын 1-ны өдөр хүртэл хаах Засгийн газрын чиглэл гарсантай холбогдуулан ЕБС-ийн болон их дээд сургуулийн төгсөлтийн шалгалтыг эрүүл мэндийн байгууллагаас гаргасан заавар зөвлөмжийн дагуу цахим хэлбэрээр зохион байгуулж, хяналт тавихыг нийслэлийн Боловсролын газарт үүрэг болгосон байна. 

Хуралдааны эхэнд нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ш.Төмөрбаатар дэлхийн олон улсад тархаад буй COVID-19 халдварын цар тахалт болон урьдчилан сэргийлэх хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хүргэв.

Тэрбээр гадаадаас зөөвөрлөгдөн ирсэн зарим иргэдийн мэдээлэл будлиантай утас хаягаа буруу өгснөөс үүдэж хугацаа алдаж хяналтад орох, гэрийн тусгаарлалтын дэглэмийг зөрчих зэрэг эрсдэл үүсгэж болзошгүй үйлдлүүд гарч байгааг дуулгаад тусгаарлалтын журмыг зөрчсөн иргэдэд хариуцлага хүлээлгэж олон нийтэд зарлах, иргэдэд чиглэсэн заавар зөвлөгөөг сайтар өгч ажиллах шаардлагатай байгааг хэлсэн юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан нийслэлийн Багануур, Налайх дүүргийн Засаг дарга нар санал хэлэв. Тэд хэлэхдээ, Зуслангийн болон аялал жуулчлалын ногоон бүсэд иргэд ууланд алхах, гэр бүлээр агаарт гарах нэрийдлээр гал алдах үзэгдэл цөөнгүй байгаа учраас ногоон бүсэд гарах асуудлыг түр хойшлуулах санал гаргаж байв.

Хотын дарга С.Амарсайхан дэлхийн нийтэд тархаад буй COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд олон нийтийн гудамж талбайд ил задгай бие засахгүй, нус шүлсээ хаяхгүй байх, тоглоомын талбайд хүүхэд багачуудыг олноор цуглуулахгүй байх зэрэг асуудлуудад хяналт тавьж ажиллахыг эргүүлээр ажиллаж буй нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдад үүрэг болгов.

Мөн НОБГ, НЭМГ, НМХГ болон Цагдаагийн удирдах газрын удирдлагуудад коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлж шинэчилсэн төлөвлөгөөг батлуулж ажиллах хэрэгтэйг санууллаа. Нийслэлийн хэмжээнд  хороо дүүргийн хэсгийн ахлагч нарыг олон нийтийн байцаагчийн  хууль ёсны эрх үүрэгтэйгээр ажиллуулах болсон, тэд Зөрчлийн хуулийн дагуу иргэдийн зүй зохисгүй үйлдэлд хяналт тавих, торгууль шийтгэл оногдуулах эрхтэй  болж байгаа нь иргэдийг ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө хэрэгжүүлж байгаа үйл хэрэг болохыг олон нийтэд таниулах, бэлтгэл ажлыг хангахыг холбогдох албан тушаалтнуудад чиглэл болголоо.

Иргэдийг амны хаалт хэрэглэж хэвшүүлэх, халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд зөвлөмж мэдээлэл хүргэж ажиллахыг нийслэлийн Эрүүл мэндийн газар болон НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн удирдлагуудад өгөв. Дөрөв болон тавдугаар саруудад халдварын тархалт нэмэгдэх төлөвтэй байгаа талаар ДЭМБ-аас сануулж олон улсад урьдчилан сэргийлэх арга хэмжээг чангатгаж байгаа учраас Монгол Улсын хувьд хяналтаа сулруулж  болохгүй гэдгийг хотын Захирагч С.Амарсайхан дахин сануулсан юм.

Түүнчлэн нийслэлийн ногоон бүсэд ой хээрийн түймэр гарахаас сэргийлж, байгаль хамгаалагч нарын ажлыг эрчимжүүлж эргүүл хяналтын ажлыг тогтмол зохион байгуулахыг холбогдох албаныханд үүрэгдэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Уржигдар 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Уржигдар 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Уржигдар 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Уржигдар 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Уржигдар 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Уржигдар 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Уржигдар 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Уржигдар 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд...
Top