x

Гандантэгчинлэн хийд орчмын гэр хорооллын I хэсэг яндангүй, нүхэн жорлонгүй бүс болно

Баянгол дүүргийн 16 дугаар хорооны Гандантэгчинлэн хийд орчмын гэр хороолол Улаанбаатар хотын үүсэл хөгжилтэй салшгүй холбоотой, Монгол орны шашин, түүх соёл, аялал жуулчлалын төв хэлбэрээр хөгжүүлэхээр ерөнхий төлөвлөгөөнд төлөвлөгдсөн байдаг. Тэр ч утгаараа хөрсний бохирдол, агаарын бохирдлыг багасгах зорилгоор Агаарын чанарыг сайжруулах бүсэд үе шаттайгаар нүхэн жорлонг багасгаж, янданг буулгах гуравдугаар бүсэд дангаараа хамаарагддаг.

Гандангийн дэнжийн гэр хорооллыг бүрэн бохир, цэвэр ус, төвлөрсөн дулаан хангамжийн сүлжээнд холбохоор улс, нийслэлийн төсвөөр Орхон хэсгийн Ус дулаан дамжуулах төв-1, Туул хэсгийн Ус дулаан дамжуулах төв-4, Орхоны 3,4,5,7,10 дугаар гудамжуудын дулаан, цэвэр, бохир усны шугам сүлжээ хийгдэж байгаа ба Орхоны 1 дүгээр блокийн бусад гудамжуудын дэд бүтцийг нийслэлийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэж, 2020 онд бүрэн ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. Ажлын явцыг эрчимжүүлж, шаардлагатай техникийн нөхцөл авах, зураг төслийн ажлын газар дээр нь шийдвэрлэхээр нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, нийслэлийн Орон сууц, дэд бүтцийн газрын дарга Г.Ганзориг, Агаарын бохирдолтой тэмцэх газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Цолмон, нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар, “Улаанбаатар Дулааны сүлжээ” ТӨХК-ны холбогдох албаны хүмүүс Гандантэгчинлэн хийд орчмын байршлуудад ажиллалаа.  

Энэ үеэр нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал “Гандантэгчинлэн хийд орчмын гэр хороолол Баянгол дүүргийн 16 дугаар хороо нь хотын төвд байрладаг, үе шаттайгаар яндангүй хороонд шилжих бүсэд хамаарагддаг онцлогтой хороо. Гандангийн бүс нутаг бол соёлын өвийг хадгалсан жуулчдын төв хэлбэрээр хөгжих ерөнхий төлөвлөлттэй. Энд өндөр орон сууцны  төлөвлөлт хийгдээгүй, 9 метрээс өндөр барилга барих боломжгүй. Улс, нийслэлийн төсвөөр төвийн дулаан, бохир, цэвэр ус болон цахилгаан хангамжид холбогдох нилээдгүй ажлууд хийгдэж байна. Тиймээс иргэд тав тухтай орон сууцаа барьж, аялал жуулчлалын бүсийн давуу талыг ашиглан орлоготой байх ч боломжтой. Өнөөдрийн байдлаар дулаан дамжуулах төв болон таван гудамжны инженерийн шугам сүлжээний ажил хийгдсэн. Гандангийн дэнж дөрвөн блокт хуваагдаж байгаа. Эхний Орхоны нэгдүгээр блокийг энэ онд ашиглалтад оруулж, 100 хувь яндангүй дээрээс нь нүхэн жорлонгүй буюу ариун цэврийн байгууламж нь төвийн бохирт холбогдсон байхаар зорьж ажиллаж байна. Гандангийн дэнжийн орчмоос хөрсний шинжилгээ авч үзэхэд 88 хувийн бохирдолтой гэсэн үнэлгээ гарсан. Тийм учраас утаатай тэнцэхүйц хэмжээний гамшгийн хэмжээнд хүрсэн хөрсний бохирдол үүссэн байна. Энэ жил агаарын чанарыг сайжруулахад иргэдийн оролцоо их чухал байлаа. Тийм учраас яндангүй, нүхэн жорлонгүй бүс болгоход иргэдийн идэвхи санаачлага их чухал гэдгийг хэлмээр байна” гэв.

Энэ төсөл хэрэгжсэнээр нийт 1300 гаруй айлын инженерийн бүрэн хангамжтай амины орон сууцны хороолол бий болох аж. Тус ажлын хүрээнд дөрвөн УДДТ төлөвлөсөн бөгөөд үүнээс УДДТ-1, 4, Орхоны 3, 4, 5, 7, 10 дугаар гудамжнуудын дулааны шугам сүлжээний шугамын угсралтын ажил хэрэгжээд байна. Гандангийн гэр хорооллыг бүхэлд нь дулаан хангамжид холбоход Орхон хэсэгт /Одоо баригдсан байгаа УДДТ-1-д/ нэмж 2.63 Гкал/ц шаардлагатай юм байна. Туул хэсэгт /2020 онд ашиглалтад орох УДДТ-4-д/ нэмж 7.056 Гкал/ц шаардлагатайг энэ үеэр холбогдох албаныхан онцолж хэллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Уржигдар 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Уржигдар 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Уржигдар 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Уржигдар 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Уржигдар 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Уржигдар 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Уржигдар 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Уржигдар 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд...
Top