x

ХСҮТ-ийн автомашины орц, гарцыг нэмэгдүүлэх ажлыг яаралтай шийдвэрлэхийг үүрэгдэв

Хавдар судлалын үндэсний төвд яаралтай эмнэлгийн тусламжийн тээврийн хэрэгсэл нэвтрэхэд хүндрэлтэй байгаа учраас орц гарцыг нэмэгдүүлэх асуудлаар Хотын дарга С.Амарсайхан, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай, Хот байгуулалт хөгжлийн газрын дарга Б.Ууганбаяр, Авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра нар ажиллав.

Сүүлийн жилүүдэд хүн амын дунд хорт хавдраар өвчлөгсдийн тоо эрс өссөөр байгаа бөгөөд манай улсын хувьд жилдээ 6000 орчим иргэн  оношилогдож, 4000 гаруй иргэн нас барж байгаа тоон үзүүлэлт гарчээ.

Улсын хэмжээнд төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчигээ үзүүлдэг Хавдар судлалын үндэсний төв нь өнөөгийн байдлаар өдөрт 1000 гаруй иргэн үйлчлүүлдэг бөгөөд эмнэлгээр үйлчлүүлэхэд ганцхан орц гарцтайн улмаас эмнэлгийн яаралтай тусламжийн тээврийн хэрэгслүүд нэвтрэхэд хүндрэлтэй, замын түгжрэлд орж цаг хугацаа алддаг талаар тус эмнэлгийн ерөнхий захирал, АУ-ны доктор, дэд профессор Н.Эрдэнэхүү тайлбарлав.

Тэрээр “Хавдар судлалын үндэсний төв өндөр хүчин чадал бүхий цөмийн цацраг изотопын үүсгүүртэй туяа эмчилгээний аппаратуудыг ашигладаг. Улсын онцгой обьектын хувьд цацрагийн, гал түймрийн болон бусад гамшиг тохиолдох үед орц гарцаас шалтгаалаад өндөр эрсдэл учирч болзошгүй байна.

Автобусны буудалтай хэсэгт ганцхан орц гарц бий учраас иргэд түгжрэлд орж эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээг авч чадахгүй байна. Тиймээс манай эмнэлгийн үе үеийн удирдлагууд орц гарцыг нэмэгдүүлэх судалгааг 2017 оноос гаргаж, эрх бүхий байгууллагуудад хандсан боловч өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй.

Иймд бидний хүсэлтийг хүлээн авч яаралтай шийдвэрлэх өгөхийг хичээнгүйлэн хүсч байна” гэв.

Мөн тэрээр Хотын дарга С.Амарсайханд Хавдар судлалын үндэсний төвийн орц гарцыг нэмэгдүүлж өгөхийг хүссэн албан бичгийг хүлээлгэн өгөв.

Хавдар судлалын үндэсний төвийн баруун талд орц гарц гаргах боломжтой боловч ойр хавийн оршин суугчид эсэргүүцдэг талаар нийслэлийн Автозамын хөгжлийн газрын дарга Б.Индра энэ үеэр тайлбарласан юм.

Хотын дарга С.Амарсайхан "Иргэдийн аюулгүй байдал цаашлаад олон хүний амь настай холбоотой эмнэлгийн орц гарцыг нэмэгдүүлэх асуудлыг иргэн, аж ахуйн нэгжүүдтэйгээ ойлголцоод яаралтай дөрвөн хэсэгт орц гарц нээх хэрэгтэй" гэв.

Тэрээр эмнэлгийн удирдлагууд болон бусад холбогдох албаныхантай эмнэлгийн орц гарцыг нэмэгдүүлж болохуйц байршлуудыг газар дээр нь очиж үзэж танилцаад, эмнэлгийн баруун талд буй оршин суугчдын байр болон эмнэлгийн ажилчдын орон сууц хоорондох замыг чөлөөлж орц гарц нээх үүргийг нийслэлийн Газар зохион байгуулалтын алба болон Автозамын хөгжлийн газарт өгөв.

Мөн эмнэлгийн баруун хойд талд байрлах хоёр хэсэгт аж ахуйн нэгжүүдтэй тохиролцож эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн автомашин орж гарах орц гарцыг нээх үүргийг холбогдох албаныханд үүрэг болгожээ.

Хавдар судлалын үндэсний төвийн зүүн хэсэгт зөвшөөрөлгүй сэндвич барилга барьсан аж ахуйн нэгжийг 72 цагийн дотор газраа чөлөөлж, орц гарц нээх асуудлыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албыг хариуцан шийдвэрлэхийг үүрэг болгосон юм.

Хотын дарга С.Амарсайхан ийнхүү Хавдар судлалын үндэсний төвийн 4 байршилд орц гарцыг нэмэгдүүлэх ажлыг яаралтай шийдвэрлэх үүргийг холбогдох албаныханд өгөөд, шийдвэрлэсэн эсэх асуудлаар дахин мэдээллэхийг эмнэлгийн удирдлагуудад сануулсан юм.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Чингэлтэй дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орно 11 мин НИТХ-ын ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов 19 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан 48 мин Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив 55 мин Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй 1 цаг 22 мин Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилгаан тээврийн системгүй учраас бид шатахуунгүйгээр хэвийн амьдрах боломжгүй 7 цаг 24 мин Наймдугаар сард болох үндэсний бөхийн барилдаанууд 8 цаг 50 мин Шинэ арслан Б.Бат-Өлзийг Ховдчууд хүндэтгэн угтлаа 9 цаг 2 мин Кристофер Ноланы трауматай Одиссей 9 цаг 20 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан 9 цаг 47 мин Туул голын салаанд боогдсон иргэдийн аюулгүй байдлыг хангалаа 23 цаг 3 мин БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тохиролцлоо 23 цаг 35 мин “Чингис хаан” үзэсгэлэнг 2026 онд БНСУ-ын Үндэсний ордонд гаргана 23 цаг 51 мин Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ Өчигдөр 16 цаг 32 мин COP17: Газрын доройтолтой тэмцэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх сургалт зохион байгууллаа Өчигдөр 16 цаг 26 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан Өчигдөр 16 цаг 22 мин Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Өчигдөр 16 цаг 15 мин Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуудыг өвлөн авна Өчигдөр 16 цаг 08 мин Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Өчигдөр 13 цаг 18 мин COP17: Шар шороон шуургатай тэмцэх бүс нутгийн санаачилгыг дэвшүүлнэ Өчигдөр 12 цаг 59 мин
iИх уншсан
АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгд... Пашинян Армены экспортод тавьсан ОХУ-ын хязгаарлалтыг эргэн ... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... Монгол Улсад оны эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ... ДАШТ-ий дараа үнэлгээ нь өссөн шилдэг 5 хөлбөмбөгчин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог ханга... Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга...
Top