x

Хан-Уул дүүргийн таван хороонд дахин төлөвлөлтийн байршлыг тогтоов

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид ээлжит хуралдаанаа цахимаар хуралдуулж байна. Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх байршил тогтоох тухай асуудлыг хуралдааны эхэнд хэлэлцлээ.  

Хүн амын хэт төвлөрлийг сааруулж, төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны хангамжийг сайжруулах, орчны бохирдлыг бууруулах зорилгоор хотыг найман бүх бүхий 47 нэгж хороолол, зургаан дэд төв, хотын хоёр төвтэй байхаар “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-д тусгасан байдаг.

"Уг төслийн хүрээнд 40.2 мянган иргэн орон сууцтай болно"

Тухайн төлөвлөлтийн баруун өмнөд бүс болох Нисэх, Яармаг орчимд хотын шинэ төвийг байгуулах юм. Үүний дагуу Нийслэлийн ИТХ-ын 2015 оны 98 дугаар тогтоолоор Нисэх, Яармаг орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд 416.5 га газрыг хамруулахаар тусгасан. Эхний ээлжинд Хан-Уул дүүргийн IV, V, VI, VII, VIII хорооны 268 га талбайд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх “Яармаг” төслийн байршлыг тогтоох асуудлыг Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүллээ.

Тухайн бүсийг зургаан блокт хувааж, нам давхрын орон сууцны хороолол, гол гудамжид дундаж давхрын, үйлчилгээ бүхий байгууламжтай хороолол болгон хөгжүүлэхээр төлөвлөжээ. Төслийн хүрээнд 40.2 мянган иргэн амьдрах орон сууц, 7,680 хүүхдийн сургууль, 2,880 хүүхдийн цэцэрлэг, 770 ортой эмнэлэг байгуулахаар төлөвлөсөн байна.

Тэргүүлэгчид тухайн асуудлыг хэлэлцээнд холбогдох албаныханд саналаа хэлэв. Тухайлбал, Тэргүүлэгч Г.Батчимэг дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхдээ иргэдэд мэдээллээ сайн хүргэж, зөв ойлголт өгөх шаардлагатайг хэлэв. Тухайн бүсэд дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхдээ нийт оршин суугчдийн 80-аас дээш хувь нь зөвшөөрсөн тохиолдолд төсөл хэрэгжүүлэх учраас үл ойлголцол үүсч, дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэхэд бэрхшээл тулгарч магадгүй гэсэн юм. Харин Тэргүүлэгч Ц.Сандаг-Очир газрын үнэлгээг тогтоож, өнгөрсөн жилүүдэд гарсан алдааг давтахгүй байхыг анхааруулсан.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва “Тэргүүлэгчдийн хэлж буй саналыг анхааралдаа авах нь зөв. Хот өөрийн зүгээс шалтгаалах инженерийн шугам сүлжээ татах ажлыг хурдан гүйцэтгэх хэрэгтэй. Хамгийн гол нь иргэдийг хохироох ёсгүй. Тиймээс хариуцлагатай ажиллах ёстой” гэсэн юм.

Олонх Тэргүүлэгчийн саналаар Хан-Уул дүүргийн IV, V, VI, VII, VIII хорооны нутагт "Яармаг" төсөл хэрэгжүүлэх байршлыг тогтоолоо.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Уржигдар 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Уржигдар 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Уржигдар 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Уржигдар 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Уржигдар 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Уржигдар 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Уржигдар 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Уржигдар 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд...
Top